Ургац хураалт 88 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 09

 Монгол Улсын хэмжээнд 28.8 мянган га талбайг ангилан хадаж, нийт 241.1 мянган га-гаас 204.4 мянган тонн үр тариа хураан авчээ. Төмс хүнсний ногоо 10.7 мянган га-гаас 100 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 71.6 мянган тонн хүнсний ногоо, 26.1 мянган га-гаас 31.1 мянган тонн тэжээлийн ургамал, 16.2 мянган га-гаас 8.2 мянган тонн тосны ургамал авсан. Үр тарианы хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай байна.  Улсын хэмжээнд үр тарианы 31.9 мянган га, төмс, хүнсний ногооны 1.2  мянган га, нийтдээ  33.1   мянган га талбайн ургац хураагдаагүй байгаа ажээ.

 
Ургацын урьдчилсан тооцооллоор 271.8 мянган тонн үр тариа, 102.3 мянган тонн төмс, 6.9 мянган га-гаас 75.7 мянган тонн хүнсний ногоо, 46.5 мянган га-гаас 23.6 мянган тонн  тосны ургамал, 43.5 мянган га-гаас 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон.

Д.Амар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top