Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий аймагт  2017 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Удирдах ажилтнуудын дунд бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдснаар өндөрлөлөө.

Удирдах ажилтнууд 11 багт хуваагдан утаат орчноос эрэн хайх, аврах, анхны тусламж үзүүлэх, байрзүйн зураг олох, гал унтраах гэсэн дөрвөн цэгт даалгавар гүйцэтгэсэн юм.

Тус аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, иргэд идэвхи санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцлон дадлага сургуулийг дүүрэн хангалттай дүгнэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.