Энэ төрийн “ЭРХИЙН ТЭНЭГ”

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

Төрийг хэрэв гэр гэвэл түүнд хоймор гэж бий, хатавч гэж бий. Хойморт байх зүйл хатавчинд байх зохисгүй, хатавчинд байх эд хэрэглэл хойморт хөглөрч таарахгүй. Мөн төр гэгч гэрийн хананд өлгөөтэй байвал зохих гурван зүйл бий. Хазаар, чөдөр, ташуур гурав. Задарсан хүн орж ирээд хойморт гарч суугаад, гэрийн ёсыг эвдээд байвал түүнийг хазаарладаг ёс бий. Хатавчинд байх ёстой хүн хоймор руу санаархаж, олбог алгасах гээд байвал түүнийг чөдөрлөдөг жаяг бий. Хойморт гарсан хүн овлигогүй загнаж, тархигүй аашилбал түүнийг зад ташуурдаад хөөдөг жам бий.

Яг одоо тэгвэл тэр гурван хэрэглэлийн ядаж нэгийг нь төрд хэрэглэх цаг болжээ. Төрийн хойморт гарч ирсэн түшмэдүүд хүн бусын авир, ёс бус үйлдэл гаргах нь олширлоо. Ямар сайндаа ахмад парламентч Д.Хаянхярваа намынхаа залуучуудад хандаж “Өнөөдөр энэ УИХд суугаа залуу улстөрчдөд хандаж үг хэлье. Ахмад хүн болж, зөвлөгөө өгдөг хүн болж ёсчирхож байна гэж битгий бодоорой. Монголын улс төр гэдэг юмны араншин сүүлийн үед их эвдэрч байна. Ёс зүйгүй байдал чинь хэрээс арай хэтэрч байна. Аливаа зүйл ёс зүй, хэм хэмжээндээ захирагдаж байх учиртай юм шүү” гэж бухимдаж байсан. Ашиг хонжоо, албан тушаал, нэр төрийн төлөө хүний мөн чанараа гээж, нохой зангаа таниулсан нэгэн түшээгийн тухай өдгөө хүн бүхэн жигшин ярьж байна. Түүний нэрийг Н.Номтойбаяр гэдэг. Улс төрд анх орж ирэхдээ бүхнийг мөнгөөр хэмжиж, өөрийн бүтэлгүй намтраа мөнгөний хүчээр цайруулж чадсан гэдэг. Анх “Бэлэн мөнгөний АТМ”, “Улс төрийн нусгай”, “Но-той баян”, “Юмтайбаяр” гэх мэтийн цөөнгүй нэр хочийг түмний зүгээс түүнд оноосон байдаг. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг мөнгөөр зодож авлаа гэх хэл үг ч гарч байсан. Ямартай ч МАН-ын Тусгаар тогтнолын ордныг барьж босгоход зориулж, нэг тэрбум төгрөгийн хандив өгсөн нь түүний өсөж дэвжихэд ихээхэн нэмэр болсон. Чихтэй хана бүхэн сонссон тэр цуурайг намжаах гэсэндээ мань хүн нүх бүхнийг мөнгөөр чигжсэн юм.

Нийгмийн аюулаас хамгаалах яамны түшмэлээр ажиллаж байсан тэрбумтны өв залгамжлагч албан тушаалын шатаар хурдтай ахиж, салбарын сайд, УИХ-ын гишүүний өндөр сэнтийд хүрсэн. Гэвч түүний овилго хаачих вэ.

УИХ-ын гишүүн болсноосоо хойш зан суртахууны олон доголдол гаргасан даа. Тэр тоолондоо Н.Номтойбаяр өөрийгөө өмгөөлж, өрөөл бусдад алдаагаа булзаж бухсаар ирсэн юм. Төрсөн гэртээ хүмүүжээгүй нөхрийг төрийн ордонд хүмүүжүүлэх хэрэгтэй болсон гэсэн үг.

Төрийн сайд болсныхоо дараахан бааранд хүн хутгалсан гэх шуугиан дэгдсэн ч Мунзуй хочит Ц.Нямдоржид буруугаа тохоод өнгөрсөн. Бүр хэвлэлийн хурал зарлаж, өөрийгөө хохирогч мэтээр ярьж  байлаа. Өдгөө мөн л хүн дайрсан хэрэгт нэр холбогдсон ч төрийн ордонд мэдээлэл хийж өөрийгөө гэрч мэтээр ярьж байх юм.

Н.Номтойбаяр Булган аймгийн замд давхиж явахдаа мотоциклтэй мөргөлдөж, улмаар мотоциклийн жолооч хүнд гэмтэл авч нас барсан хэрэг гарчээ. Хэн нь хэнийгээ мөргөсөн тухай таамаг ид өрнөж байна. Н.Номтойбаярын яриагаар бол мотоциклтэй хүн хажуунаас нь гэнэт л ороод ирсэн гэж ярьсан. Гэтэл зарим эх сурвалжийн мэдээгээр бол “Мерседес Бенз G-500” маркийн автомашин орон нутгийн зам дээр хурд хэтрүүлэн давхиж явсан нь тодорхой болжээ. Гэвч энэ хэрэгт Н.Номтойбаяр биш, жолооч нь буруу хүлээж, ял үүрээд өнгөрөх төлөвтэй. Учир нь түүний жолоочид эрүүгийн хэрэг үүсгэж, харин Н.Номтойбаярыг гэрчээр байцаажээ. Гэтэл “Машинаа өөрөө жолоодож явсан байж өөр хүнд хэргийг үүрүүлэх гэж байна” гэх яриа ч гараад байгаа. Осол хэний буруугаар хэрхэн болсон нь нэг хэрэг. Төрийн түшээгийн тэр ослын тухай хийсэн мэдэгдэл олныг сэрдхийлгэж, жигшил зэвүүцлийг зэрэг төрүүлсэн юм.

Үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг ч үхэгсдэд бас нэр төр, хүн ёс гэж бий. Тийн атал осол хийсэн гэх хэл үгнээс цэрвэж өөрийн нэрээ цэвэрлэх гэсэн Н.Номтойбаярын амнаас “Үхсэнд гарзгүй” гэх өмхий санаа цухалзаж байв. Тэрбээр “Тэр хүн манай машиныг мөргөсөн. Согтуу байсан. Орон гэргүй, ядуу хүн юм билээ” гэхчилэн илэрхий дорд үзсэн доромж үгүүдийг хэлж байсан юм. Амиа алдаж хохирсон талийгаачийн ардах амьдралд нь нэр төр, хүндэтгэлийн өчүүхэн оромж ч үлдээсэнгүй ээ, манай төрийн түшээ.

“Архи уудаг согтуу”, “Мотоцикль нь бичиг баримтгүй”, “Жолоодох эрхийн үнэмлэхгүй”, “Гэр бүлгүй”, “Сүүлийн хэдэн жил тэнэмэл амьдралтай байсан” гэх мэт  үгээр хэхэрч зогсох Н.Номтойбаярыг хараад төрийн түшээ мөн үү гэх байтугай, хүн мөн үү гэж эрхгүй эргэлзмээр санагдаж билээ. Өөрийн л нэр төр, эд хөрөнгө, эрх ашиг нь бүрэн бүтэн үлдэж байвал бусдын амь нас ч хамаагүй гэсэн нохой зан Н.Номтойбаяраас нэвт үнэртлээ. Хүний амь нас хохирсон осолд талийгаачийн орон, гэргүй ядуу хүн байх нь ямар хамаатайг Н.Номтойбаяр сайд тайлбарлах хэрэгтэй. Үндсэн хуулиар хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэйгээс гадна хүнийг нийгмийн гарал байдлаар нь ялгаварлаж үл болно. Тийн атал Н.Номтойбаяр “Миний машинд дайруулж нас барсан хүн бол гэр бүлгүй, ядуу хүн. Тиймээс амь нэхэхгүй” гэх нь холгүй мэдэгдэл хийж, амиа хоохойлохыг эхэнд тавьж байна.

Төрийн ордны хойморт ийм ёс зүйтэй эрхмүүд гарч суучихаад, ард түмнээ баян ядуугаар нь ангилж, ядууг нь алсан ч гомдолгүй харгис нийгмийг цогцлоохыг зорьж байна гээд хэлчихэд хилсдэхгүй үе иржээ. Зөвхөн өөрийн хувийн ашиг сонирхол, халаасыг дүүргэхийн тулд улс төрд өндөр албан тушаалд очиж суусан энэ мэт түшмэдүүдэд хазаар, чөдөр, ташуур гурвын амтыг үзүүлэх учиртай. Тэр тусмаа Н.Номтойбаярт ногт хэрэгтэй болжээ.

Н.Номтойбаяр төрд ороод, түмэнд хэрэгтэй ямар ажил хийж бүтээв, хувьдаа ямар ашиг хонжоо олов гэдгийг одоо нэг дэнслээд үзэх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд төрийн ажлыг бус хувийн компанийнхаа ажлыг “хувь илүү” хийсэн гэдгийг олон баримт батална. Түүний эзэмшдэг “МАК” нь Өмнөговь аймгийн Нарийн сухайтын ордын нүүрсийг хил давуулан урагш зөөсөн. Тус компани нь Монголд хохиролтой тогтвортой байдлын гэрээ гэгчийг байгуулж, үлэмж их ашиг халаасласан. Түүний Монголын баялгийг ард түмний нэрийн өмнөөс хувьдаа эзэмшсэн тоо жишээ тоймгүй их билээ. Баянхонгор аймгийн Жаргалант, Заг сумын нутагт 1342 га талбайтай ашиглалтын лицензтэй хоёр алтны уурхай, Дорноговийн Айраг суманд 46 га перлитийн уурхай, Даланжаргаланд 597 га нүүрсний гурван уурхай, 883 га талбайтай барилгын материалын хоёр уурхай, Дорнодын Баянтүмэнд 1082 га нүүрсний уурхай, Өмнөговийн Нарийн сухайтад 1161 га нүүрсний таван уурхай ажилладаг. Эдгээрээс гадна хайгуулын олон лиценз бий. Мөн алдарт Гацууртын ордыг ч өөрийн мэдэлдээ саяхан шилжүүлж авсан билээ. УИХ-аар энэ ордыг ашиглах эрхийг Н.Номтойбаяр өөрөө байлцаж, өөрийн компанидаа албан ёсоор олгов. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцрох үндэслэлүүдийн нэг болсон концессын гэрээ гэгчийн манай Н.Номтойбаяр бас л өөрийн компани дээрээ байгуулчихсан болох нь илчлэгдсэн. Тэгмэгц ичих ч үгүй “Би улс төрд орсон гээд хувийн компаниа хаах ёстой юу” гэж Монголын ард түмнээс ам асууж байлаа.

Н.Номтойбаярыг харахаар хатавчинд байх ёстой балчир хойморт гарч, хоймрын авдраас хулгайлсан алт мөнгөөр гулгиж суугаа дүр нүдэнд бууна. Энэ төр “эрхээрээ хатсан нялхас”-ын хүмүүжих өргөө, орогнох хоймор биш сэн...

 

Б.Хурцболд 

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(103.26.194.123) 2017 оны 10 сарын 12

Гэрийн ёсгүй хүнээс бид төрийн ёс асууж л байх юм

0  |  0
ааааа(150.129.140.71) 2017 оны 10 сарын 11

сумтай муу шаар

0  |  0
Монхоо(94.51.29.211) 2017 оны 10 сарын 11

Үнэн хэлжээ Цаг хугацаа харуулах байлгүй

0  |  0
Нохой(122.201.24.79) 2017 оны 10 сарын 11

Номтойбаянд ногт биш төмөр тор өмсүүлэх хэрэгтэй болжээ

0  |  0
Handaa haliunaa(27.123.212.132) 2017 оны 10 сарын 11

Nomtoi uba byartai tsaadah chin mungutei

0  |  0
Догсом(66.181.160.96) 2017 оны 10 сарын 11

Монголын төрийг Номтой мэт нь гутааж Энхболдтонгууд ард түмнээр тоглоод дууслаа, Ерөнхийлөгчөө. Ард түмэн харж цөхөрлөө

0  |  0
Uhliin devter(103.212.118.226) 2017 оны 10 сарын 10

Ene nuhriig uhliin har devtertee butgej avlaa. Udahgui zurhnii shigdeeseer uhne Ingej l Mongol turuu tseverlehees

0  |  0
Зочин(59.153.87.53) 2017 оны 10 сарын 10

Мунзуйд бушуухан аваачаад өг наад амьтан чинь инээдэмтэй баярмаа болно кккк

0  |  0
Zochin(66.181.178.179) 2017 оны 10 сарын 10

Yadahnaa ehner,huuhed ch hajuud n togtohgui butsartchihsan amitan shig hun uym daa

0  |  0
Зочин(103.26.193.126) 2017 оны 10 сарын 10

Новш

0  |  0
зочин(59.153.112.193) 2017 оны 10 сарын 10

Энэ тэнэгт монголын төр хүчин мөхөсдөж байгааг харж бна. Хуулиа уландаа гишгэсэн энэ нөхөрт төр төмөр нүүрээ харуулаасай.

0  |  0
Zochin(183.177.98.226) 2017 оны 10 сарын 10

Nomtoi bayriin umchiig huraaj shorond hii

0  |  0
Да Бүтэнхээ(66.181.160.117) 2017 оны 10 сарын 10

энэ хүн үнэндээ шал худал мэдээлэл хийх юм даа чи нарийн сухайтад очиж үзсэн юм уу чи нэг хүнийг муулах гээд нэг хэсэг бүтээн байгуулалтыг үгүйсгэж таамгаар чалчиж болохгүй байх шүү баримттай л үнэнийг бичээрэй

0  |  0
ИРГЭН (103.229.120.115) 2017 оны 10 сарын 10

САНЖЫН БАЯР Л МӨНГӨ АВЧ ЭНЭ ААВ ХҮҮ ХОЁРЫГ ДАВРУУЛСАН

0  |  0
Иргэн(66.181.185.219) 2017 оны 10 сарын 10

МОНГОЛ ТӨРД НОМТОЙБАЯР МЭТИЙН ТЭНЭГҮҮД БАЙСАН ЦАГТ ЯАЖ ӨӨДЛӨХ ВЭ... ОДОО ХАРИН ДАЙРУУЛСАН ХҮНИЙ СҮНС ТАМ АВЧ ОДОХ БОЛТУГАЙ....

0  |  0
Munzui(118.92.123.74) 2017 оны 10 сарын 10

Munzui humuujuuleed ugnuu? Munzuig yarihaar shees aldaad bgiim gesen.huurhii duu hurunguteiguu avsand orj chadah uu?

0  |  0
зочин(203.91.119.100) 2017 оны 10 сарын 10

энэ хүний олон лицензийг хурааж авах цаг болсон байхаа ард түмэн бидний өмчийг энэ уйваагүй хүн яахаараа эзэмшиж байдгийм бэ бид буцааж авах ёстой.

0  |  0
Zochin(139.5.217.187) 2017 оны 10 сарын 10

Ord ezemsheed bgaag zogsooj ard tumnii umchiig tegdh huviarlah heregtei bn shu

0  |  0
ZOCHIN(66.181.181.97) 2017 оны 10 сарын 10

ENE XUN YMAR NEGEN SURGUULIAR XUMUUJSEN NI UNEN L BDAG BGAA DAA! IX SONIRXOJ SUDALMAAR XUN SHU.GER BULIIN BOLOOD ES ZUIN XUMUUJIL OGT OLGOOGUI ETCEG EX NI GASALJ L SUUDAG BX DAA CHAAWAAS...

0  |  0
Зочин(27.123.212.132) 2017 оны 10 сарын 10

Арай дэндүү сонгож бгаа нь ч уос төр яаж ялзарсаныг миеэ хэрхэн баяжсаныг хэлж бна

0  |  0
zochin(202.9.40.132) 2017 оны 10 сарын 10

yag l unen baidliig n bichsen bn

0  |  0
Зочин(60.6.204.42) 2017 оны 10 сарын 10

Мунзуйтай 1 камерт хииж хүмүүжүүл

0  |  0
Нусан чавхад(76.121.230.81) 2017 оны 10 сарын 10

Ядуу гэр оронгүй хүн байсан тул харамсч, ардаас нь асуудал болгох хэрэггүй гэж үзэж байгаа юм байна муу түрийний бөөс чинь. Муугаа үзэж үхнэ дээ чи.

0  |  0
Хусан чавхад(76.121.230.81) 2017 оны 10 сарын 10

1921 онд доорхи тунхаг бичиг гарч байсан боловч одоо огт өөрчлөгдөөгүй яг таарч байна: ”Манай Монголын дунд олз ашиг ба зэрэг хэргэмд шуналтай ховдог ноёд, муу зальтай ард хааяа буй агаад өөрийн амины баахан ашиг тусыг эрхэм болгож, санаа урван манай монголын газар ус, улс төр, ард юугаа шууд худалдахаас үл буцмой. Эл учрыг бүгдээр мэдэж байгтун”

0  |  0
Зочин(103.26.192.43) 2017 оны 10 сарын 10

Ард түмэн анх гарч ирэхэд нь л хэлцгээж байсан. Аргагүй л хар энергитэй нөхөр юм даа.

0  |  0
123(202.55.191.205) 2017 оны 10 сарын 10

Яг зөв хэлжээ

0  |  0
ard(27.123.213.2) 2017 оны 10 сарын 10

HVMVVJILGVI OSSON ERGVV NOWSH. HVN CHANARGVI. ERHIIN BALAI HUDAL HUURMAGIIN. VVR BOLSON HVNII MOSGVI. GAHAI

0  |  0
Vnen vgt(27.123.214.91) 2017 оны 10 сарын 10

Es zvi es zvi... bie-e zasaad , geree zaschih, kkk tegeed turuu zas. Ter 1 sonin hvvhen dandaa l ner n garhiin. Tervvnd hvnii nuhurtei ichih ch vgv yavaad bh n ergeed uurt n emgenel boloh bui zaaaa

0  |  0
Emee(103.57.92.43) 2017 оны 10 сарын 10

Huudee geriin humuujil olgoogui etseg hun l yum bol minii buruu geed l huugee tataj gertee humuujuulehgui bol ach nar ni ene zamaar jiriij iluu aimaar yum bolno shuu.ter ued ta heterhii hojimdson baih bii

0  |  0
Зочин(59.153.114.37) 2017 оны 10 сарын 10

Дорноговийн Мандах сумын нутаг Цагаан суваргын улсын зардлаар хайгуул хийгээд бэлэн болчихсон стратегийн орд маш их зэстэй ордыг аавтайгаа хувьдаа эзэмшдэг мөртлөө суманд нь хэдхэн мод татаад цахилгаан тавиад өгчихөж чадахгүй нарийн хүн шүү дээ.

0  |  0
Chuka(103.26.193.110) 2017 оны 10 сарын 10

Ës judagig mongolchuud min ih erhemlej irsen . Ut shig urvuluh tsag hyz gaartai bdag.tun udahgui hatah bno.

0  |  0
Яалтай ч билээ дээ (139.5.217.252) 2017 оны 10 сарын 10

Яаах ч аргагүй БАЯН ААВтай л хүн дээ...

0  |  0
Хохирогч(150.129.142.180) 2017 оны 10 сарын 10

Түүний гарын хүн хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Нямдаваа бас адилхан ус үзээгүй хормой шуусан залуу хүн мэдээлэхээр дуугардаггүй....

0  |  0
зочин(203.91.118.180) 2017 оны 10 сарын 10

номтойбаярыг номонд нь оруулах цаг болжээ

0  |  0
ааа(202.180.220.35) 2017 оны 10 сарын 10

Яг зөв хэлжээ. Юм үзээгүй гөлөгийн гэрээс өшиглөөд хөөгөөд гаргах хэрэгтэй

0  |  0
Top