Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын Засгаа бүрдүүлэх эрхэнд нь халдах юм бол парламент тарсан нь дээр

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

УИХ дахь  МАН-ын бүлэг  дотроо хоёр  хуваагдан сайд нараа томилох асуудалд ойлголцож чадахгүй байгаа билээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн байр суурийг тодруулахад  тэрбээр "Нуугаад байх зүйлгүй үнэн. Ийм дүр зураглал манай намд байгаа. Үүнээсээ гарах ёстой. Гарахын тулд зарчмаа баримтлах ёстой. Бидний өнгөрсөн 25 жилийн алдаа бол аль ч Ерөнхий сайдад  танхимаа өөрөө бүрдүүлэх эрх мэдлийг өгөөгүй. Одоо өгөөд хариуцлагыг нь ярьдаг тогтолцоо руу орох шаардлагатай.

Сайдад яригдаж буй тоон тохироог би дэмжихгүй. Хэн хамгийн сайн тухайн салбарыг хариуцаж ажиллаж чадах вэ гэдгийг нь л харах нь чухал. Ер нь энэ тоо тохирдог жишгийг эвдээсэй гэж хүсэж байна. Тоондоо ач холбогдол өгөх бус  асуудалдаа илүүтэй анхаарал хандуулаасай гэж уриалж байна. Ийм ч учраас Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ би  илэрхийлсэн. Парламент нь парламентын чиг үүргээрээ, Засгийн газар нь өөрийн чиг үүргээрээ ажиллах ёстой. Энэ нь үндсэндээ Монголд сайн засаглал бүрдээсэй гэдэг л зарчим. Маш өндөр хүлээлттэй байгаа энэхүү хүлээлтийг хэрхэн давах вэ гэдэг нь Ерөнхий сайдын асуудал. Гэхдээ тодорхой хэмжээнд буулт хийхгүй бол тооны хувьд амаргүй нөхцөл байдал үүсч байгаа. Ямар аргаар өөрийн зорьсон зорилгодоо хүрэх вэ гэдэг нь аль ч Ерөнхий сайдын нуруун дээр ирдэг ачаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, бид тогтолцооны хямралд орсон. Ийм байдал сүүлийн 25 жил үргэлжиллээ. Яаралтай Үндсэн хуулийг шинэчлэх асуудал руу орох хэрэгтэй болсон. Үүнд энэ удаагийн Засгийн газар онцгой хувь нэмэр оруулах ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл энэ удаагийн Засгийн газар үндсэндээ өмнөх 25 жил үргэлжилсэн энэ тогтолцоог эсэргүүцэж гарч ирсэн. Энэ зорилгоо хэрэгжүүлэх ёстой. Тиймээс Засгийн газраа бүх хүчээрээ  дэмжиж ажиллана. Хоёр зүйлийг амласан.  Нэгдүгээр баялгийн тэгш бус байдал. Хоёрдугаарт оновчгүй төрийн систем. Дунд шатны дарга нарын хэт тансаглал, төрийн нэгдсэн байгаа явдал зэрэг эдгээрт томоохон өөрчлөлт шинэчлэлт хийж, сахилга хариуцлагыг бий болгох  юм байна гэж ойлгосон. Энэ утгаараа Засгийн газрыг дэмжиж байгаа. Энэ нь өөрөө сайн засаглалын хоёр үндсэн тулгуур. Үүний дагуу явж чадах юм бол дэмжинэ, бамбай мэт хамгаална. Хэрэв үүнээсээ ухрах юм бол мөн л эсэргүүцэх шаардлага тулгарна.  

Ерөнхий сайдын  Засгаа бүрдүүлэх эрхэнд нь халдах юм бол энэ парламент тарах ёстой. Хэрэв бид ийм тогтолцоогоороо  яваад л байх юм бол яваад л байна. Энэ тойргоосоо гарах хэрэгтэй. Энэ нь улмаар улс төрд байгаа залууст утгагүй санагдана. Ард түмэн туйлдсандаа энэ Засгийн газарт хүлээлт тавьж байна. Өөр шинэ соргог зүйлийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн энэ тогтолцоонд сэтгэл хангалуун бус байна гэсэн үг" гэлээ.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 47 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(223.39.189.49) 2017 оны 10 сарын 11

Chi ch yalgaagvi topor.hvnii araas shaadag toporuud.

0  |  0
Zochin(223.39.189.49) 2017 оны 10 сарын 11

Toporuudaar taraalgadag UIHural gej yu bhav.

0  |  0
Хаха(103.57.93.58) 2017 оны 10 сарын 11

Үнэн шүү заавал тооны харьцаа гаргаж дарамтлаж ббнашдээ энэ их хурал тарвал таарна ийм байдлаар өөрчлөгдөх гүй лдээ

0  |  0
Zuvuu zuv(27.123.214.86) 2017 оны 10 сарын 11

ajillagaa zohion baiguulahiig ch baig gehgui. Harin odoo tur zuuriin buult hiigeed namiin dargaa avch, erh medlee neg gartaa tuvluruulj, zamaa shuluutgasan hoinoo kabinetdaa shinechlel hiij amlaltuudaa bieluuleh, sain zasaglal togtooj, sahilga hariutslagiig deeshluulj, baylagiin tegsh huvaarilalt hiih ajildaa hantsui shamlan orohod oroitohgui bolov uu!

0  |  0
Zuvuu zuv.(27.123.214.86) 2017 оны 10 сарын 11

Uhralt bolgon yalagdal bish gedeg ug zugeer ch neg demii ug bish l dee. Zorilgodoo hurch sain zasaglal burduulehiin tuld tur zuuriin buult hiij yaagaad bolohgui gej? Jishee ni odoo guriigeed uuriinhuuruu zasagaa burduulchihlee gehed Enhboldtonguud, jaranterbumiinhan, byaluu hurteegui gomdogsodiig taldaa tataj baigaad namiin dargiin songuuli deer esreg ajillaj uuriin hunee gargah ni damjiggui. Tegj gemeene erh medel 2 huvaagdchihaad ene zasgiin gazart ajil hiih bolomj olgohgui, sanasan sedsen, hiih gesen sain buhniig ni gatsaagaad, esreg ajillaad, har PR hiigeed, bur tsaashlaad ogtsruulah

0  |  0
Цаса(103.229.121.42) 2017 оны 10 сарын 10

76 боловсрол эрүүл мэндийн салбарыг тоохгүй орхиж байгаа бол босох л үлдэж. Ямар ч чадваргүй улс сайд болж тоглох нь

0  |  0
Eruu(73.239.110.215) 2017 оны 10 сарын 10

Ameeni. Ikh ezen esus taniig ulam ikheer iveeg.

0  |  0
Baigalmaa(202.9.42.140) 2017 оны 10 сарын 10

ene gajuudliig l arilgaj chadahgui yum bol ih hural tarah heregtei.oyunerdene gishuunii sanaatai sanal neg bn.ard bid tuildaa hurlee.idoo tsusaa gartal uzehees uur argagui bolgoj bnshdee

0  |  0
Зочин(202.72.245.206) 2017 оны 10 сарын 10

Маш зөв шүү дээ, иймэрхүү залуучууд олон байгаасай, Чадлаараа л зүтгэж байна даа , Л. ОЮУН-ЭРДЭНЭ, үүнийг л МОНГОЛЫН БАХАРХАЛ гэж хэлнэ дээ. Бүү шантаг, та бүхнийг олон зөв хүмүүс дэмжиж байгаа шүү

0  |  0
Zochin(66.181.186.60) 2017 оны 10 сарын 10

Тохиролцоо гэж юу байдаг юм халах хэрэгтэй..Засаг огцоруулсан гишүүдээсээ оруулаасай залуусыг дэмжиж ажилуулмаар юмаа

0  |  0
Есүс Амээн(122.201.21.30) 2017 оны 10 сарын 10

Энэ есүс бацаан Монгол улсыг өөрийнхөө тоглоом гэж боддог болтой Хэро Баатар ахтайгаа нийлж Монголчуудыг хагаралдуулж байгаа хүн дэ. Их эзэн Есүс нь гэсгээх биз дэ

0  |  0
иргэн(103.87.255.66) 2017 оны 10 сарын 10

залуу хүн гэхэд шударга соёлтой байна. зөв

0  |  0
иргэн(103.87.255.66) 2017 оны 10 сарын 10

маш зөв ярьж байна

0  |  0
иргэн(103.87.255.66) 2017 оны 10 сарын 10

энэ залуу маш зөв ярьж байна. манайд төрийн хямрал болоод байна. тиймээс тогтолцоогоо өөрчлөх ёстой тэгэхгүй бол монголын ард түмэн ядуурсаар л байх болно. Доор сэтгэгдэлээ бичсэн залуучуудад эх оронч бай, соёлтой байж сураа хуцмаар байгаа бол та ганцаараа хуцаа танийг дуурайх албагүй эээ

0  |  0
Иргэн(202.179.26.57) 2017 оны 10 сарын 10

Энэ одоо юу хуцаад байдаг новш вэ. МАН энэ хүнийг дахин нэр дэвшүүлэх хэрэггүй. Сурах бичгийн дулимхан мэдлэгтэй нэг ийм биеэ тоосон тоосонцоруудыг зайлуулах хэрэгтэй!

0  |  0
Иргэн(202.55.191.72) 2017 оны 10 сарын 10

Энэ новш одоо дуугүй байж болохгүй юу???... Луйварчин ”Топор” одоо ганцаар шийднэ гэнж юу байдгийн??...

0  |  0
Мүүн(27.123.214.89) 2017 оны 10 сарын 10

Боловсролын салбар гэхэд маш чухал салбар нэг МҮҮНчнээс салаад дахиад ТОМ мүүнчинд очиж байна. Энэ бол эмгэнэл.

0  |  0
т(202.9.43.83) 2017 оны 10 сарын 10

Харин тийм!!!! тэсрэлт хийх цаг болсоон ард түмэн хүлээж байгаа

0  |  0
Enkhbold(198.12.106.6) 2017 оны 10 сарын 10

Ямартай ч зангарагтай ЕСтай болсон одоо яамдын сайд нар нь бас нэг ханзааны улсууд болвол их л аятайхан байх юм.

0  |  0
Гүнбилэг(192.3.76.117) 2017 оны 10 сарын 10

Хүрэлсүхийн засгийн газар монголын ирээдүйн хөгжлийн суурь нь болно гэж харж байгаа.

0  |  0
Бүтэнзаяа(104.168.113.231) 2017 оны 10 сарын 10

Хүрэлсүхийн засгийн газар багш эмч нарынхаа цалинг нэг дор нэмж чадахгүйг ойлгож байгаа гэхдээ бүрэн эрхийнхээ хүрээнд шаталсан маягаар заавал нэмээрэй амжилт.

0  |  0
Zochin(23.95.49.173) 2017 оны 10 сарын 10

Сайдуудаа л зөв хүнийг сонгож томилоосой хувь хүнийхээ тал бол асуудал алга Хүрэлсүх

0  |  0
Дөлгөөн(192.227.150.83) 2017 оны 10 сарын 10

Их санасан хүнээр төрийн жолоо бүү атгуул гэж Хүрэлсүх их санасан

0  |  0
bi(202.170.68.162) 2017 оны 10 сарын 10

Anh l zasah songuulid yalaad zasag baiguulagdaj baihad heleh ni yagaav.... Hudlaa dur esgesen hogiin tsunh barigch...

0  |  0
zochin(103.9.90.53) 2017 оны 10 сарын 10

Za chi odoo yostoi zailaa, tord chinii hereg algo. Songogdson toirogtoo sain ajillaj 20 ond garahaa bod ene baidlaaraa bol hudlaa shuu

0  |  0
bi(104.168.114.115) 2017 оны 10 сарын 10

bid bas hiij baigaa

0  |  0
Ме(27.123.212.132) 2017 оны 10 сарын 10

Хамгийн их хүлээлт үүсгэсэн Засаг Хүрэлсүхийн танхимдаа яаж бүрдүүлхээс одоо, бас ирээдүй шалтгаалдаг. Хэрэв М.Энхболдын шахаанд орж Засаг бүрдвэл харин ч богино настай бна бх

0  |  0
Зочин(103.57.92.82) 2017 оны 10 сарын 10

Зөв л хэлсэн байна. Зарим нэг сэтгэгдэл бичсэн хүмүүс яагаад боож үхэх гээд байгааг ойлгохгүй юм даа.

0  |  0
Зочин(202.179.27.17) 2017 оны 10 сарын 10

Одоо танхимаа яаж бурдуулэхийг л хумуус маш анхааралтай харж хулээж бгаа Энд л оорийгоо хэн юм яг хэлсэн угэндээ эзэн болох хун мон уу угуй юу гээд л бухнийг хэлж огно лдоо

0  |  0
ард түмэн(112.72.15.66) 2017 оны 10 сарын 10

багаа бүрдүүлэх гээд хүмүүс дөлж зугтаад чадахгүй байгаа юм бишүү тэрнээс эрхэнд нь хэн халдаад байгаан их хурал тарах эсхийг чи мэддэг юмуу цагтаа тулбал ард түмэн гэж олонхи байгаа шүү бацаанушка

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 10 сарын 10

Зөв шүү дэмжиж байна

0  |  0
Амлалт яаасан(150.129.143.182) 2017 оны 10 сарын 10

Хулгайч нартай тэмцэнэ гэж амлачихаад нийлэх юм бол бид босно шүү.

0  |  0
энэ(202.180.220.35) 2017 оны 10 сарын 10

Маш зөв . Дэмжиж байна. Олигархуудын эсэргүүцлээс айж болохгүй шүү. Шударга ёс ялна.

0  |  0
Ovilogggui zaluud(43.242.241.86) 2017 оны 10 сарын 10

hutsdag muu hutsmal ve.. chi uuruu sanalaaraa ih hurlaas zail.. hudlaa shudarga hun boloh gene..

0  |  0
Зочин(122.201.21.197) 2017 оны 10 сарын 10

Зов

0  |  0
Zochin(66.181.160.13) 2017 оны 10 сарын 10

Mash zuv yarij bn zalyy hun ghed alban tyshaalin tuluu guiged bhgui uneni tald zogsono gdeg zuv bodoltoin shinj

0  |  0
Zochin(66.181.176.220) 2017 оны 10 сарын 10

60 terbumiinhatai niilsenees yuh tars an deer shuu. Hurlee said uneheer eh ornoo gesen setgel bgaad zovhon e said boloh ni tuilyn zorilgo ni bish l yum bol ooroo medeed said naraa oruulj ur. Bolohgui bol yuh tarsan ch yadgiin

0  |  0
zochin(202.9.40.132) 2017 оны 10 сарын 10

mash zuv yarijee, uuniig chini ard olon husen huleej bga sh de ta naraas, chadahgui bol bugd tartsgaah heregtei, neeree shuu

0  |  0
Zochin(182.160.32.10) 2017 оны 10 сарын 10

Mash zuw bodlogo bna shuu. Huuchin togtoltsoog uurchil mash zuw. Door hutsuulald Bgaa nohoi min uuruu hutsaj dald or

0  |  0
зочин(202.9.42.34) 2017 оны 10 сарын 10

хуцдаг гөлөг вэ. чи. хэн ий хүчинд хэн болсын.

0  |  0
Top