“Дөт Алтай” ХХК-ийн “Мазаалай” бичиг хэрэгслийн бөөний төв шинээр оюутны гудамжинд нээгдлээ. Тус төв нь бүх төрлийн бичиг хэрэгслийн брэндийн барааг Эрээн болон Бээжингээс оруулж ирдэг ба үйлдвэрээс нь шууд татдаг байна. “Дөт Алтай” ХХК нь бичиг хэрэгслийн худалдаагаар ажиллаад 20 гаруй жил болж байгаа юм. Шинээр нээгдсэн төв нь бүх төрлийн медаль, өргөмжлөл, жааз, хавтас, маягт, принтерийн хор, үнэмлэхийн хавтас, бэлэг дурсгал, офисс болон хүүхдийн бичгийн хэрэгслийг худалдаалж байна. Энэ нь үйлчлүүлэгчид хэрэгцээт бараагаа нэг дороос, цогцоор цуглуулах боломжийг олгож, цаг завыг нь хэмнэж өгч байгаа юм.
Медалийн хувьд 1000-5000 төгрөгийн үнэтэй. Нэг медаль дээр хэдэн ч үг бичсэн 500 төгрөг юм.
Бичгийн цаасны хувьд “Таван богд” ХХК-тай гэрээтэй болохоор үйлдвэрийн үнээр зардаг байна. Тухайлбал, DOUBLE A 70, 80 граммтай, Supreme, Puper one, 120-320 грамм хүртэл бүх төрлийн фото цаас, өргөмжлөлийн хавтасны материал, ламинатор, слайд, тооны машин, үзэг дэвтэр гэх мэт хэвлэлийн материал байгаа аж. Та олон худалдааны төвийг хэсэх шаардлагагүй “Мазаалай”-д бүх төрлийн бичгийн хэрэгсэл бий. Цавуу л гэхэд Солонгос, Хятад, шингэн гэх мэт олон төрөл байгаа юм. Дэвтрийн хувьд “Улаанбаатар принт” ХХК-тай гэрээтэй бөгөөд үйлдвэрийнх нь үнээр борлуулж байна. Үнийн хувьд бүх бараа бүтээгдэхүүн бөөний үнээр бөгөөд бусад худалдааны төвүүдээс 20-30 хувийн хямд. Үнэ хямд ч гэсэн чанар бусад газруудтай ижил брэндийн бүтээгдэхүүнүүд бий. Мөн аливаа байгууллагатай гэрээ хийж байгаа аж. Энэ талаараа олон давуу талыг Мазаалай төвөөс хэрэглэгчдээ олгож байна. Тухайлбал, Бичгийн цааснаас гадна 100 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийвэл хүргэлт үнэгүй. 12-р сарыг дуустал 100 мянган төгрөг тутамд 5 хувийн хямдрал зарласан байна.
Мөн бичиг хэрэгслийн барааг олноор нь аж ахуй нэгж, албан байгууллагад нийлүүлж байгаа аж. Тухайлбал, бүх төрлийн лого хийлгэх боломжтой арьсан хавтастай тэмдэглэлийн дэвтрүүд их хэмжээгээр нийлүүлж байна.
Төрөл бүрийн үзгийг худалдаалж байна. Чернил соруулдаг, гоёлын үзгэн бал гэх мэт. Үнийн хувьд 3000-5000 төгрөгийн хооронд байгаа юм.
Мөн хөдөө орон нутаг руу бараа захиалгаар явуулах боломжтой. Нарантуулын 235-р павилон, утас: 96653728
Өнгөт, хар принтер, скайнер, засвар, программ хангамж, комюьютерийн үйлчилгээ, видео монтаж, ямар нэгэн үйл ажиллагааны бичлэг, зураг авалт, CD, DVD-д хөрвүүлэх ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Үнийн хувьд ч бусдаас харьцангуй хямд.
Канон - 50 төгрөг
Өнгөт принтер - 200-500 төгрөг
Хэмжээ ихэсгэж, багасгаж канондах - 70 төгрөг
Мазаалай бичиг хэрэгслийн худалдааны төв нь сургууль олноор төвлөрсөн газар үйл ажиллагаагаа явуулж байгаа учир оюутан сурагчдыг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна. Танд найрсаг хамт олон өргөн сонголт, чанарын баталгааг амлаж байна.
Хаяг: Багшийн дээд Сонор Палазагийн ард талд, оюутны байрны гудамж, “Авзага” есөн давхар байрны B1 давхарт Мазаалай төв
Утас: 99199828, 99744753
Сэтгэгдэл ( 2 )
очиход яг энэ үнээрээ байх болов уу
ямахр сайхан хямд юм бэ