У.Хүрэлсүхийн Засгийн газарт М.Энхболд зургаан сайд ”шургуулах” гэнэ дээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

Монголын улс төрийн шатрын нүүдэл М.Энхболд, У.Хүрэлсүх нарын хооронд өрнөөд өндөрлөх тийшээ хандлаа. Сүүлийн үед тэдний тоглоом тэнцээгээр дуусах янзтай болоод байна гэж хөндлөнгийн “ажиглагч” нар дүгнэж байх шиг. У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний тамга, сэнтийгээ хүлээж авсан ч танхимын гишүүдээ бүрдүүлж чадалгүй хэд хоночихов. Түүний өмнө бэрхшээл саад мундахгүй тулгарч байгаа бололтой. Хэн, аль яамны сайдаар ажиллах тухай таамгууд ч урьдынхаасаа хол зөрж эхэллээ. Өнөө өглөөхөн гэхэд хэний ч таамаглаагүй зургаан хүний нэр сайд нарын эгнээнд бичигдэн олныг алмайруулав. Мэдээж тэдний ард М.Энхболд зогсож байгаа гэх.

 Хэрэв М.Энхболдын талаас зургаан яаманд сайдаар хүн суулгахгүй бол Засгийн газар байгуулах нөхцөл байдал хүндэрч, У.Хүрэлсүх өөрөө мухардалд орж мэдэхээр дүр зураг ч харагдах болов. М.Энхболд үнэхээр хашир тоглогч гэдгээ харуулж байх шиг. У.Хүрэлсүхэд одоо л бууж өгөх нь дээ гэтэл хэний ч бодож олоогүй нүүдлийг хийчихээд, элгээ тэврэн хараад суучихав бололтой. Ер нь У.Хүрэлсүхийн эсрэг кноп дарсан 30-ын төлөөлөл гээд Засгийн газарт оруулж ажиллуулж болохгүй гэсэн үг биш байх л даа. Тэдний дунд улс эх орноо гэсэн чин сэтгэлтэй, баг хамт олных нь нэг болоод ажиллачих чадвартай хүн байж л байгаа. У.Хүрэлсүх ч өөрөө тодорхой шаардлага тавьж, танхимынхаа гишүүнээр авах тал дээр байр сууриа илэрхийлсэн гэх яриа сонсогдсон.

  Хувьдаа уул уурхайгүй, ашиг сонирхолын зөрчилгүй хүмүүсээс Засгийн газрын сайд нараа бүрдүүлнэ гэдгийг М.Энхболдын талыг баримтлагчдад дуулгасан гэх яриа үнэн бол танхимдаа тэднийг урьж оруулах нь. Буруу алхам ч биш л дээ. Намынхаа дотоод эв нэгдлийг хангаад, Төр Засгийн тогтворьой байдлын төлөө хамтраад зүтгэчихэд болохгүй гэх газаргүй. Ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараас танхимдаа оруулахгүй байх нь юу юунаас чухал. Өмнөх Засгийн газрын унах шалтгаан ердөө л сайд нарынх нь өөрсдийнхөө талд хуваарилсан концессын гэрээний асуудал л байсан.

 Одоо тэр мэт зүйлээс хол байх биз. У.Хүрэлсүхийн байгуулах Засгийн газрын тогтвортой ажиллах нөхцөл байдлыг дэмжигчид гэвэл түүний талд гарын үсгээ зурсан 33 гишүүн, тэдэн дээр сүүлд нэмэгдсэн хоёр гишүүн байна. Тэд нэг цул болж чадаж буйгаа олон зүйл дээр харуулсан. Ер нь ч цаашдаа ч нэг хүн шиг байж, анхныхаа байр сууринаас эргэхгүй гэдэг нь тодорхой. Магадгүй өөрт нь гарын үсэг зурсныг нь ач тус гэж үзээд Засгийн газраа зөвхөн тэднээр бүрдүүлж болох байв. Харин ч “нөгөө” талаас сайд орж ирэх нь ашигтай хувилбар байж мэдэх юм.  У.Хүрэлсүхийн хувьд хариуцлагатай, зарчимтай, шударга байх зарчимаа хатуу барьж ажиллах нь гарцаагүй. М.Энхболдын санал болгосон хүмүүс гэвэл Шадар сайдад Л.Энх-Амгалан, Батлан Хамгаалахын сайдад Н.Цэрэнбат, Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан, БСШУ-ы сайдад Ц.Цогзолмаа, Зам тээвэр, хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад О.Содбилэг нарын нэр дурдагдаад байгаа билээ.

З.Говьсайхан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.229.123.104) 2017 оны 10 сарын 12

М.Энхболд оо чи Хүрэлсүхийг шантаачлахаа болиод түүнд өөрөө мэдээд багаа бүрдүүлэх эрх мэдлийг нь олгочихооч дээ .Намын чинь нэр хүнд унаж гүйцлээ шүү.

0  |  0
Иргэн(202.55.191.72) 2017 оны 10 сарын 11

Цогзолмаа хэзээ ч найрамдал зусланд амарч үзээгүйшдээ. Харинч гайгүй цэгцтэй хүндээ. Монголын боловюсролын байгууллага сөнөчихсөн болохоос Цогзолмаа сайн ажиллаж чаднаа.

0  |  0
Үхдэггүй ээ(150.129.140.168) 2017 оны 10 сарын 11

Эхлээд М.Энхболдыг зайлуулж байж учир начираа олох юм шигээ Гайтай юм аа

0  |  0
Багш (66.181.185.238) 2017 оны 10 сарын 11

Цогзолмаа ”Найрамдал” зусланд булгийн багш хийж байхдаа амрагч хуухдийн монго хулгайлж байгаад баригдаж булгийн багшаас хоогдож байж билээ. Ийм балаартсан хун л одоо Боловсролын сайд болохоор нэр дэвшээд явж байна шуу дээ. Ер нь МАН нь торийн эрхийг барих боломжгуй болж ээ. Одоо ард тумэн минь сэрэх, ухаарах цаг болж ээ.

0  |  0
bold(202.9.47.177) 2017 оны 10 сарын 11

tcogzolmaa gedeg medrel barsan awgaigaar bolowsrol l dutaw gej dee ve zalgamjilsan ene sodbileg yu xiisen bolood said bolox gej ARAI XETERNEE

0  |  0
Jjjj(176.187.190.87) 2017 оны 10 сарын 10

Enhbold bolioch

0  |  0
Jjjj(176.187.190.87) 2017 оны 10 сарын 10

Enhbold bolioch

0  |  0
Jjjj(176.187.190.87) 2017 оны 10 сарын 10

Enhbold bolioch

0  |  0
Zochin(202.70.46.227) 2017 оны 10 сарын 10

MAN yamar bolowson hvchnee said bolgono AN-n hulsnii bicheech nart ogt hamaagvi shv.Jingiin tsuwaa yawdgaaraa yawna....Yahaw jinger nohoinuud hutsaj l baig..

0  |  0
ZOCHIN(202.179.25.223) 2017 оны 10 сарын 10

Doliison hyalaasan muuhai ulaan nudtei mi ovogton Enh bold odoo turuus zailaach Shorond oroh gej huseed bgaa bol udahgui dee chi Hurel suhiig daramtlaad heden tug avchihsan humuusee shurguulah gej buhin ulaan nud ni oroi deeree garchihsan bgaag harav uu ard tumeen

0  |  0
zochin(103.229.120.163) 2017 оны 10 сарын 10

M.Enhb oldoo.turuur.toglohoo.boli.chi.Mongolyn.ard.tumnii.MAHyn..turiin.hair.hishgiig.hangalttai.edelseen.odoo.bolij.uz.yam.gedeg.hemjeetei.bdag.yam.chi.uuruu.l.hair,.daagaaguie.heterhii.shunsan.odoo.bitgi.gai.bolood.bai

0  |  0
buruu t ogch bolohgu(219.142.145.124) 2017 оны 10 сарын 10

Hen negnii omnoos ternii hun ene ter gej bichih erh hend ch baihgui. Medeej amid hun yum chin hen hunii helsen bolgond tolgoi dohiod baih hunTuuniig ni darjin uhaaniihaa hemjeend setgej hem hemjeegui urguulj unjuulj bicheed niigemd taltsal bolgood baih hereggui ee. Bas undestei undesgui olon asuudlaar ulger zohioj haraar piardaj zasgaa unagaj baisan tohioldol mongoliin tuuhend baigaagui . Ene met gaj jishigiig niigemd standart bolgoj bolohgui. erh barij bui nam bolovson huchnii bodlogoo baridag ni tort esond togtson hem hemjee .Uuniig hen negnii sanaa gej niigmiig taltsuulj taarahgui ee

0  |  0
buruu t ogch bolohgu(219.142.145.124) 2017 оны 10 сарын 10

Hen negnii omnoos ternii hun ene ter gej bichih erh hend ch baihgui. Medeej amid hun yum chin hen hunii helsen bolgond tolgoi dohiod baih hunTuuniig ni darjin uhaaniihaa hemjeend setgej hem hemjeegui urguulj unjuulj bicheed niigemd taltsal bolgood baih hereggui ee. Bas undestei undesgui olon asuudlaar ulger zohioj haraar piardaj zasgaa unagaj baisan tohioldol mongoliin tuuhend baigaagui . Ene met gaj jishigiig niigemd standart bolgoj bolohgui. erh barij bui nam bolovson huchnii bodlogoo baridag ni tort esond togtson hem hemjee .Uuniig hen negnii sanaa gej niigmiig taltsuulj taarahgui ee

0  |  0
иргэн(202.179.26.168) 2017 оны 10 сарын 10

Ерөнхий сайд аа, ард түмний өмнө үг хэлэхдээ бардам байж, шийдвэр гаргахдаа даржин байж болохгүй. Наад 6 сайдыг МАНАН бүлгээс томилсоноос дан дээлтэй төрт үнэнчээр зүтгэх УИХ-ын гишүүн бус хүмүүсийг сонгосон тань хамаагүй дээр. Ард түмэн харж байгаа шүү.

0  |  0
Эр хvн(66.181.178.28) 2017 оны 10 сарын 10

Би энхболд мэтийн юмнаас айхгvй би vхэхээс ч айхгvй ганцхан ард тvмэндээ хэлсэн амандаа хvрэхгvй вий гэж айж бна хэлсэн амандаа байгаарай

0  |  0
zochin(202.70.46.230) 2017 оны 10 сарын 10

Arai enhboldod buuj ugch garaa urguhgui bailgui dee ard tumjiihee tuluu amia ch ygnu geed bsan enhboldoos aij butuu dongolt hiij bulai bolov doo

0  |  0
zochin(202.9.40.132) 2017 оны 10 сарын 10

yahara ingej bdag yum be, ene uls orond chini er n nam, zasag tur gej bgamu, zugeer l ter chigere mafiin bulegleluud yum bishuu,

0  |  0
ЗӨНӨГ(203.91.119.100) 2017 оны 10 сарын 10

МЭЛХИЙ НҮДЭТ ЯАСАН ХАНАЖ ЦАДАДГҮЙ ХҮҮР ВЭ

0  |  0
Top