Тавантолгойн нүүрсний экспортын тээвэрлэлтийг хязгаарлажээ

  Тавантолгойн ордоос Гашуун сухайтын боомт хүртэл нүүрс тээвэрлэж буй автомашинууд хил гарахаар олон хоног хүлээж, урт дараалал үүсч буй юм. Энэхүү урт дараалал, түгжрэл, хүлээлтээс шалтгаалж эмх замбараагүй байдал гарах, хууль бус олон тооны зөрчлүүд нэмэгдэх, ялангуяа жолооч нарын ажиллах, амрах хууль ёсны эрх зөрчигдөж байгаа юм. Энэ асуудлаар өнгөрсөн пүрэв гаригт Зам, Тээврийн Хөгжлийн Яам, Уул Уурхайн Яам, Гаалийн Ерөнхий Газар, Авто Тээврийн Үндэсний Төв болон Таван толгойн ордод олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл оролцсон уулзалт болж, уулзалтаас албан бус байдлаар нүүрс экспортлогч компаниудын экспортын тээвэрлэлтийг хязгаарлах, квот тогтоох асуудлыг ярилцсан байна.

Уг уулзалтын дараа буюу 2017 оны 10-р сарын 06-ны өдрөөс эхлэн Гаалийн ерөнхий газраас хязгаарлалт тавьж, “Эрдэнэс-Таван толгой” ХК-д БНХАУ-ын хилээр нэвтэрсэн нийт тээврийн хэрэгслийн 45 хувь буюу өдөрт дунджаар 250 тээврийн хэрэгсэлд “Олон улс хоорондын ачааны дагалдах бичиг” олгохоор шийдвэрлэж, тоог багасгаснаар компанийн Гаалийн Хяналтын бүс дотор 1400 гаруй, Гаалийн Хяналтын бүсээс авто замын дагуу 13 дахь километр хүртэл 1000 орчим, нийт 2500 орчим тээврийн хэрэгслийн түгжрэл, хүлээлт, урт дараалал үүсээд байна гэж Эрдэнэс тавантолгой компаниас мэдэгджээ.

 “Эрдэнэс-Таван толгой” ХК нь дээрх хүндрэлтэй байдлыг зохицуулах, дотоод журам, дүрмийн хүрээнд тээврийн хэрэгслийн жолооч нарыг мэдээллээр хангах, зөрчил гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, асуудлыг  шийдвэрлэх хүрээнд шаардлагатай бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Эрдэнэс тавантолгой компанийн жолооч нарт ийм хүндрэл үүсч буй тул тус компанийн Тэргүүн дэд захирал Б.Ганхуяг Гаалийн ерөнхий газрын дарга А.Асралтад хандан албан тоот илгээсэн байна. “Эрдэнэс-Таван толгой” ХК-д БНХАУ-ын хилээр нэвтэрсэн нийт тээврийн хэрэгслийн 45 хувийг 65 хувь болгон нэмэгдүүлэхийг хүсчээ.


Т.Түвшин

ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 10 )

иогэн [ 202.131.250.130 ]      |     Бямба, 03:53 минутанд

энэ түүхий нүүрс яг хэнд ашигтай вэ

Иргэн [ 202.70.47.90 ]      |     Бямба, 02:54 минутанд

Хэдхэн хүний карманд олон жил орлоо одоо бүр зогсооё 5толгойн эздүүдээ үр ачдаа үлдээ

Naran [ 43.242.243.48 ]      |     Бямба, 02:51 минутанд

Ingej xeden zoloc nara zoboj baigaar 7honog mongol hile haacihnaar wma hujaa nar sees n goojno doo manai mongol charai aldaal ingej guij vaigaar darga neg wm bodmoor bna

zochin [ 103.212.117.225 ]      |     Баасан, 06:43 минутанд

tumor zam tavixiig gatsaasan nuxur odoo erunxiilug ch bolchixson baigaa shuu dee xoxi chin muusain uxer mongolchuud

ужа чёжяЦжэйф [ 103.26.193.69 ]      |     Пүрэв, 04:55 минутанд

уйжөмэуөжмйямхжбяымхноэтгбтрнэбхт схмгнрхрнгт

Zochin [ 202.179.24.200 ]      |     10-р сарын 11 -нд, 17:27 минутанд

Цагаан хаданд буулгаж байгал сүйтгэж байхаар хаах хэрэгтэй Тэртэй тэргүй ашиггүй зарж л бгаа бол өгч яах юм Хаах хэрэгтэй

Жолооч [ 66.181.178.128 ]      |     10-р сарын 10 -нд, 22:29 минутанд

Манай энд Гашуун сухайт боомт орчимоор Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөрштэй ерөнхийлөгч болсоноос хойш уулзахгүй байгаа учир хилээр машинуудыг маш бага оруулж байна гэсэн яриа л байна дхх урд нь 2500 орчим машин өдөрт ордог байсан одоо 250 машин л өдөрт орж байна даа уг нь гаргуул гаргасан шиг гаргаад гаргахгүй юм бол бүүр хаачих хэрэгтэй байна аажолооч бид нар дунд нь ёстой хэлмэгдэж гүйцлээ 14 хоног очерлож зогсож машиндаа хонж байна шүү дээ

Zochin [ 122.201.28.7 ]      |     10-р сарын 10 -нд, 18:43 минутанд

Yurunhiilugchiin gai shu de. tumur azm barisan bol ingej ih mashin, orosoos ih hemjeenii benzin avahgui bailaa.manaid mongol ilsad joloochjiin tsalin l orlogo bolj uldej bn. Hyataduud mashinaa zarj, orosuud benziniig in zarj bayajij bn ddu.

ппп [ 150.129.141.1 ]      |     10-р сарын 10 -нд, 10:15 минутанд

хятадууд яагаад хоригтавиад байгаа юм болоо,муу илжигнууд

ЗАГАЛМАЙЛСАНЭЦЭГ БЭК [ 202.179.27.106 ]      |     10-р сарын 10 -нд, 05:01 минутанд

Таван толгойн коксжих нүүрсний бүлэг ордыг гадаад дотоодын дээрэмчид хэсэглэн хуваасны гор нь гарч байна