Чандра: Далай ламыг хамгаалж үл чадваас бид амиа золих болзолтой байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 10

Далай лам Энэтхэг улсад дүрвэн ирэхэд 60 жилийн өмнө дэлхийн улстөр, нийгмийн байдал туйлын тогтворгүй байв. БНХАУ-ын хуурай замын 150 мянган цэрэг Түвдэд цөмрөн орж, тус улсыг өөрийн эрхшээлдээ авсан юм.

Тухайн үед, азаар Түвдийн оюун санааны удирдагч, XIV Далай лам эх нутгаасаа зугтан гарч, Энэтхэгийн хилийг давж амжсан билээ. Харин түүнийг оргуулахад тусгай үүрэг гүйцэтгэсэн хамгаалалтын албаны цэргүүдийн нэг өдгөө амьд, мэнд байдаг аж.

Далай лам эдгээр өдрүүдэд Энэтхэг Улсын зүүн хойд бүс буюу Түвдтэй хил залгаа оршдог муж, нутгаар айлчилж буй бөгөөд энэ үеэр тэртээ 60 жилийн өмнө өөрийг нь Энэтхэгт оргон гарахад хамгаалагчаар ажиллаж байсан Нарен Чандра гэх эртэй уулзжээ.

Нарен Чандра одоо 79 настай бөгөөд 1957 онд Энэтхэгийн тусгай албанд хүчин зүтгэж байжээ. Түүнд “Далай ламыг хамгаал” гэх үүргийг Энэтхэгийн тагнуулын албанаас өгч, хэсэг нөхдийн хамт Түвдийн хил рүү илгээсэн байна.

Лхас хотод түвдүүд Хятадын цэргүүдтэй тэмцэлдсэн ч хүчний хэт ялгаатай байдлаас үүдэж нутгийнхан ялагдахад хүрсэн бөгөөд энэ үед Нарен Чандра нарын 10 гаруй тусгай албаны цэргүүд XIV Далай ламыг уулын замаар Түвдээс оргуулж байжээ. Тэд замдаа маш олон саад бэрхшээлтэй тулгарсан төдийгүй хэд хэдэн цэргийн амь эрсдэх хүртэл хүнд нөхцөл байдлыг туулан гарсан гэнэ.

Далай ламтай 60 жилийн дараа уулзсан тусгай үүргийн бие хамгаалагч Чандра “Би одоог хүртэл тийм ариун үйлст мөр зэрэгцэн зүтгэж явсандаа бахархдаг. Таныг харахад 1957 онд болсон явдал өчигдөр шиг санагдаж байна” гэжээ. Далай лам түүнийг тэврэх үед Чандра нулимс дуслуулан баярласан гэнэ.

Түвдийн хилээр тусгай үүргийн есөн цэргийн алба хаагч XIV Далай ламыг амьд, мэнд оргуулж, замын дунд зарим хамгаалагч алагдах зэргээр Энэтхэгийн хилийг давахад Далай ламаас гадна таван хүн л үлдсэн байсан түүхтэй аж. Тэд Бутан, Хятадын хил Аранучал орчимд Энэтхэгийн Аюулаас хамгаалах албаныханд Далай ламыг эсэн мэнд хүргэж иржээ.

Чандра өнгөрсөнд болсон явдлыг дурсахдаа “Бид Далай ламын амь насыг биеэрээ хамгаалж байлаа. Түүнд сум үл нэвтрэх хантааз өмсгөн, зөвхөн өргөж авч явж байв. Түүнийг хамгаалж үл чадваас бид амиа золих болзолтой байсан билээ” гэжээ.


Зураг дээр: Цайвар морьтой 23 настай Далай лам.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Намуун(202.70.46.236) 2017 оны 10 сарын 14

Ямар сайхан юм бэ энэ талаар ном гаргавал олон хүн уншина байх

0  |  0
Ddd(150.129.140.144) 2017 оны 10 сарын 11

Oorin erhgvi ogshloo ene hvnii turol ch ymar boloh ni todorhoi

0  |  0
hhh(27.123.212.130) 2017 оны 10 сарын 11

No$m bichhmeer bn ene tuuher

0  |  0
Зочин(202.72.245.206) 2017 оны 10 сарын 10

үнэхээр бахархаж байна. Гайхалтай сайхан юм аа

0  |  0
Yvлэнсолонго(66.181.191.42) 2017 оны 10 сарын 10

Агуу юм аа. Бахархаж байна аа.

0  |  0
зочин(202.70.46.219) 2017 оны 10 сарын 10

Мундаг юмаа амиа үл хайрлан энэ мундаг ухаантай хүнийг эсэн мэнд хамгаалж хар хятадуудаас аварсан тэр цэрэгүүд.н гэгээн дурсгалыг хүндэтгэе

0  |  0
mongol bysgyi(5.48.252.91) 2017 оны 10 сарын 10

enexyy ynen bodit tyyxiig unshaad tedgeer xymyyseer eeriin erxgyi baxarxax setgel terlee Ed nar mash tom gaixamshigtai gavyat yils byteejee

0  |  0
Top