Улаанбаатар хотын ойн бүс болох Сонгинохайрхан уулнаас хориотой ан агнасан иргэнийг өнөөдөр цагдаагийн байгууллага үйлдэл дээр нь баривчилсан байна. Иргэдийн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эргүүлийн офицер ахлах дэслэгч Доржсүрэн, жолооч цагдаа Отгонбат нар тухайн газар ажиллаж тарвага агнасан иргэнийг баривчилсан байна. Тарвага агнахад ашигласан галт зэвсэгийг нь хураан авчээ. Агнасан тарвагыг аюулгүй болгох устгах ажлыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хийдэг байна.
Үндэсний хэмжээнд Байгаль орчны яамны сайдын тушаалаар 2005, 2006, 2014 онуудад Монгол орон даяар тарваганы агнуурыг гурван жилийн хугацаагаар бүрэн хориглосон байсан юм. Энэ жил мөн 2020 хүн хүртэл гурван жилийн хугацаагаар тарвага агнахыг БОАЖЯ-наас хоригложээ.
Хууль бусаар тарвага агнасан иргэний бууг хурааж, цагдаагийн байгууллага мөнгөн торгууль ноогдуулах юм байна.
Т.Түвшин
ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Shunalaa gej. Nasaaraa idehiig nooj chadahguigees hoish Nugel hii yaana