Төрсөн охиноо хүчирхийлсэн эмэгтэйг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

Герман улсад жигшүүрт хэрэг үйлдсэн 24 настай эмэгтэйг баривчилжээ. Тэрбээр дөрвөн настай охиндоо бэлгийн хүчирхийлэл үйлдэж байхдаа бичлэг хийсэн байна. Иймд тус улсын цагдаагийн газраас хэрэгтэнд насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, цахим сүлжээнд гэмт хэргийн холбогдолтой зүйл байршуулсан, хүүхдийг садар самуунд уруу татсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм. Энэ талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

Уг хэрэг дээр Франкфуртын прокурорын газар ажиллаж байна. Тэдний мэдээлж буйгаар, “Гэмт этгээд энэ аймшигт хэргээ өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн үйлдсэн. Харин бидний шалгаж буй энэ бичлэг долдугаар сарынх болохыг тогтоогоод байна” гэжээ.

Иймд гэмт этгээд ноцтой хэрэг үйлдсэн тул зохих хүнд ялаар шийтгэх нь тодорхой байгаа юм.

Г.Хүслэн  

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN   

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(27.123.214.88) 2017 оны 10 сарын 11

Buzar

0  |  0
Zochin(27.123.214.88) 2017 оны 10 сарын 11

Buzar

0  |  0
уншигч (66.181.185.220) 2017 оны 10 сарын 11

Ийм бузар юмыг яах гэж оруулдаг байнаа.

0  |  0
Top