Хааны тушаалаар алагдах гэж байсан ч баячууд болсон сиамын ихэр

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

Чанг болон Энг нар 1811 оны тавдугаар сард Сиамд төржээ. Энэ нь орчин үеийн Тайландын газар нутаг юм. Сүүлдээ Банкер гэх овогтой болсон тэд дэлхийд алдартай болсноор эд эрхтнээрээ нийлсэн төрсөн ихрүүдийг сиамын ихэр гэх болжээ. Чанг, Энг хоёр салгаж болохын аргагүй цээжний эд эрхтнүүдээрээ нийлж төрсөнд Сиамын хаан ихэд шаналсан байна. Ийм хачин хүүхдүүд төрсөн гэх мэдээлэл дэлхий дахинд тархаж, улс орноо гай зовлонд унагахгүйн тулд хаан тэднийг нэн даруй хөнөөх тушаал өгчээ. Гэвч ээж нь хүүхдүүдээ өгөхгүй гэснээр хааны тушаал ч биелэгдээгүй байна.

Цээжээрээ нийлсэн ихрүүдийг салгахад орчин үеийн анагаах ухааны чадвар ч хүрэхгүй аж. Учир нь тэдний зүрх нэг юм. Салгах мэс ажилбар хийлээ ч шууд үхнэ гэсэн үг юм. Иймээс Чанг, Энг хоёр энгийн хүүхдүүдийн адил өсч том болжээ.

Өсвөр насанд нь тэднийг Британийн бизнесмен Роберт Хантер олж харж, цирктээ ажиллахыг санал болгосноор ихрүүдийн хувь тавилан огт өөр болсон байна. Тэдний нийлсэн бие болон урлагийн чадвар нь Хантерын анхаарлыг татсан ч хүмүүс түүнийг том эрсдэл хийж байна гэцгээжээ. Гэхдээ Хантер шударга хүн байлаа. Ихрүүд Их Британи болон АНУ-д циркт тоглож, 21 нас хүрэхдээ Хантертай хамтран ажиллах гэрээнийх нь хугацаа ч дуусч, тэд баячууд болсон байв.

Чанг, Энг хоёр АНУ-д очиж, Банкер гэх овогтой болон алдарт Финеас Барнумын цирктэй гэрээ байгуулж, ферм худалдаж авчээ. 1843 онд тэдний хурим болж, Чанг, Энг нар эгч, дүү Аделаида, Саре Энн Эйтс хоёртой гэрлэсэн байна. Чанг 10 хүүхэдтэй болсон бол Энг 11 хүүхдийн аав болсон гэдэг.

Ах дүүс фермдээ гэр бүлийнхээ хамтаар аз жаргалтай амьдарч, 1874 онд нас барцгаажээ. Чанг уушгины үрэвслээр өвдөж амьсгал хурааснаас хэдэн цагийн дараа Энг нас барсан байна. Тэд 63-тай байжээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lola(202.70.46.210) 2017 оны 10 сарын 11

ene 2 хамгийн алдартай, урт насалсан сиамын ихэр. Гайхалтай.

0  |  0
РХХРХР(203.91.118.180) 2017 оны 10 сарын 11

эвлүүлэг байНА Ш ДЭЭ

0  |  0
Top