Согтуу жолооч нарын эсрэг гурван сар тэмцэнэ

 
Өвөрхангай аймгийн Засаг дарга санаачилга гарган "Архидалтгүй Өвөрхангай" хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/479 дугаартай тус захирамжаар "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсооё" нэгдсэн аяныг Арвайхээр сумын хэмжээнд гурван сарын хугацаатай зохион байгуулах шийдвэр гаргасан байна.
Нэгдсэн аяны хүрээнд дэвтэр, аяны тугийг байгууллага тус бүрт гурав хоног аялуулах бөгөөд дэвтэрт зохион байгуулсан ажил, арга хэмжээний танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажлын шинэ санал санаалчилгыг тусгах аж. Аяны туг, дэвтрийг эхний ээлжинд аймгийн ИТХ-ын ажлын албанд хүлээлгэн өглөө.

Захирамжинд тусгаснаар хуваарьт байгууллагууд нийгэмд эргүүл, шалгалт хийхээс гадна төрийн ажил үйлчилгээг иргэдэд ойр хүртээмжтэй хүргэх зорилгоор тухайн байгууллага өөрийн ажилтан, алба хаагч нар мөн тэдний гэр бүл, ойр дотны найз нөхөд, иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, архины хор уршгийн талаар сурталчлан таниулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос урьдчилан сэргийлэх ажлыг хийх юм.

Л.Ган

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 7 )

ЭРҮҮЛ [ 202.21.98.166 ]      |     10-р сарын 11 -нд, 19:23 минутанд

3 САР Л ТЭМЦЭХ ЮМ БАЙНА. ЦААШ НЬ ЯАХ ЮМ БОЛ.

Khulan [ 122.201.21.203 ]      |     10-р сарын 11 -нд, 19:15 минутанд

Sogtuu joloochiig sayaar torgoh heregtei. Tehgui bol torguuliin mungu n bagadaad sogtuu joloodod bna

Цагаандорж [ 66.181.176.63 ]      |     10-р сарын 11 -нд, 19:10 минутанд

Юун тэнэг юм бичнэ .Юун 3 сарын аян бэ? Монгол улсын хууль тогтоомж иймхэн настай юм уу?Согтуу л бол эрхийг нь хас, машиныг нь улсын орлого болго. Өөр ахрга байхгүй, Эсвэл өөрсдөө согтуу юм уу хаашаа юм.Энэ шинэ ажил биш, хоцрогдсон цагдаагийн болон засаг даргын ажил

зочин [ 103.10.22.101 ]      |     10-р сарын 11 -нд, 18:36 минутанд

үнэхээр ойлгуулъя гэвэл согтуугаар машин жолоодоод гаргасан аваар ослын тухай фото зургийн үзэсгэлэн гаргаж аваар гаргаж болзошгүй, нэг удаа согтуугаар жолоо барьсан зэрэг нөхдүүдийг хүчээр үзүүлж зүүдэнд ортол нь харуулах хэрэгтэй тэгэж байж сая ойлгоно наадуул чинь, ялангуяа аваар ослоос хохирсон хүмүүсийн таягтай тэрэгтэй зургийг сэтгэгдэлтэй нь үзүүлээчээ, хүн гэдэг үзэж харж байж сая ойлгох амьтан, мянга хэлээд нэмэргүй шүү.

зочин [ 103.194.176.98 ]      |     10-р сарын 11 -нд, 00:32 минутанд

Согтууруулах ундаа хэрэгтлэсэн хөлчүү залуусыг Хууль сахиулахынхан хэзээч барахгүй амжихгүй шүү. Залуус өөрийн хөрөнгөөрөө яаж тоглох нь муу цагдаа нарт падлийгүй

Иргэн [ 150.129.140.153 ]      |     10-р сарын 10 -нд, 22:27 минутанд

Ямар тэнэг ажиллагаа вэ? Согтуу жолоочтой ер тэмцдэггүй байсан юм байх даа? Байнга л тэмцэх хэрэгтэй малууд минь!

зөвзөвзөв [ 203.91.118.180 ]      |     10-р сарын 10 -нд, 22:23 минутанд

улс орон даяар өрнүүлэх хэрэгтэй