Увс аймагт жилд 135 хүн хорт хавдараар нас баржээ

Увс аймгийн иргэдийн хорт хавдар ихсэж байгаа гэсэн мэдээллийг тус аймгийн эрүүл мэндийн газрынхан хэлж байна. Жилд 180 орчим иргэн  хавдараар өвчилж, 135 хүн хорт хавдараар нас барж байгаа гэсэн статистик  үзүүлэлт гарчээ.

Иргэдийн дунд хорт хавдарын өвчлөл өндөр байгаа нь мөнх цастай уулстай холбоотой гэж судлаачид таамаглаж байна.  Учир нь  мөнх цастай уулаас  эх авдаг уснаас ундаалж байгаа тус аймгийн Тариалан, Түргэн, Сагил зэрэг сумын иргэдийн дунд хорт хавдараар өвчлөх нь элбэг байдаг гэнэ. Энэ нь  Кавказын уулсаас ирж байгаа ус ямар нэгэн цөмийн энергийн химийн  хорт бодисоор бохирдсон ус ундандаа хэрэглэж байгаатай холбоотой  байж болзошгүй гэж үзэж байгаа юм.  

Түүнчлэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүчин чадал муу байдгаас энэ аймгийн иргэд  эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай сайн   авч чадахгүй байгаа гэдгийг аймгийн их эмч хэлж байлаа. 10 мянган хүн тутмын 22  иргэн нь хорт хавдараар өвчилдөг аж.

 

С.Төгөлдөр

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

kk [ 202.70.46.230 ]      |     Пүрэв, 07:19 минутанд

Agaar vvleer

Жагаа [ 66.181.184.73 ]      |     10-р сарын 11 -нд, 19:05 минутанд

Юун Кавказын уул вэ? Тэндээс эх авсан ямар гол Увсад байдаг юм?

bi [ 66.181.164.175 ]      |     10-р сарын 11 -нд, 08:47 минутанд

baga shaana shuu

ubs [ 66.181.164.175 ]      |     10-р сарын 11 -нд, 08:46 минутанд

тэгээд наанаасаа зайлцгаа