“Дахин төрсөн Нельсон Мандела”

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

Өнөөдөр Олон улсын охидын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Zindaa.mn сайт хүн төрөлхтөний түүхэнд нэрээ мөнхөлсөн хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч МАЛАЛА охины тухай мэдээллийг хүргэж байна.

Сумны шарх буюу суу алдрын эхлэл

Мусульман шашинт эмэгтэйчүүдээс сурч боловсрохын төлөө анхлан дуугарч, тэмцсэн Пакистаны сургуулийн сурагч  Малала Юсуфзай охин Талибан бүлгийн суманд шархадсан нь дэлхийн нийтийн анхааралд өртөж эхэлсэн юм. Энэ үйл явдал 2011 онд болсон бөгөөд энэ цагаас эхлэн Малала охины амьдрал маш олон хүний хараанд орсон юм. 

Өдрийн тэмдэглэлээ “БиБиСи” агентлагт өгсөн нь...


 

Малала 1997 оны долдугаар сарын 12-нд төрсөн бөгөөд Пакистаны Сват дүүрэгт амьдардаг байна. Охины аав Зауддин Юусафзай тэмцэгч, яруу найрагч аж. Малала охин анх 2008 оны есдүгээр сараас боловсролын салбарын асуудлаар өдрийн тэмдэглэл бичиж эхэлжээ. Харин түүний аав нь орон нутгийн хэвлэл, телевизэд охиныхоо бичдэг өдрийн тэмдэглэлийн талаар хэд хэдэн удаа илтгэж байжээ. Охиныхоо тэмдэглэлийг 2009 онд “БиБиСи” агентлагт өгсөнөөр Малала охин амьдралыхаа тухай блог нээн хөтлөж эхэлсэн байна. Агентлагийн редактор асан Мирза Вахед охины аюулгүй байдлыг хангах үндсэн дээр нууц нэр ашиглахыг санал болгожээ. Ингэснээр Малала охин нууц нэрээр блогоо хөтөлж олны анхаарлыг ихээр татаж чаджээ.

Түүний амьдрал ТЭМЦЭЛ
Image result for Малала НҮБ-д

Талибан цэргүүдийн хавчлаган дунд охид дэлгүүрээр явахаас эхлээд хөгжим сонсох, телевиз үзэх хүртэл хориотой болж эхэлжээ. Хотын төв талбайд Талибануудын гарт цаазлуулсан хэдэн арван хүний цогцсыг цагдаа нар зөөж байв. Энэ үед Талибанууд анх удаа өдрийн тэмдэглэл хөтлөхийг зөвшөөрсөн боловч Малалагийн аав нь Талибуудын дараагийн ажиллагааг мэдэхгүй учраас охиноо өдрийн тэмдэглэлээ үргэлжлүүлэхийг хүсэхгүй байлаа. Үүнээс болоод Малала охиныг сургуулиасаа гарах үеэр талибууд толгой, хүзүү рүү нь онилон буудсан. Азаар охин амьд гарсан ба тэнхэрсэнийхээ дараа Мусульман шашинд эмэгтэй хүн нэгдсэний төлөө сурах эрхээ хасуулах, 15 нас хүрээд хүсээгүй гэрлэлт болон хүчирхийлэлд хэрхэн өртдөг талаар НҮБ-ын дээд танхимд илтгэл тавьснаар, эрх нь хөндөгдөж буй олон охины жинхэнэ түүхийг дэлхийд мэдүүлсэн ачтай нэгэн юм. Түүнийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Дахин төрсөн Нельсон Мандела” гэжээ.

НҮБ-ын хамгийн залуу Энхтайваны элч

 

Image result for Малала НҮБ-д               

Энэ үеэс л Пакистаны өсвөр насныхнаас эхлээд энгийн иргэд хүртэл охидод боловсрол олгохын эсрэг чиглэсэн ажиллагаа явуулдаг талибуудыг илт шүүмжлэх зоригтой болсон. Талибууд хэдийгээр Малала охины хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх бичих цаг зав, боломж нөхцлийг нь хаасан ч эсэргээрээ охины хүсэл дэлхийгээр тархаж чадсан юм. Үзэл бодолдоо үнэнч Малала охины энэ эр зориг түүнийг хүн төрөөлхтөний ТҮҮХЭН хүн болгож чадсан юм. 17-хон насандаа Нобелийн Энхтайваны шагнал хүртэж байсан бол энэ оны дөрөвдүгээр сард НҮБ-ын хамгийн залуу Энхтайваны элч болсон билээ. 

Малала охины бичсэн өдрийн тэмдэглэлээс...
Related image
2009 оны нэгдүгээр сарын 3-нд 


“Би өнгөрсөн шөнө аймшигтай хар дарж зүүдэллээ. Талибануудтай нисдэг тэргээр явж байна. Надад маш аймшигтай байсан. Би ер нь Талибануудын үйл ажиллагаа эхэлснээс хойш үргэлж иймэрхүү байдлаар хар дарж зүүдлэх боллоо. Би өнөөдөр ээжтэйгээ өглөөний цай уусан. Сургуульдаа явахгүй. Талибануудын гаргасан зарлигийн дагуу бүх охид сургуульд явахыг хориглосон. Манай анги уг нь 27 сурагчтай. Охидыг сургуульд явуулахыг хориглосноос хойш 11 хүүхэдтэй болж цөөрсөн гэсэн...

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn
                                 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top