Л.Энх-Амгалан Шадар сайд байх лидер мөн үү

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

 Засгийн газраа бүрдүүлэх асуудалд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын дарга М.Энхболдтойгоо тохироонд хүрч, танхимын есөн сайдын томилгоог Ерөнхий сайд У.Хүрэлсүх, зургааг нь М.Энхболд  шийдэхээр болоод буй. М.Энхболдоос санал болгох зургаан сайдын нэг нь Шадар сайд байх юм. Гэвч Шадар сайдаар томилох хүний нэр У.Хүрэлсүхэд таалагдаагүй учраас Засаг байгуулах асуудал гацаа үүсгэжээ. Шадар сайдаар Л.Энх-Амгаланг томилох санал гаргасныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүлээж авахгүй” хэмээн мэдэгдсэн байна. Зөвшөөрөхгүй байх нь ч зөв биз. Л.Энх-Амгалан үнэхээр Шадар сайд байх хэмжээний парламентч, улс төрч үү гэвэл тийм биш. Ажлын туршлага, улс төрийн замналыг нь үзвэл Шадар сайдын албан тушаал түүнд ахдах болов уу.

Л.Энх-Амгалан гишүүний ажлын туршлагыг өнгийж харвал бизнесийн салбарын л эрхэм. 1992 – 1995 онуудад Монцамэ, “Ил товчоо” сонинуудад сэтгүүлч, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 "Интерпресс" ХХК-ын ерөнхий захирал, 1996 – 2012 онуудад Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн даргаар 15 жил ажилласан бизнесмен хүн. Мөн энэ хугацаандаа MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ. Анх 2012 онд УИХ-ын гишүүн болж,  өдгөө хоёр дахь удаагаа парламентын гишүүнээр сонгогдоод байна. MCS группийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад шууд 2012 онд УИХ-д нэр дэвшсэн.

Улс төрийн “халуун тогоо”-нд өнгөрүүлсэн он жил, хатуу хөтүүг туулсан улс төрчидтэй харьцуулахад шинэ хүн. Хамгийн гол нь түүнд төрийн албанд ажиллаж байсан туршлага байхгүй. Төрийн албанд нэг ч удаа ажиллаж үзээгүй хүнээр Шадар сайд хийлгэнэ гэдэг учир дутагдалтай юм. Шадар сайдыг эрхлэх ажлын хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Онцгой байдлын газар гэсэн дөрвөн томоохон агентлаг багтана. Энэ газруудыг удирдлагаар хангах, үүрэг чиглэл өгөх хүн нь Шадар сайд. Сэтгүүлч мэргэжилтэй, төрийн албаны туршлагагүй Л.Энх-Амгалан юу хийж чадах вэ. Мэргэшсэн парламентчид Шадар сайдын албыг хашиж ирсэн юм шүү. Өмнө нь шадар сайдын суудалд Бэйсийн Гомбосүрэнгээс эхлүүлээд Да.Ганболд, М.Энхсайхан, М.Энхболд, Ц.Оюунбаатар, Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх гээд Монголын улс төрийн толгой лидерүүд энэ албыг хашиж байжээ. Тэгэхээр Л.Энх-Амгалан гишүүнийг Ерөнхий сайд хүлээж авахгүй гэдэг нь ч зөв болж байна.

Нөгөөтэйгүүр Л.Энх-Амгалан гэж хэн билээ. MCS группын хувь эзэмшигч, үүсгэн байгуулагчдын нэг. MCS бол уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулагч. “Энержи ресурс” компанийг эзэмшдэг төдийгүй стратегийн өндөр ач холбогдол бүхий Тавантолгойн ордыг эзэмшиж, ашиглах, төслийн хөрөнгө оруулагчаар шалгарсан компани. Тавантолгойн ордыг MCS групп эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиглах хөрөнгө оруулагчийн хувиар орж ирж буйн хувьд тус компанийн хувь эзэмшигч Л.Энх-Амгалан  Шадар сайд байх нь “ашиг сонирхлын зөрчил” үүсч байгаа билээ.

Тавантолгойн ордоос экспортлох нүүрсний хяналт шалгалт, үйл ажиллагааны стандарт нормыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болоод  Стандарт, хэмжил зүйн газар хангаж ажиллуулах, хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах ёстой. Монголын баялаг урд хөрш рүү хэрхэн экспортлохыг Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина. Иймд Л.Энх-Амгалан гишүүнийг Шадар сайдаар томилох нь ашиг сонирхлын зөрчил үүсч байна. Тиймээс Л.Энх-Амгаланг Шадар сайдаар томилж болохгүй билээ. Түүнээс өөр Шадар сайдаар томилчих туршлагатай парламентч МАН-д олон бий дээ.

Т.Түвшин

ZINDAA.MN

 

 

 

Сэтгэгдэл ( 38 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганболд(150.129.141.238) 2018 оны 02 сарын 19

Ийм савсагануур ,үзтэл илэрхий хорчин наймаачин, үзэл үүсэл нь балархай этгээд ингэж дээр суух болтлоо Монголын төр дордож бузартжээ. чааваас гэж

0  |  0
Ганболд(150.129.141.238) 2018 оны 02 сарын 19

Ийм савсагануур ,үзтэл илэрхий хорчин наймаачин, үзэл үүсэл нь балархай этгээд ингэж дээр суух болтлоо Монголын төр дордож бузартжээ. чааваас гэж

0  |  0
онон(66.181.172.182) 2017 оны 11 сарын 20

энхамгалан хулгай луйварчин юм бол танай улсын ерөнхийлөгч баттулга спиртчин хулгайчыг яаж гүйцэхэв дээ

0  |  0
Ганбаяр(202.70.46.208) 2017 оны 10 сарын 12

Энх-Амгаланг Ил Товчоонд байхаас эчнээ танина. МОНЦАМЭ-гийн Ил Товчоо төрийн мэдэлд байсан. Тэр үедээ олонд хүндлэгдсэн, шударга ёсны төлөө тэмцэгч сэтгүүлч. Алтан аяганаас архи уудаг генерал, Тураалттай цэргүүд, Японыг малжуулах Мацуда гээд алдартай нийтлэлийг бичсэн. Хайран мундаг сэтгүүлч бизнес хөөгөөд алга боллоо гэтэл MCS ийн нэртэй бүтээн байгуулагч болсон. Түвшин сэтгүүлч бичиж байгаа хүнээ судлаж байгаад Хүрэлсүх, Женко 2-т палдигда. Энх-Амгаланг худлаа муулах биш шүтэж амьдар!!! Миний үеийнхэн энэ хүний талаар муу үг унагаадаггүй шалтгаан бол ердөө энэ. Түвшин бичсэн нийтлэлийг унш!!

0  |  0
Зочин(202.179.11.10) 2017 оны 10 сарын 12

Энэ яг хужаа хужаа.

0  |  0
Монгол(203.91.115.37) 2017 оны 10 сарын 11

Хулгайч хүн шүү дээ монголын ард түмний өмч ухаа худагаа энэ луйварчинаас буцааж авах хэрэгтэй

0  |  0
зочин(103.229.121.43) 2017 оны 10 сарын 11

мөнгөний араас гүйдэг хувийн аж ахуйтай нөгөө концесс.тендэрээс шомбодох бодолтой хүмүүс ёстой хэрэггүй түрүүний засгын газар 60.н тэрбумынхан яалаа ядаж байхаад Энхтүвшин энэ нөхөр мэтийн улсууд цаашаа

0  |  0
Зочин(66.181.191.44) 2017 оны 10 сарын 11

Төрд ажиллаж үзээгүй улсыг сайдын суудалд суулгах хэрэггүйэ

0  |  0
Zochin(202.21.119.186) 2017 оны 10 сарын 11

iimerhuu urd hqrshiin hol gar bolson humuusiig turd gargah hereg ogt baihgui. MCS ged kompanii tuluulugch shuudee hyatad ulstai shuud holbootoi

0  |  0
Зочин(202.21.119.186) 2017 оны 10 сарын 11

за болилдоо хужаа хүмүүсийг төрийн толгойд гаргахаа болих хэрэгтэй

0  |  0
Hanan(192.227.150.33) 2017 оны 10 сарын 11

Ямартай ч зангарагтай ЕСтай болсон одоо яамдын сайд нар нь бас нэг ханзааны улсууд болвол их л аятайхан байх юм.

0  |  0
Галбадрах(192.3.76.77) 2017 оны 10 сарын 11

Хүрэлсүхийн засгийн газар монголын ирээдүйн хөгжлийн суурь нь болно гэж харж байгаа.

0  |  0
Амармэнд(192.3.76.77) 2017 оны 10 сарын 11

Хүрэлсүхийн засгийн газар багш эмч нарынхаа цалинг нэг дор нэмж чадахгүйг ойлгож байгаа гэхдээ бүрэн эрхийнхээ хүрээнд шаталсан маягаар заавал нэмээрэй амжилт.

0  |  0
Агар(198.12.106.66) 2017 оны 10 сарын 11

Сайдуудаа л зөв хүнийг сонгож томилоосой хувь хүнийхээ тал бол асуудал алга Хүрэлсүх

0  |  0
Ариунсувд(23.95.49.152) 2017 оны 10 сарын 11

Их санасан хүнээр төрийн жолоо бүү атгуул гэж Хүрэлсүх их санасан

0  |  0
5112(202.131.225.197) 2017 оны 10 сарын 11

ЭНЭ МАНГАРААС ӨӨР МОНГОЛЫН НЭР НҮҮР БОЛОХ ЦАРАЙЛАГ АМЬТАН МАН-ГАРУУДАД АЛГА УУ

0  |  0
zochin(202.180.218.147) 2017 оны 10 сарын 11

zuraach jenko erunhiilugch setguulch ebi erunhiilugch buh baterdene said teheer ygaad ene huniig setguulch gedgeer ni ontsloood bgn ni gaihshral turuulj bna er ni setguulch hunl niigmiin buh ungiig harinch iluu mederdeg enhamgalan bol erunhii saidiig ulhun hiih hun shuu ulsad tom kompani udirdaj hden terbumiin tatvar tuldug bsan shildeg menejer harin turd shurgalsan huvalzuud ter tatvariin mungunuus hulgai hiij amidarch bga ni nuuts bishshuudeeeee

0  |  0
Монгол хүн(202.179.25.185) 2017 оны 10 сарын 11

Энэж чинь харсаар байтал урд гарлын хүн байна ш дээ. М.Энхболд л зүтгүүлээд байгаа гэсэн. Цаанаасаа далгавартай гэсэн.

0  |  0
Turbat(66.181.185.169) 2017 оны 10 сарын 11

n. Enkhamgalan shadar said bitgii hel erunkhii said ch hiij chadah chadvartai zaluu

0  |  0
Халзаа(27.123.212.141) 2017 оны 10 сарын 11

Урьд нь шадар сайд хийж байсан хүмүүс гэсэн чинь бөөн хужаагууд бна ш дэ

0  |  0
Иргэн(27.123.212.141) 2017 оны 10 сарын 11

Энэ жэнко эм си эс тэй ямар хонзонтой юм бэ монголд хамгийн их хүнийг хоолтой байлгаж хамгийн их татвар өгдөг эм си эс ийг яасан их үзэн ядна вэ толгой гэж олгой л доо энэ жэнко Энхамгалан бол мундаг удирдагч би лав энэ хүнийг 100 хувь мэднэ

0  |  0
Зочин(59.153.112.127) 2017 оны 10 сарын 11

Юу ч хэлэхэв дэ энэ хүүр бас л ашиг сонирхолтой хохинээ идүүлж байхдаа таарсан монгол

0  |  0
ЗОЧИН(122.201.25.46) 2017 оны 10 сарын 11

MCS ГЭЖ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ШҮҮ ДЭЭ.

0  |  0
мммм(202.179.24.201) 2017 оны 10 сарын 11

ард түмний элч төлөөлөгч мөн үү мсs ийн төлөөний хүн гэх юм билээ

0  |  0
ооооо(124.158.93.67) 2017 оны 10 сарын 11

хамгийн гол хужаа

0  |  0
Zochin(202.70.46.225) 2017 оны 10 сарын 11

Mongoloo gej bodvol delhiid danstai menejer Enhamgalang shadar saidaar tavisan deer, Jenkog gej huivaldaanaa bodvol zusarch teneguudee tavisan deer dee..

0  |  0
mongol(139.5.219.73) 2017 оны 10 сарын 11

Don jonhuugiin nomer 1 daisan MCS yum chin yu gej topor ene huniig shadar said bolgohii Jaahan logiktoi bmaar yum Tarhinii byadgui yronhiilogch yoronhii said gesen hulgaichuud gariin door ugnees ni zorohgui luivarchidaa l ehleed shurguuliish dee

0  |  0
123(202.55.191.205) 2017 оны 10 сарын 11

Завьжныхаа шүлсийг арчиж чадахгүй зурагтаар юм ярьж ард түмэнээ доромжилж болохгүй шүү дээ

0  |  0
fg(66.181.178.251) 2017 оны 10 сарын 11

ene MCS g mongoliin turuus hol bailgah hergtei shyy, meregjiliin avilgchid.

0  |  0
Top