Шатарчин хүү С.Чингүүн төрийн дууллаа эгшиглүүлэв

2016 онд Олон улсын цахим бодлого бодолтын нээлттэй тэмцээний 13 хүртэлх насны ангилалд 15 орны 152 тамирчнаас зургаадугаар байр, Монгол Улсдаа нэгдүгээр байр эзэлсэн амжилтаар нь С.Чингүүн хүүг амжилтын мэдээнд онцолж байна.

С.Чингүүн анх 2012 онд ах С.Билгүүний хамт Энэтхэг улсын Дели хотноо болсон Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль  хүртэн ирж байсан юм. 2015 онд Чех улсын Пардубице хотноо явагдсан “Czech open 2015” 26 дахь Олон улсын шатрын Фестивалийн G3 буюу рапид тоглолтын тэмцээнд /1700 хүртэлх/ С.Чингүүн хүү түрүүлж төрийн дууллаа эгшиглүүлсэн баярт мөч монгол хүүхдийн оюун чадамжийн илэрхийлэл болж, сошиал ертөнцөд “од” болж байв.

Мөн уг фестивалийн “Polgar Superstar chess” ДАШТ-ий 10 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. С.Чингүүн хүү 115 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагч ажээ.  

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )