“Эрдэнэс -Тавантолгой”-н эрх ашгийг хамгаалах заль

 

Шадар сайдын  ажлын томилолт

Алив зүйл эхлэлтэй байдаг. Буруу, зөвөөр ойлгуулах нь гүйцэтгэгчдийн мэдэлд явдаг. Өдгөөгөөс бараг хоёр жилийн өмнө  2016 оны гуравдугаар сард Мэргэжлийн Засгийн газрын Шадар сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдалтай танилцсан байдаг юм.

Албан мэдээнд Шадар сайд У.Хүрэлсүх Тавантолгойн бүсээс Цагаан хад, Гашуунсухайтын боомт хүртэлх нүүрс тээврийн асуудал, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шороон замаар тээвэр хийж байгаа асуудлын уг шалтгаан, хүчин зүйлсийг компаниудын удирдлагуудаас сонссон юм. “Энержи Ресурс” компани 245 км авто замыг өөрийн хөрөнгөөр барьж 2011 онд ашиглалтад оруулсныг “Эрдэнэс МГЛ” компани худалдаж авсан. Ингэхдээ замын төлбөр 118 сая доллараас тухайн үед 100 саяыгнь төлж,үлдсэн 18 сая долларыг замын хураамжаас суутган төлөхөөр тохирсон байна. Засгийн газраас санал болгосон энэхүү нөхцлийн дагуу “Энержи Ресурс компани 0.75 долларын хураамж төлж, үлдсэн 0.75 долларыг нь төлбөрийн үлдэгдэлдээ суутган тооцуулдаг байна. Шадар сайд У.Хүрэлсүх  говийн хөрсийг сүйтгэж байгаа шороон замын тээвэрлэлтийн тухай нэн даруй арга хэмжээ авахаар боллоо” хэмээн дурджээ. Энэ амлалт хэрэгжсэн юм. Хатуу хучилттай автозамаар нүүрс тээвэрлэдэг хүнд даацын машинууд явдаг,  шороон замаар явахаа больсон. Өмнөговийн иргэдээс шороон замын тоос, шорооноос болж хүн, мал адилхан эрүүл мэндээрээ хохирч байна гэдэг гомдол эрс багассан.

Шадар сайдынхаа зүтгэлийг мартсан Засгийн газар

Асуудал цэгцрэх шатандаа оров. 2017 онд Монгол Улсын төсвийн орлого давахад нүүрс тээвэрлэлт багагүй хувь нэмэр оруулсан тухай, Мэргэжлийн Засгийн газрын тэргүүн сэхээнд байсан эдийн засгийг энгийн тасагт шилжүүлсэн тухай мэдүүлэв. Энэ бүхэн Шадар сайдынх нь Өмнөговь аймагт ажилласан албан томилолтоос үүдсэн гэдгийг дурсаагүй. Санаатай, санамсаргүйгээр мартсан байх. Сангийн сайд 500 тэрбум төгрөгөөр  давсан тухай гэрэлтэй мэдээллийг инээмсэглэнхэн хийв. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хүүхдийн мөнгийг 100 хувь олгож эхлэв. Энэ бүхний үндэс суурь, эхлэлээс  Өмнөговь аймагт ажилласан Шадар сайдын шийдвэрийг салгаж ойлгож болохгүй юм шүү.

 Гэнэтийн шийдвэр, гэнэдүүлэх арга

Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит  хуралдаанаар нүүрс тээвэрлэлтэд тулгарч буй хүндрэлтэй зарим асуудлын талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.  Засгийн газрын шийдвэрт:

Өмнөговь аймгийн нутгаас нийт 104 аж ахуйн нэгжийн 6,331 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Энэ хүчин чадлаар 2017 онд 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс энэ оны долдугаар сарын байдлаар 50.3 хувийг нь тээвэрлээд байна. Богино рейсийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, мөн хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа тул Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болголоо” гэж дурджээ. Энэ нь олон хүний амьдрал ахуйтай холбогдлоо. 100 км хол давсан цувааны жолооч нар өдөрт бараг 10 метр урагшилдаг тухайгаа учирлаад, Хэвлэлийн бага хурал хийж, эсэргүүцэхэд Мэргэжлийн Засгийн газрын тэргүүн, салбарын яам,  тус яамны харьяа байгууллагууд нүдэн балай, чихэн дүлий дүмбийв.  Цаана нь ямар “Но” нуугдав.

Гэхдээ өөрсдийгөө мартсангүй

Шадар сайд У.Хүрэлсүх,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх болсны дараа байдал өөрөөр эргэв. Үүрэг гүйцэтгэгч Засгийн газрын салбарын яам, агентлагууд албан бус шийдвэр гаргуулахаар санаархаж эхэллээ.  Ард түмнийг хуурахыг оролдож байна. Шинэ Ерөнхий сайдад тал засангаа хорлох гээд байгаа мэт. Албан мэдээнд “Тавантолгойн ордоос Гашуун сухайтын боомт хүртэл нүүрс тээвэрлэж буй автомашинууд хил гарахаар олон хоног хүлээж, урт дараалал үүсч буй юм. Энэ асуудлаарт Зам, тээврийн хөгжлийн яам, Уул, уурхайн яам,  Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Таван толгойн ордод олборлолтын үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл уулзаж лт болж, уулзалтаас албан бус байдлаар нүүрс экспортлогч компаниудын экспортын тээвэрлэлтийг хязгаарлах, квот тогтоох асуудлыг ярилцлаа.  “Эрдэнэс-Таван толгой” компанийн жолооч нарт ийм хүндрэл үүсч буй тул тус компанийн Тэргүүн дэд захирал Б.Ганхуяг Гаалийн ерөнхий газрын дарга А.Асралтад хандан албан тоот илгээсэн байна. “Эрдэнэс-Таван толгой” ХК-д БНХАУ-ын хилээр нэвтэрсэн нийт тээврийн хэрэгслийн 45 хувийг 65 хувь болгон нэмэгдүүлэхийг хүсчээ” хэмээн дурджээ.  Энэ тийм сайн мэдээ биш. Гаднаасаа сайхан ч дотроо паланцаг санаархал. Дараагийн хэсэгт тодорхой тайлбарлахыг оролдоно.

“Эрдэнэс Тавантолгой”-н эрх ашгийг хамгаалахыг хүслээ  

Дээрх албан бус шийдвэр гаргуулах хүсэлтийг хараарай. Монголын ард түмнийг бодсон мэт харагдана. Цаг дээрээ худлаа юм. Өмнөговь аймгийн Тавантолгойн ордод  төрийн өмчийн “Эрдэнэс-Таван толгой”, хувийн өмчийн “Энержи-Ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулдаг. Нүүрс олборлож тээвэрлэдэг гэсэн үг. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компани төрөөс юу ч шаарддаггүй. Тэнд иргэд хувьцаа эзэмшдэг, гараа нь зөв, арга барил нь орчин үед нийцсэн учраас. Монгол Улсад өөрийгөө санхүүжүүлээд нэмээд  татвар төлдөг,  Орхон аймаг, Сүхбаатар аймаг, Өмнөговь аймаг. Гарын арван хуруунд багтахаар аймаг байдаг юм. Өмнөговь аймаг 2016 онд гэхэд 60 тэрбум  төгрөг төсөвт өгсөн байдаг. Гэтэл яагаад орон нутгийн Тавантолгойг багалзуурдахыг санаархав. “Энержи Ресурс” компаниаас авсан хатуу хучилттай авто замыг “Гашуун Сухайт авто зам” компани эзэмшдэг. Тус замаар явсан машинууд  компанийн зөвшөөрөлтэй бол 250.000-280.000 төгрөг, зөвшөөрөлгүй бол 350.000-380.000 төгрөг төлдөг. Зөвхөн нэг удаагийн нүүрс тээвэрлэлтэд шүү. Өдөрт багадаа мянган машинаас 250.000 төгрөг гэвэл 2.5 тэрбум болно. Ийм орлоготой автозам Монголд бүү хэл дэлхийд байхгүй. Гиннесийн номд бүртгүүлэхээр амжилт.  Олсон орлогоо яадаг вэ гэвэл толгой компани болох “Эрдэнэс-Монгол” компанидаа тушаадаг гэнэ. Зүгээр л мөнгө угаах арга хэрэгсэл гэмээр. Шадар сайд байх  үедээ хэлж, шийдвэрлүүлж байсан асуудлыг гуйвуулж, Ерөнхий сайд болонгуут нь дөрөөлөх гэсэн санаархал уу. Өмнөговь аймгаас улсад төлдөг татвар буурна. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Хэнийг мэдэхгүй. Тодорхой хариулт нь ард түмэн улам ядарна. Төсвийн орлого тодорхой хэмжээнд буурах учраас тэр. Мэргэжлийн Засгийн газрын  үед ийм шийдвэрээ гаргуулахгүй яасан юм бэ. Шинээр дуншиж буй Засгийн газар, шинэхэн Ерөнхий сайдын нэр хүндийг унагах гэсэн  арга заль уу.

 Д.Амар

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

Цнд [ 27.123.214.91 ]      |     Ням, 01:07 минутанд

Энэ. Ажнай гэгч чинь дэлбэртлээ баяжсан дамшиг гэнээ. Өм-нхөнд хэр ээлтэй золиг юм бол доо ямар ч гэсэн тэтгэвэрийн хэдэн хөгшидэд булан цай хадагтай өгчилгөж байсныг нь санах юм

Зочин [ 122.201.22.165 ]      |     Баасан, 20:38 минутанд

Газар дээр нь очоод үзээрэй ! Уеиин уед л амны хэдэн чэнжээр дамжуулан зардаг л байсан л даа

Зочиг [ 122.201.22.165 ]      |     Баасан, 20:35 минутанд

Ажнайгиин саалиин унээ л дээ ! Бас хэд нөхдууд баяжаа биз Татвараа төлсөн байгаа даа ? Орон нутагнь юу хожив ? Улс аваач ээ?

зочин [ 103.10.23.123 ]      |     Пүрэв, 19:35 минутанд

Таван толгойг бүхэлд нь төрийн өмч болгож ард түмэндээ хувцаа болгон тарааж үүл ажилгааг нь ард түмэний гарт шилжүүл гэрээ хэрэлцээр хяналт шалгалт удирдалга зэргээ ард түмэн шидэж төр татбараа авч давхар хяналт давиж ажил

Зочин [ 202.179.31.65 ]      |     Пүрэв, 18:04 минутанд

Ганц хуний эзэмшил юмбол одоо боллоо.улс хураагаад авчих

mnb [ 139.5.219.216 ]      |     Пүрэв, 07:33 минутанд

usand bulhaj nuuj magadgui

Зочин [ 202.9.43.43 ]      |     10-р сарын 11 -нд, 23:52 минутанд

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТАВАН ТОЛГОЙ ГЭЖ ДЭЭ АЖНАЙ БАТЭРДЭНЭ ГАНЦААРАА ХАГАРТЛАА БАЯЖИЖ БАЙДАГ ГАЗАР БИЗ ДЭЭ

Songogch [ 27.123.212.135 ]      |     10-р сарын 11 -нд, 22:30 минутанд

Nuurs zarah geed bga yum u da . Nuursnii unee tulsun bol uguud yavuulii haashaa gej u Tsagaan had no gaaliin batalgaat aguulahuud ruu daraa ni tsaashaa avaad l yavag l de heden km daraalal uuseh be gej uu 00 km