Сурагчдын дунд ”АХА” тэмцээн зохион байгуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 12

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг угтан Онцгой байдлын ерөнхий газар Монголын Улаан загалмайн нийгэмлэг, TV-9 телевиз хамтран Чингэлтэй дүүргийн хошой тэргүүний 50 дугаар сургуулийн Б.Энхтуул багштай 12А ангийн сурагчдын дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд 50 гаруй сурагч оролцон, оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд 12А ангийн сурагч Ж.Чинзориг, хоёрдугаар байранд Т.Андир, гуравдугаар байранд П.Дагвадорж, Ш.Анударь нар тус тус шалгарсан байна. Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэдэг. НҮБ-ын Ерөнхий ассамблиас 2017 онд “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулъя” уриаг дэвшүүлжээ.

Д.Амар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top