2015-2016 онд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 12

Охидын эрхийн өдөр өчигдөр тохиосон. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Хүн ам, хөгжлийн комисст илгээсэн мэдээлэлд дэлхийн өнцөг булан бүрт 18-аас доош насны 150 сая орчим охид бэлгийн халдлагад өртөж байгаагийн 50 хувь нь 16-аас доош насны охид байна. Энэхүү бэлгийн хүчирхийллийн асуудал манай улсын хэмжээнд мөн адил өндөр хувьтай байна. Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ.

Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн охид бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна. Түүнчлэн охидын дунд хүсээгүй жирэмслэлт, үр хөндүүлэх асуудал өндөр хувьтай байгаа, хүчирхийллийн хохирогчдод чиглэсэн сэтгэл засах, нийгэм, хамт олны дунд оруулах үйлчилгээ байхгүй, хэрэг шалгаж, шийдвэрлэх явцад хохирогчийн хувийн нууцыг хамгаалах асуудал дутагдалтай, нэр хүндэд нь халдах явдал их тухай ХЭҮК-ын мэдээлэлд дурджээ.

Д.Амар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top