Анхны экологийн төв байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 12

“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийнхэн орчныхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон төгөл” төслийг 2013 оны 08 дугаар сараас хэрэгжүүлж эхэлжээ. Өдгөө 30 га талбайг хашаажуулан нийт 21 төрлийн 10820 ширхэг мод тарьж, ургуулан, усалгааны иж бүрэн системийг ашиглалтад оруулж, мод ургах нөхцлийг бүрдүүлсэн байна. “Ногоон-төгөл” төслийг бичил цэцэрлэгт хүрээлэн болгож, экологийн боловсролын төв, мод үрслүүлэх хүлэмж зэргийг байгуулан улсдаа анхны экологийн цогц төвийг байгуулах зорилго тавьжээ.

Д.Амар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top