Эльдар Куртанизу Пловдивийн дэвжээнд хүч үзнэ

2017 оны 10 сарын 12

“Атланта1996”, “Сидней-2000” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, мөнгө, нэг хүрэл медальт, Европын таван удаагийн аварга, Гүржийн нэрт бөх Эльдар Лука Куртанизе энэ сарын 11-15-нд Болгарын Пловдив хотод болох ахмадын ДАШТ-д зодоглохоор болжээ.

Өдгөө 45 настай тэрбээр гурван жилийн өмнө дэвжээндээ эргэн ирсэн ч амжилт олоогүй бөгөөд өнгөрсөн жил Польшийн Валбжих хотод ДАШТ-д очсон ч барилдаагүй юм. Пловдивийн дэвжээнд 41 орны 600 гаруй ахмад бөхчүүд зодоглоно.

Монголчын Чөлөөт Бөхийн Холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top