Авлигатай тэмцэх газраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон түүний харьяа агентлагуудын 2015, 2016, 2017 оны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын ажлын тайлангаа олон нийтэд танилцууллаа. Ажлын хэсэг тус салбарын хэмжээнд хүний нөөцийн бодлого, томилгоог судалж үзжээ. Тухайлбал, Засгийн газрын 2016 оны “Яамдын бүтэц орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоолоор батлагдсан бүтэц орон тоонд Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт аялал жуулчлал, бусад төсөл хөтөлбөрийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаал батлагдаагүй байхад иргэн Э-г Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/142 тушаалаар томилсноороо холбогдох эрх зүйн актуудыг зөрчсөн байна.
Бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийн талаар танилцахад, нийт 257 сая төгрөгийн тэтгэмжийг 54 хүнд олгожээ. Мөн яам нь шүүхийн шийдвэрээр 8 хүнд 45 сая төгрөгийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгосон байна.
Энэ нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-д "батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах;", 6 дугаар зүйлийн 6.4.1-д "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", УИХ-ын 2016 оны 47 тогтоолын холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Тэгээд 257 саяыг хэн төлөхийн. Тавигдсан акт байна уу. Төлөлтийг хэн хянах вэ. Худлаа л сүржин мэдээлээд байх нь утгагүй.
тэгээд ямар арга хэмжээг авсан бэ энэ яаманд