БОАЖЯ-ны албан тушаалтнууд эрүүгийн ноцтой хэрэгт холбогджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 12

 

Самрын идээг экспортод гаргах зөвшөөрөл олгохдоо хахууль авсан эрүүгийн хэргийг АТГ-аас шалгаж байгаа гэнэ. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны /БОАЖЯ/ удирдах албан тушаалтнууд авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн болох нь илэрчээ. Энэ талаар тус  яамны томоохон албан тушаалтан

"Самрын идээг экспортлоход хураамж төлөхийг аж ахуйн нэгжүүд эсэргүүцэж дургүйцдэг, самрын идээ бол эцсийн бүтээгдэхүүн, энэ хураамжийг битгий ав гэдэг албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлж байсан" хэмээн тайлбарласан байна.

Гэвч АТГ-ын зүгээс “Энэ бол одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн ядмаг оролдлого. Албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Самрын идээ бол эцсийн бүтээгдэхүүн биш. Тосыг нь шахаж байж эцсийн бүтээгдэхүүн болно. Тиймээс нэгэнт хууль хэрэгжиж байгаа бол хуулийн заалтыг мөрдөх учиртай, улсын тэмдэгтийн хураамжийг авах нь зайлшгүй” гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. Ямартаа ч самрын идээг экспортод гаргах зөвшөөрөл олгохдоо нэр бүхий компаниас хахууль авсан эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаааж. Чухам хэн гэдэг албан тушаалтан энэ хэргийг хийсэн талаар эргэн мэдээлэх болно.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.118.156) 2017 оны 10 сарын 12

BAITCAAGCH NAR IX BAGA GEXGUI XUNSNII UILDWERUUDEES BUUZ BANSH BOORTCOG GEX METEER ER NI UNEGUI OLDOJ BGAA BUXNIIG AWDAG.IX OROWDMOOR TORIIN ALBANII GAZAR NEG BNAA TCAANA CHIN....YMAR SALBAR XARIUTCAJ BGAA WE GEDGEESEE SHALTGAALAAD AMIDRALIINX NI CHANAR OOR OOR BDAG GESEN SHU XO!

0  |  0
Ардын хянан шалгах.(202.179.31.51) 2017 оны 10 сарын 12

Хамгийн их хахууль авдаг газар аймгийн аудитын газар.АТГ -ынхан Баян-Өлгийн Аудитын Газрын дарга М.Хуанганыг шалгавал маш их но байна.М.Хуанган гэгч аймгийн захиргааны алба,хэлтсүүдэд бичиг хэргийн материал,конон,принтерийн хор шахна.Үйлдвэр албан газруудад ажлын хувцас шахаад хувийнхаа компаний дансанд хийлгэдэг

0  |  0
Засгийн газар сонсоо(202.179.31.51) 2017 оны 10 сарын 12

МХЕГ-ыг татан буулгах хэрэгтэй.Хэдэн мэргэжилтнүүдийг чиглэл чиглэлээр нь салбаруудад өгөх хэрэгтэй.Энэ агентлаг угаасаа МУ-д илүү салбар.Сайд гордьсон нэгэн этгээдийг аргалж сайдын зэрэгтэй яамаас дутахгүй газар болгож өгсөн түүхтэй.

0  |  0
Дулаан хар(202.179.31.51) 2017 оны 10 сарын 12

Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг байнга дарамтладаг МХЕГ түүний харъяа аймгуудын салбаруудыг АТГ сайн шалгах хэрэгтэй.Баян-Өлгийн Дулаан харын ордод аймгийн МХГ-ын МХУБайцаагч нэртэй Нурлан гэгч үргэлж дарамт үзүүлдэг.Машиныхаа бакыг дүүргүүлээд мөнгөө кармаалаад цаашаа чоно хөөх ажилдаа явдаг.Ийм шалгалт гэж байх уу?

0  |  0
Зочин(103.14.36.6) 2017 оны 10 сарын 12

МХЕГ-ыг АТГ сайн шалгамаар байгаа юм.Үйлдвэрлэгч болон импортлогч,экспортлогч нараас байнга ХАХУУЛ авдаг.нөгөөдүүл нь өгөөд сургачихсан ийм л байгаа шүү дээ.өмнө нь шил Батболд авилга авсан одоо зүгээр л тууж явна.Хууль хэнд хаана үйлчилээд байна аа

0  |  0
Зочин(202.70.46.217) 2017 оны 10 сарын 12

Яг үнэн шүү энэ Баярсайхан ,Аззаяа 2 ыг шалгаж өгвөл таарна

0  |  0
МХЕГ(43.242.241.86) 2017 оны 10 сарын 12

МХЕГ-ын Хилийн хяналтын дарга Э.Аззаяа, Н.Баярсайхан нар байнга самар экспортлогчдоос 5-10 сая төгрөгний хахууль авдаг үүнийн МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү хөхүүлэн дэмжиж татвар авдаг энэ хүмүүсийг шалгаж өгөөч Баярсайхан Аззаяа нар ААН-үүдийн хүсэлтийг байцаагчидруугаа өгөхгүй дарж дарж авилгал нэхдэг ариа дэндүү луйварчид

0  |  0
Top