Харамсалтай: Ажилгүй иргэдийн ихэнх нь идэр залуучууд байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2017 оны 9 дүгээр сарын эцэст 34.9 мянга болсны, 25.4 (72.6%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.5 (27.4%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.8 (13.2%) мянган хүнээр буурч, өмнөх сараас 80 (0.3%) хүнээр өсөж, 25.4 мянга болсны 13.9 (54.9%) мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.7 (30.2%) мянга нь Улаанбаатарт, 5.2 (20.7%) мянга нь Төвийн
бүсэд, 5.0 (19.8%) мянга нь Хангайн бүсэд, 4.9 (19.1%) мянга нь Баруун бүсэд, 2.6 (10.2%) мянга нь зүүн бүсэд ногдож байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2017 оны эхний 9 сард ажилгүй 58.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 13.0 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 54.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 26.6 (31.3%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 2.7 (17.1%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 18.5 (25.3%) мянган хүнээр тус тус буурчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 45.0 хувийг бүрэн дунд, 32.5 хувийг дипломын болон бакалаврын
дээд, 6.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 5.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.0 хувийг бага, 1.4 хувийг боловсролгүй, 1.3 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой иргэд эзэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ
үзүүлэлт Өмнөговь, Говьсүмбэр, Орхон, Төв, Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ, Дундговь, Архангай, Дорнод, Сүхбаатар, Увс, Дорноговь аймагт улсын дунджаас 0.9-16.9 пунктээр илүү байна. Эндээс дүгнэхэд, ид хийж бүтээх насны Монгол залуус ажилгүй байгаа нь үнэхээр харамсалтай. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Үнэндээ [ 103.57.92.56 ]      |     10-р сарын 12 -нд, 02:45 минутанд

Энэ хүмүүсийн голоод хийхгүй байгаа ажлыг л гадны ажилчдаар хийлгэж байхад. Дүүрэн ажилд авах зар байна. Манайх ч ажилд авах зар гаргаад хийх хүн алга. Тал нь босс юмуу төрийн албанд дарга болох сонирхолтой, үлдсэн тал нь ууланд гарч самар жимс, ургамал үндэс түүж баяжих зорилготой. Тогтвортой ажил хийж үзээгүй юмуу ажлын сонрхолгүй , амаа ангайгаад бэлэн юм халбагадуулагч нар нь бүр энэ судалгаанд ороочгүй. Одоо хөдөлмөр үл эрхлэгч нараас татвар авах хууль хэрэгтэй байна.

nergui [ 202.70.46.238 ]      |     10-р сарын 12 -нд, 01:42 минутанд

gadnii ajilchid awahgui bh heregtei