Дарханы ойгоор нударга зөрүүлж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 12
Дархан хот байгуулагдсаны түүхт 56 жилийн ойн хүрээнд энэ сарын 11-ний өдөр “DARKHAN CUP-2017” залуучуудын  боксын аварга шалгаруулах тэмцээн  эхэллээ.
Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд  аймгуудаас нийт 24 баг хоёр насны ангилал, арван  жинд нийт 130 гаруй тамирчин оролцож байна.

 Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Дархан нутаг” ТББ, хамтран зохион байгуулагчаар Монголын боксын холбоо, Дархан-Уул аймгийн боксын холбоо, “Бурхан Халдун” боксын клуб ажиллаж байна.
 Боксын спортыг өсвөр, залуучуудын дунд хөгжүүлэх, туршлага суулгах, ур чадварыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулагдаж буй тэмцээн таван өдрийн турш үргэлжилнэ. Тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт энэ сарын 13-нд, мөнгөн медалийн төлөөх тоглолт 14-нд, алтан медалийн төлөөх тоглолт 15-ны өдөр аймгийн Спортын ордонд болох ажээ.
Л.Зул
www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ккк(203.91.115.43) 2017 оны 10 сарын 18

ЗОДОЛДОЖ БАЙГАА ГЭСЭН ҮГҮҮ гарчигаа зөв бичээч ма...

0  |  0
Top