Орхоны Шилдэг багш нар туршлага судална

Орхон амйгийн Засаг даргын Тамгын газраас 2016-2017 оны хичээлийн жилд ажлын үр дүнгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн ерөнхий боловсролын сургуулийн багш нараа урамшуулжээ. Ерөнхий боловсролын сургуулийн 10 багш аймгийн Мэргэжлийн аварга болсон бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод туршлага судлах эрхтэй боллоо

Мөн  “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд 5, 7, 14,  17, 20 дугаар сургуульд AR технологи бүхий кабинетын хэрэглэгдэхүүн өгсөн байна. Цаашид орон нутгийн төр, захиргааны байгууллага, БСШУСЯ хамтран Орхон аймгийн дөрвөн сургуульд “Цахим сургууль” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Д.Амар

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )