Британийг чичрүүлж байсан террорист эмэгтэй алагджээ

Их Британийн иргэн Салли Жонс гэх эмэгтэй хэт даврагч “Исламын улс” бүлэглэлд байсан билээ. Тэрээр эх орноо сүрдүүлж, заналхийлсэн мэдэгдэл удаа дараа хийн Британийг түгшээж байсан юм. Дэвид Кэмерон Нэгдсэн вант улсын Ерөнхий сайд байхдаа урвагч эмэгтэйг амьдаар нь барихыг тушааж байжээ.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын сөнөөгч онгоцууд Сири, Иракийн хил дээр байсан “Исламын улс”-ынхны байршилд агаараас цохилт хийжээ. Энэ үеэр Британийг чичрүүлж байсан алан хядагч эмэгтэй амиа алдсан болохыг тогтоосон талаар “BBC” агентлаг мэдээлэв. Салли Жонс нь 2013 онд хүүгийнхээ хамт “Исламын улс”-д элсчээ. Харин одоо 12 настай хүү нь амьд эсэхийг шалгаж байгаа гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Болдоо [ 202.70.46.238 ]      |     10-р сарын 12 -нд, 08:03 минутанд

Болждээ