Сайдуудын нэрийг УИХ-ын даргад өргөн барина

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 12

  МАН-ын Удирдах зөвлөл болон Бүлгийн хурлаар өнөөдөр Засгийн газарт сайдаар томилох нэрсийг бэлэн болгоод байна. Тухайлбал, Монгол Улсын Шадар сайдаар Ө.Энхтүвшин, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар нарын нэрийг томилно. Сайд нарыг УИХ дотроос нэр дэвшүүлэхээр болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өнөөдөртөө багтаан зөвшилцөж чадвал маргааш үдээс өмнө УИХ-ын дарга М.Энхболдод Засгийн газрын сайдуудыг томилох тогтоолын төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн барих мэдээлэл байна. Түүний дараа УИХ-ын байнгын хороод сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэх юм.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top