Дархан цаазат газарт дураараа дургигчдын тоо 1706-л хүрчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 13

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”, 12.9-д “өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх”-ийг хориглоно гэж заасан байдаг.

Гэтэл дээрх хуулиар тогтоосон хамгаалалтын дэглэмийн зохицуулалтыг үл харгалзан дархан цаазат газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллага, тус байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр барилга байгууламж барин шугам сүлжээ татаж, суурьшлын бүс байгуулж болох мэт ойлголтыг төрүүлэн, “тусгай хамгаалалттай газар” гэх нийтлэг нэрийн дор байгалийн цогцолборт, нөөц болон дурсгалт газарт газар ашиглах зөвшөөрөл олгосон байна.

Энэ нь Байгаль орчны сайдын 2001 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ыг өнөөг хүртэл мөрдөж байгаатай холбоотой. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг хэлэлцүүлгийн үеэр улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг гаргаж танилцуулсан юм.

С.Баяр

Эх сурвалж:: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.70.34.244) 2017 оны 10 сарын 13

БОАЖЯ ажлаа хий дээ.

0  |  0
Зочин(202.21.101.130) 2017 оны 10 сарын 13

Б. Байгалмаа гэгч чинь МАН-ын нөлөө бүхий хүмүүсийг болон хуулийн зарим нөхдийг санхүүжүүлдэг, нөхөр нь шоронгоор явчихсан хүнд гар бий дээ. Заамарчууд сайн нэгдэж зоригтой тууштай тэмцэх хэрэгтэй. Та нарын заримыг худалдаж авч ч магадгүй л хүмүүс дээ!!!!

0  |  0
Zochin(27.123.212.128) 2017 оны 10 сарын 13

Oyunhorol zuvshuurul uguu yu haìran baigali

0  |  0
Зочин(103.26.192.43) 2017 оны 10 сарын 13

Улайрсан луйварчдыг зогсоох хүч байна уу.

0  |  0
Зочин(103.26.192.43) 2017 оны 10 сарын 13

Улайрсан луйварчдыг зогсоох хүч байна уу.

0  |  0
Top