Хамгийн хүчтэй засаг байгуулахыг санаархагч У.Хүрэлсүхийн ЛООЗОН ба ЛУУЖИН

Ард түмний итгэл улстөрчдийн луужин болдог. Хэрвээ улстөрч буруу зүгийг чиглэж эхэлмэгц нөгөө луужин урвуу хамаарлаар эсрэг зүгт гажиж эхэлдэг. Харин луужингийн чигийг дагасан улстөрч хэзээ ч алддаггүй жамтай

Тэгвэл Монголын улс төрийн луужин зөв зааж эхэллээ гэх итгэл ард иргэдэд төрж байна. Энэ нь шинэхэн тодорсон хуучин лидер болох У.Хүрэлсүхтэй холбоотой. Тэр өмнө нь нам, төрийн өндөр албан тушаал бишгүй хашч,  улстөрчдийн тэргүүн фронтод дайтаж явсан нэгэн. Цэргийн хурандаа цолтой түүнийг улс төрийн “офицер” гэж хочилдог юм билээ. Өнгөрсөн хугацаанд чамгүй шарх, нэр хүндийн багагүй хохирол амссан ч өнөөдөр түүний лидер болон тодрох цаг ирээд байна.

 

У.Хүрэлсүх уг нь тун хуучны кадр. П.Жасрайгийн үеэс улс төрд идэвхтэй оролцож, намынхаа төлөө өлсгөлөн зарлаж явсан ч хараахан албан ёсоор лидерийн орон зайг эзэлж амжаагүй өдий хүрсэн юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн зэрэг удирдах алба түүнийг үргэлж нэгдүгээр эгнээнд байгааг илэрхийлдэг байснаас биш бүх эгнээний эхэнд ганцаараа тодрох боломжийг олгоогүй. Одоо харин цаг нь болжээ.

Энд хүрэх түүний зам дардан, шулуун байсангүй. Лидерийн орон зайг тэр өрөөлтэй бус, өөрийн талынхантайгаа тэмцэж байж олж авлаа. У.Хүрэлсүхийн өөрийн орон зайгаа эзэлж авсан энэхүү үйл явцыг бараг хувьсгал байлаа гээд хэлчихэд хилсдүүлсэн, эсвэл хэтийдүүлсэн болохгүй. Учир нь тэр системийн эсрэг тэмцэж, системийн гаднаас нь биш дотроос нь нурааж чадлаа. Эрх мэдлийг үнэмлэхүйгээр гартаа оруулаад байсан М.Энхболд тэргүүтэй намын хүчтэй бүлэглэлийн эсрэг тэмцэх нь У.Хүрэлсүхд л зориулж хадгалсан “бурхны төлөвлөгөө” байсан байх гэмээр санагддаг. У.Хүрэлсүхээс өөр хэн нэгэн ийм том зүрх гаргаж чадах байсан эсэх нь эргэлзээтэй.

“Алдах юмгүй хүн хождог” гэж үг бий. Гэтэл У.Хүрэлсүхд алдах юм хэт их байсан. Тэр Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Шадар сайдын албан тушаалтай байлаа. Хэрвээ тэмцэл нь бүтэлгүйтвэл У.Хүрэлсүх намаасаа ч хөөгдөх аюултай байлаа. Түүгээр ч зогсохгүй, өөрийгөө тагнасан чагнасан гэдэг зүйлчлэлээр ял шийтгүүлж, төрийн алба руу тодорхойгүй хугацаагаар шагайхгүй болтлоо цөлөгдөх байлаа. Ийм эрсдлийн өөдөөс нэг бол их тэнэг хүн, нөгөө бол их зоригтой хүн л сөрж чадах байв. Тэгвэл тэр нь У.Хүрэлсүх байж таарсанд олон хүн гайхаагүй юм. Яагаад гэвэл, түүний туулсан замналыг харахад яг л ийм тэмцэлд зориулж У.Хүрэлсүх гэгч бага даргыг улс төрд оруулж ирээд, төдийгөөс өдий хүртэл бэлтгэсэн мэт сэтгэгдэл төрдөг. Тэмцэгчийн дүр бол У.Хүрэлсүхд хамгийн гоё зохидог. Л.Гүндалай, Ж.Батзандан, О.Магнай, С.Ганбаатар нарт зохидгоос ч илүү.

Н.Энхбаяр Монголын эзэн хаан шиг авирлаж байх үед У.Хүрэлсүх л сөргөлдөж зүрхэлсэн. Үүгээрээ тэр намын барлаг, цүнх баригч биш гэдгээ тодорхой тунхагласан билээ. "Энэ төрийн ажлыг та мэддэг юм уу, танай эхнэр мэддэг юм уу" гэдэг үг нь өнөөдөр ч бараг трэнд хэвээрээ байна.

Тэгвэл 2016 оны сонгуулийн үр дүнгийн дараа М.Энхболдын өөдөөс чанга дуугарах нь байтугай, муухай харах ч зүрх зоригтон ховордож ирэв. Эрх мэдэл, хүч чадлаараа хэнийг ч өмнөө сөгдүүлж буйг бид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цацагдсан “Аархал” гэх бичлэгээс тодорхой харсан. Тэгтэл өнөөх У.Хүрэлсүх л түүний өөдөөс өндийгөөд босоод ирэх нь тэр. Түүнээс өмнө энэ намд чимээгүй эвлэрэл, хүлцэнгүй нам жим ноёрхож байсан нь гашуун үнэн. МАН-ын дотоодод үүссэн нүргээн яг үнэндээ түүнээс эхтэй. Бүх эрх мэдлийг гартаа зангидаж, ЦЕГ, ТЕГ, АТГ, прокурорын байгууллагыг бүрэн эрхшээсэн хүчний эсрэг У.Хүрэлсүх зоригтой хөдөлсөн.

Тэр хэдийгээр ялалт байгуулаад буй ч түүний дарсан дайсан хэн байсан бэ гэдгийг тодотгох учиртай. Үе үеийн дарга нартай тэрсэж, тэрсэхдээ намын төлөө, ард олны төлөө тэрсэж явсан У.Хүрэлсүх өмнөхөөсөө илүү хүчтэй дайсантай нүүр тулгарсан. Тэр нь үзэгдэх дүр нь М.Энхболд гэж харагдаж буй ч мөн чанартаа бол өнгөрсөн 12 жилийн турш бүрэлдэн бий болсон МАНАН бүлэглэл юм. Энэ бүлэглэлд М.Энхболдоос гадна намынх нь хамгийн хүчтэй лидер С.Баяр, мөнгөний машин, мафи маягийн хор найруулж суудаг Т.Бадамжунай, Монгол Улсын экс Ерөнхийлөгч, зальжин хорчин Ц.Элбэгдорж нар багтдаг. Тэдний шунал Монголын улс төр, эрх мэдлийг хязгааргүйгээр уламжлан захирч, Монголын газрын доорх баялгийг цөлмөж дуусах хорт төлөвлөгөөг хэрэгжүүлж байсан юм. Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын олон шийдвэрээр нотлогдож, бас нотлогдохоор зэхэж байлаа. Оюутолгойг нохойн замаар оруулсан энэ бүлэглэл дараачийн зоогоороо түүнээс ч дутахгүй том орд болох Хармагтайн ордыг онилоод байсан нь илэрсэн. Монголын улс төрд салхи савир оруулахгүй л бол эрх мэдэлтнүүдийн шуналын тулам дүүрэхгүй нь ийнхүү тодорхой болсон байлаа. Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд бүх хүчээрээ У.Хүрэлсүхийн эсрэг хөдөлсөн учир энэ юм.

Гэвч харамсалтай нь тэд ялагдал хүлээлээ. МАН-ын дарга М.Энхболд лидерийн тугийг дуртай ч, дургүй ч У.Хүрэлсүхд алдлаа. Тэгвэл түүхийн тавцан дээр 30 дахь Ерөнхий сайд болон тодорсон У.Хүрэлсүхийн дараагийн тэмцэл, дараагийн ялалт юу байх вэ?

Тэрээр “Би төрийн ордны хананд зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд баймааргүй байна. Монгол төрийн түүхэнд тодорхой ажил, томоохон өөрчлөлт хийсэн Ерөнхий сайд байхыг хүсч байгаа. Надад ямар нэгэн айдас алга” гэж мэдэгдсэн нь ард түмэнд найдварын гэрэл авчраад байна. Одоо У.Хүрэлсүхийн гарт ард түмний итгэл найдвар бүхий луужин байгаа нь түүний хамгийн том давуу тал юм. Өөрөөр хэлбэл, түүний зоригтой, шийдэмгий хийсэн ямарваа ажлыг ард түмэн зөв гэж хүлээж авахад бэлэн байгаа гэсэн үг. Үүнийг улс төрийн газрын зураг дээрх давуу байрлал гэж нэрлэж болно.

Ийм давуу байрлал улстөрчдөд тэр бүр олдоод байдаггүй ховор живэр эд. Тиймээс У.Хүрэлсүхийг цаашид улс төрийн газрын зураг дээр ямар нүүдэл хийхийг ард түмэн анзааргатай ажиглаж сууна.

Төрийн толгойд гарсан овилгогүй, увайгүй улстөрчидтэй хийх тэмцлээ тэр үргэлжлүүлж чадах уу. Намаа 60 тэрбумын бүлэглэл гэж нэрлэгдсэн улстөрчдөөс бүрэн цэвэрлэж дөнгөх үү. Эдгээрийн хариултыг мэдэхийн тулд магадгүй нэлээд цаг хугацаа шаардагдах биз ээ. Харин ойрын үед, тун удахгүй хариултыг нь мэдэж болох олон асуулт, хүлээлт ард түмний дунд бий болжээ. 

Ямартай ч У.Хүрэлсүх “Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй” гэдгээ мэдэгдсэн. Үүнийгээ тайлбарлахдаа өвлийн хүндрэл, өр төлбөрийн бэрхшээл хаяанд тулсан энэ үед яам, агентлагуудын нэрийг өөрчилж, хольж солих хэрэггүй гэж шийджээ. Тиймээс яамдын тоо цөөрөхгүй, мөн нэмэгдэхгүй гэсэн үг. Түүний Засгийн газар 100 хувь давхар дээлтэй сайдуудаас бүрдэхээр болж байна. 

Яг одоогоор ард түмний итгэлийн луужинг эзэмшиж буй У.Хүрэлсүх хүчтэй, тогтвортой засаг байгуулахыг санаархаж буй нь ийнхүү тодорхой боллоо.

У.Хүрэлсүх “Бид усан далайд гарцгүй ч хүн далайд гарцтай” гэх үг шинэ, сэргэг сонсогдож буй. Хүнсний эх орон болох түүний төлөвлөгөө С.Баярын “Таван төгөлдөршил”, Ч.Сайханбилэгийн “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэх мэт лоозонгоос илүү амьдралтай, итгэл үнэмшилтэй ажээ.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, шинэ Ерөнхий сайдын луужин зөв зааж, хүн далайг зорих хөлгийнх нь тоног бүрджээ. Амжилттай гараа хийх бүх л нөхцөл боломж нь У.Хүрэлсүхд оногдоод байна. Үүнийг түүхийн толь бичигт тохироо бүрдэх хэмээмүй.



 

Д.Дамдинжав

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 56 )

Зочин [ 109.194.17.144 ]      |     10-р сарын 18 -нд, 18:24 минутанд

Нөгөө бондыг бондоор төлж улсынхаа өрийг нэмэхгүй гэсэн чинь яасан бэ?.Сонгогдохоосоо өмнө тэгж мэдэгдэж байсан нь ерөнхий сайд болох заль байсан уу!!!

zochin [ 103.26.193.45 ]      |     10-р сарын 17 -нд, 07:33 минутанд

Ahmaduudiinhaa tetgeveriig l ehnii eeljind nemj ogoorei, tetgevert oroh nasiig huuchnaar ni uldeej ogoorei gej husie

Зочин [ 66.181.191.70 ]      |     10-р сарын 17 -нд, 05:10 минутанд

Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул. (Их эзэн хаан Чингэс)

Зочин [ 66.181.191.70 ]      |     10-р сарын 17 -нд, 05:10 минутанд

Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

Зочин [ 66.181.191.70 ]      |     10-р сарын 17 -нд, 05:09 минутанд

Хууль хориглоогүй зүйлийг зарим үед ичих сэтгэл хориглодог. /Сенека/

Зочин [ 66.181.191.70 ]      |     10-р сарын 17 -нд, 05:09 минутанд

Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио. (Монгол ардын зүйр цэцэн үг)

Зочин [ 66.181.191.70 ]      |     10-р сарын 17 -нд, 05:09 минутанд

Засгийн газар танхимын зарчимаар ажиллаж хамтын хариуцлага хүлээдэг. Бүгдээрээ огцорчихоод нэг (У.Хүрэлсүх) нь Ерөнхий сайд болно гээд үхэн хатан явж байдаг. Энэ хүнд (У.Хүрэлсүхэд) бусдаасаа ичих нүүр, ёс суртахуун гэж байна уу. Бурхан минь!!!

Зочин [ 66.181.191.70 ]      |     10-р сарын 17 -нд, 05:09 минутанд

Огцорсон Засгийн газрын Шадар сайдыг их Монгол улсын Ерөнхий сайдаар томилож байдаг энэ мөн дүүрсэн Их хурлаа!!! Энэ эрүүл ухаан уу? Энэ ёс суртахуун уу? Энэ ер нь юу вэ?

p [ 109.194.17.144 ] 10-р сарын 18 -нд, 18:29 минутанд

Бүгд сайд хийж үзэх, мөн бялуунаас хоцрохгүй идэх намынханы дотоод үйлдэл...

Зочин [ 66.181.191.70 ]      |     10-р сарын 17 -нд, 05:08 минутанд

Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм . Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм . Засгийн газар танхимаа 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байгаа нь УИХ-ыг 100 хувь авилгалдаж байгаа маш том АВИЛГАЛ юм .

Зочин [ 66.181.191.70 ]      |     10-р сарын 17 -нд, 05:07 минутанд

Нөгөө бие биендээ хяналт тавьдаг хараат бус ХУУЛЬ ТОГТООХ ЗАСАГЛАЛ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ, ШҮҮХ ЗАСАГЛАЛ яав? Бүгд БУДАА, ЖОНХУУ болов!!!!

Зочин [ 66.181.191.70 ]      |     10-р сарын 17 -нд, 05:07 минутанд

У.Хүрэлсүх бол хагалан бутаргагч. Бас урвагч. Тэр 90 жилийн настай хуучны МАХН-ыг МАН, МАХН болгож хагалан бутаргасан. Одоо тэрээр МАН-ыг хагалан бутаргахаар үхэн хатан зүтгэж байна. Хүн ардаа, улс төрчдөө болгоомжлогтун!!! Тэр холын Америк, ойрын АН-ын захиалгаар ажиллаж байна.

tuya [ 103.26.194.164 ]      |     10-р сарын 16 -нд, 19:46 минутанд

Emegteichuudiig 60 tai tetgevert gargaba gedeg bol amidral deer baij bolomgui buruu huuli shuu 40 garaad alban gazar ajild avdaggui bizdee ter hugatsaand haa yavah bolj bna aa ardin naminhan eniiig hamgiin buruu sanal oruulsan gedgiig hen ch oilgoj bgaa sh dee ene asuudlig ergej harah bh gedegt naidaj bna shuu Hurelsuh said aa

Enkhtuya [ 103.26.194.164 ]      |     10-р сарын 16 -нд, 19:41 минутанд

Sain ajillaarai Hurelsuh ee duudee amjilt husiye

zochin [ 103.229.121.207 ]      |     10-р сарын 16 -нд, 15:44 минутанд

ahmaduudiinhaa tetgeveriig l ehnii eeljind nemj ogoorei, tetgevert oroh nasiis huuchnaar ni bailgaarai da gej husmeer bna da amjilt husie

Sainsanaa [ 27.123.212.134 ]      |     10-р сарын 15 -нд, 22:17 минутанд

Hvctei, mash zangaragatai Zasgiin gazar bolohoor tanhimaa bvrdvvlj bn. Olon hvn ih aij bgaa. Ard tvmen harin bayarlaj bna. Amjilt hvsie. Cag hugacaanii hemjvvr bvgdiig haruulnaaa.

иргэн [ 103.10.23.123 ]      |     10-р сарын 15 -нд, 19:46 минутанд

Гадаадын тэжээвэр ноход засагын газарт хүчээр ороод ирлээ , Монгол төрд гаднийханы гар маш урт оржээ, Хоёр дахь Оюун толгойг минь гаднийхан тэжээвэр нохой нарыхаа гараар энэ хэд хоногт өөрийн болгож авлаа ,Одоо тэд үүнийгээ баталгаажуулхаар Засагын газарт тэжээвэр нохдоо оруулаж байна ,,

Зочин [ 103.57.93.97 ]      |     10-р сарын 15 -нд, 09:00 минутанд

Хүрэлсүх зүгээр л алиалагч бхгуй юу ард түмээн.

Зочин [ 103.57.93.97 ]      |     10-р сарын 15 -нд, 08:57 минутанд

Хүрэлсүх ингэж л новшийн гэдгийг мэдээд бсн юм.

Зочин [ 109.194.17.144 ] 10-р сарын 18 -нд, 18:32 минутанд

Чи тэгээд яах юм бэ

Иргэн [ 66.181.177.123 ]      |     10-р сарын 14 -нд, 17:55 минутанд

Яаж чадахгүй 6 бууны нохойг нь хажуудаа хвч гөлөг болчихоод байхад нь зоригтой гэчжээ. Ер нь энэ төлбөртэй бичлэгийн ханш ямар байдаг юм бол. Ард түмний итгэлийг алдахаас... энэ тэр гээд би ч бас бичьелдээ

лааган [ 109.194.17.144 ] 10-р сарын 18 -нд, 18:31 минутанд

Чадвал тэг

иргэн [ 122.201.31.13 ]      |     10-р сарын 14 -нд, 17:16 минутанд

Яамдаа мэргэжлийн хүнээр удирдуулах шаардлагагүй юм бол энэ олон дээд.дунд сургуулиудаа хаах хэрэгтэй.Монголын төрд ажиллаж байгаа эрхтэн дархтангууд хэн ч байсан бүх салбарыг удирдах чадвартай болчихсон юм шиг байнаДоодчуулын хүүхдүүд эрдэм боловсролтой байлаа ч тэдэнд боломж олдох биш.Диплом өвөртлөөд ажилгүйчүүдийн эгнээнд л очдог шүү дээ.Ядаж эх эцэг.ах дүү нар нь дааж давшгүй сургалтын төлбөрт санаа зовохгүй.хоёр идэж.хоосон хонолгүй тайван амьдраг!!!

Зочин [ 109.194.17.144 ] 10-р сарын 18 -нд, 18:19 минутанд

Дэмжиж байна

зочин [ 150.129.141.10 ]      |     10-р сарын 14 -нд, 04:09 минутанд

МАНАН -ийн санал болгосон сайд нарыг харахад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, байгаль орчин, барилга хот байгуулалтыг өөд нь гаргахгүй гэсэн бодлоготой улс бололтой юмаа. Энэ удаа тэдний үгэнд орж сайдаар тавьсан ч энэ салбаруудаа онцгой анхаарал тавих л хэрэгтэй дээ.

pixnu [ 49.0.219.202 ]      |     10-р сарын 14 -нд, 02:38 минутанд

xudlaa cn bai ynen cn bai ard tymen cnie tsoxorcn bna xvrelsyxee

Рама [ 182.160.36.189 ]      |     10-р сарын 13 -нд, 19:44 минутанд

АН болон МАН -д үнэхээр боловсролтой лидер алга. Хүрэлсүх агсамнадаг амбсийн үеийн сүржин үгтэй нөхөр. Ч.Хүрэлбаатарынхаа үгийг сайн дагаарай гэе. Монголын эдийн засгийг хямралаас гаргах гол хүн нь увсын Ч.Хүрэлбаатар сайд мөн.

Г.Батнасан [ 103.194.176.98 ] 10-р сарын 13 -нд, 20:03 минутанд

Үгийг нь дагах хүн Хүрэлбаатар мөн үү? ХЭНБУГАЙН ч үгийг бүү дага, өөрийгөө дагуул. Ард түмнийхээ итгэлийг дага, өөрийнхөөрөө бай. Өөрийн чинь үгийг, бодлыг, зорилгыг дагангүй хэнийг ч үтэр түргэн замаасаа зайлуул.

Халх [ 103.26.194.7 ] 10-р сарын 13 -нд, 20:33 минутанд

Муу цөөөнх

gerl [ 122.201.22.31 ]      |     10-р сарын 13 -нд, 07:35 минутанд

Hudla da

псда [ 27.123.214.90 ]      |     10-р сарын 13 -нд, 03:35 минутанд

батзориг цогзолмаа цогтбаатар гэхмэт юмнуудыг хүчтэй засглал гэчжээ ийм хөгийн писканууд

зочин [ 112.72.8.174 ]      |     10-р сарын 13 -нд, 03:20 минутанд

Худлаа магтаалаар яах вэ? Банк дампууруулж мөрийтэй тоглочихоод, баяжсан хүн биз дээ. Гол нь мэдлэг боловсрол муу. Агсамнахаас цаашгүй.МАН боловсон хүчин байхгүй юм байх даа. Олигтой сайд алга. Нөгөө л хэд?

банхар [ 122.201.22.222 ]      |     10-р сарын 13 -нд, 02:54 минутанд

Дамдинжав мэтийн худлаа сэтгүүлчид нийгмээс зайлах цаг болжээ.Мэдээлэл муутай үед та мэт болж байсан байх харин одоогийн мэдээлэл хурдтай хөгжисөн цагт ёстой инээдэм л байна.Ерөнхий сайд гэдэг хамгийн багадаа эдийн засгийн боловсролтой цаашилбал шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй,хэл устай хүн байдаг дэлхийн жишиг байна.Эдгээрээс Хүрэлсүхд ямар шинж нь байна вэ? Үнэхээр гэрэлтэй зүйл харагдахгүй байна

nergui [ 27.123.214.102 ]      |     10-р сарын 13 -нд, 02:05 минутанд

hurelsuhiig yu ch gej gujirdsen ard irgediin itgel aldraagui l bna harin amalsandaa hurch niigmiig tsewerlej hulgai nuurlesen ene turiig yaj zuw zamd ni oruulhaas l uuriin chini zasgiin gazariin ner hund shiidegdene gedgiig urgelj sana ard irged ih l naidan harj bna

Кккк [ 112.72.12.75 ]      |     10-р сарын 13 -нд, 01:16 минутанд

Ккк хурандаа хувцастай л болохоос жинхэнэ хурандаа биш шүүдээ? Хэн нэгэн хурандаа хувцас өмсөөд нэг долдой нь хурандаа цол олгох тушаалыг топорын гуйлтаар гаргачихсан байвал мэдэхгүй хүний нүдэнд бол хурандаа л харагдана даа.

ЗОЧИН [ 112.72.12.70 ]      |     10-р сарын 13 -нд, 01:14 минутанд

МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙГААР ДЭХИЙН 10 ОРДОГ ГЭЖ МОНГОЛЧУУД ГАЙХУУЛДАГ БОЛОВЧ ТЭНДЭЭС ОРЖ БАЙГАА МӨНГӨӨР ЦӨӨН ТООНЫ ИРГЭН ХАГАРТЛАА БАЯЖИЖ БАЙГАА НЬ НУУЦ БИШ ТИЙМ УЧРААС УУЛ УУРХАЙН ЯАМАНД ЧИГЛЭЛ ХАРИУЦСАН ЭДИЙН ЗАСГИЙН ШҮҮХ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫГ АЖЛУУЛЖ УУЛ УУЛХАЙГААС ОРОЖ ИРЖ БАЙГАА ОРЛОГО ЗӨВХӨН ЗӨВ ЗАМААР ТӨРД АРД ТҮМЭНД ИРДЭГ БОЛХОД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙДЭГ БУРУУ ҮЙЛДЭЛ ДЭЭР НЬ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООДОГ ЭРХ БҮХИЙ ШҮҮХ ЦАГДААГЫН БАЙГУУЛАГТАЙ БОЛГОМООР БАЙНА.

ИРГЭН [ 112.72.15.66 ]      |     10-р сарын 13 -нд, 01:10 минутанд

ДАМДИНЖАВТ ИХ МӨНГӨ ӨГӨӨРӨЙ САЙД ГУАЙ

Иргэн [ 90.203.64.133 ]      |     10-р сарын 13 -нд, 01:10 минутанд

Шудрагадаа мэнхболдтой тэмцээгүй, хбаттулгын захилгаар хөдөлж бсн. Хбаттулгын монголын баялгийг хармаалах төлөвлөгөөг гүйцэтгэх хүүхэлдэй. Сумьяабазарыг томилж бгаа нь ард түмний захиалга юмуу? хүрэлсүхийн ганц хийж чадах юм - хямралыг хурцатгах. ийм учраас ан-ыхан, баттулга энийг сонгосон. Юун луужин, дамдинжав ард түмэнд буруу мэдээлэл өгч байгаагаараа ард түмний эсрэг ажиллаж байна.

ЗОЧИН [ 112.72.12.70 ]      |     10-р сарын 13 -нд, 01:05 минутанд

МОНГОЛД УУЛУУРХАЙГААР ХҮЧЭЭ АВЧ БАЙГАА ЦӨӨН ТООНЫ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧУУДЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ ГЭЖ ШИНЭ ЕРӨНХИЙ САЙДАД ХЭЛМЭЭР БАЙНА. АЛТ 2 ХӨТӨЛБӨРӨӨР АЛТ ОЛБОРОЛТЫГ БҮР МӨСӨН ЗОГСООЖ ХУЛГАЙГААР АЛТ ОЛБОРЛОГЧДЫН АЛТЫГ ХУРААЖ, БАЙГАЛЬ СҮЙТЭГСЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ГАРГУУЛЖ, НИЛЭЭД ИХ МӨНГӨӨР ТОРГОДОГ ЭСВЭЛ ЯЛ ӨГДӨГ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ БОЛМООР БНА ТЭГЭХГҮЙ БОЛ ХЭН ДУРТАЙ НЬ ХУЛГАЙГААР ГАЗАР СЭНДИЙЧИН БАЙГАЛЬ СҮЙТГЭЖ ДУУСЛАА ДАРГА ДУРГА НАР НЬ Ч ДЭЭГҮҮР ДООГУУРГҮЙ ХУЛГАЙГААР АЛТ ОЛБОРЛОДОГ БОЛЧИХОЖ ҮҮНИЙГ НЬ ТӨР ХАРАА ХЯНАЛТНААСАА ГАРГАЖ АЛДАЖ БАЙНА ОДОО ҮҮНИЙГЭЭ ЗОГСООГОО Ч УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЦЭГЦЛ

Иргэн [ 90.203.64.133 ]      |     10-р сарын 13 -нд, 01:04 минутанд

Эн дамдинжав гэж захилгаар хүрэлсүхийг шал худлаа магтдаг амьтан бнаа, чааваас. .Монгол доройтсонд энэ дамдинжав мэтийн захиалгаар харыг цагаан, цагааныг хар болгодог сэтгүүлчдийн нүгэлт үүрэг их шүү. Хүрэлсүх шиг танхай мөртлөө амхай амьтан байхгүй. Бүдүүлэг ямар ч хүмүүжилгүйгээсээ танхайрчихаад дараа нь хулхи нь буучихсан мөлхөж уйлж уучлал гуйгаад явдаг, Энхбараас тэгсэн. Эсвэл хар цагаан зугатчихдаг. Их онгироод байвал сөргөлдөөд хэн нэгэн илүү хүчтэй юмуу илүү мөнгөтэйгийх нь гарт орсон гэсэн үг. Хбаттулгаас өчнөөн мөнгө дэмжлэг авчихаад зориг орж ман-аа самарсан.

би [ 182.160.35.171 ] 10-р сарын 14 -нд, 01:28 минутанд

яг тэгж бодож байна.нэг их хол явахгүй байхаа .түрүүчийнхээ ЗГ- с дордоод явчлаа эрх мэдлийн төлөө намаа самраад хуваагаад хаячивуу даа

Дамба [ 139.5.217.81 ] 10-р сарын 15 -нд, 04:28 минутанд

Та нар иргэдийн хөрөнгийг идэж хагарч яваа Элбэгдорж Энхболд нарын хамсаатнууд байна. Та нарын өвдөг чичирч зүрх дэлсэж үхэхийн наахна байх шиг байна. Та нарын ч гэсэн тархийг хагална мэдэвүү._ Тэсээд хүлээж бай

Иргэн [ 90.203.64.133 ]      |     10-р сарын 13 -нд, 01:04 минутанд

Эн дамдинжав гэж захилгаар хүрэлсүхийг шал худлаа магтдаг амьтан бнаа, чааваас. .Монгол доройтсонд энэ дамдинжав мэтийн захиалгаар харыг цагаан, цагааныг хар болгодог сэтгүүлчдийн нүгэлт үүрэг их шүү. Хүрэлсүх шиг танхай мөртлөө амхай амьтан байхгүй. Бүдүүлэг ямар ч хүмүүжилгүйгээсээ танхайрчихаад дараа нь хулхи нь буучихсан мөлхөж уйлж уучлал гуйгаад явдаг, Энхбараас тэгсэн. Эсвэл хар цагаан зугатчихдаг. Их онгироод байвал сөргөлдөөд хэн нэгэн илүү хүчтэй юмуу илүү мөнгөтэйгийх нь гарт орсон гэсэн үг. Хбаттулгаас өчнөөн мөнгө дэмжлэг авчихаад зориг орж ман-аа самарсан.

би [ 66.181.188.97 ]      |     10-р сарын 13 -нд, 00:37 минутанд

Нямдоржийн хүү ч гэж дээ өөрөө Эрдэнэтэд бараа шахсан .шударга царайлсан хулгайч гэхүү

би [ 66.181.188.97 ]      |     10-р сарын 13 -нд, 00:35 минутанд

Топор хэзээ ингээд баяжав . улсад ямар татвар төлсөн бэ

баатар [ 66.181.188.97 ]      |     10-р сарын 13 -нд, 00:33 минутанд

эд нараас юу харах вэ гэж үү үнэндээ өөрсдийнх нь хөрөнгө л өсөх байх

баатар [ 66.181.188.97 ]      |     10-р сарын 13 -нд, 00:30 минутанд

энэ нямдорж яасан зайлж өгдөггүй үкдэггүй улаан туг вэ .10 мянгыг хулгайлсан хөхүүл эх 10 жил авсан. энэ хүний хууль . 14 тэрбум хулгайлсан журмын нөхөд нь 5 жил авдаг мөн энэ сүгийн хууль

зочин [ 31.10.154.182 ] 10-р сарын 13 -нд, 01:39 минутанд

Үнэн шүү?

Нямаа [ 182.160.36.189 ] 10-р сарын 13 -нд, 19:49 минутанд

Үндсэн хууль зөрчөөд УИХ -ын даргаас хөөгдсөн Нямдорж ХЗДХ сайд болчдог, хачин улс төр юм даа. Миний Монголоо гэж.... Нөгөө коммунизмын сүүлчийн хөлдүү толгой Нямдорж болог.

Иргэн [ 202.70.34.70 ]      |     10-р сарын 12 -нд, 23:26 минутанд

Хамгийн гол нь шударга ёсыг тогтоовол ард түмэн баярлана даа. Нөгөө Хонгилын эздийг хариуцлагад татах, Эрдэнэтийн 49-ийг шийдэх ёстой байх.

зочин [ 202.70.46.222 ]      |     10-р сарын 12 -нд, 23:26 минутанд

Ийм багаар эрс шинэчлэл хийнэ гэвэл түмпэнд суугаад номхон далайг гатлахтай ижилхэн. хи хи хи

yyr [ 27.123.214.102 ]      |     10-р сарын 12 -нд, 22:49 минутанд

hamgiin sul bolovsrolgyi ajliin turshlagagyi salbartaa ajillaj yzeegyi SAAD-uud bna ene yamar soningiin huudas buhiin devjee tu?

Зочин [ 59.153.87.201 ]      |     10-р сарын 12 -нд, 22:38 минутанд

Олон дарга нарынхаа тоог цөөлөх хэрэгтэй Манангаас бүрэн ангижрах хэрэгтэй дээ Ард түмэн Зөв үзлийг дэмждэг ард түмэн хүчирхэг шүү Үүнийг Солонгосийн ард түмэн дэлхий нийтэд харуулсан

zochin [ 43.228.130.85 ]      |     10-р сарын 12 -нд, 22:32 минутанд

za ystoi t1tej bna daa Naad zasgiin chini honogiig toolood ehelsen bishuuu hezee mudgui bolson lyuivarchdaas zalhaj guitsleee

Eegii [ 66.181.176.204 ]      |     10-р сарын 12 -нд, 22:24 минутанд

Dahar deel umsuhgui tailna geed baisan MAN odoo buur bugdeeree davhar deel umsuud suuh boljee ichij amidar MAN-haan CHingisiin talbaid davhar deel tailj hayad jagsaad eserguutseed baisan nuhuduud uursduu ingej 100% deelee davharlah gej baidgaa ichig ichig

Зочин [ 202.9.42.235 ]      |     10-р сарын 12 -нд, 22:18 минутанд

Хучтэй биш хучиндсэн засаг байгуулчихваа

Зочин [ 112.72.12.80 ]      |     10-р сарын 12 -нд, 22:14 минутанд

Эрүүл мэнийн асуудал хурцаар тавигдаж байгаа одоо цагт ийм томилгоо үр дүн гарахгүй болиоочээ наад хүнээ нэг эмч сонгон шалгаруулаадл тавичихаач арчаагүй юмаа

Зочин [ 112.72.12.68 ]      |     10-р сарын 12 -нд, 22:11 минутанд

Сайдуудын сонголтыг муу хийжээ мэргэжлийн бус олон хүн байна ялангуяа эрүүл мэнд боловсрол дэмий ард түмэнд нийцэхгүй хүмүүс байна нэг эмчийг л дотрроос нь тавчихаачээ наад хүмүүсээс чинь хавигүй дээр таалаглахгшй байна хачин сонголт вэ болиоочээ ерөнхий,сайдаа!!!!!!

zochin [ 202.131.235.198 ]      |     10-р сарын 12 -нд, 21:50 минутанд

ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас 88671597, емэйл:incorvuz@mail.ru

yah bol [ 202.9.41.229 ]      |     10-р сарын 12 -нд, 21:25 минутанд

harin yadag bol?

Gerelt [ 104.168.113.231 ]      |     10-р сарын 12 -нд, 21:04 минутанд

Өмнөх засгийн алдааг давтахгүй гэдэгт итгэж байна Хүрэлсүх зангарагтай ерөнхий сайд байж чадна гэж бодож байна

Enkhbold [ 104.168.92.212 ]      |     10-р сарын 12 -нд, 21:02 минутанд

Хүрэлсүхийн засгийн газар монголын ирээдүйн хөгжлийн суурь нь болно гэж харж байгаа.

Амармэнд [ 104.168.114.24 ]      |     10-р сарын 12 -нд, 21:01 минутанд

Хүрэлсүхийн засгийн газар багш эмч нарынхаа цалинг нэг дор нэмж чадахгүйг ойлгож байгаа гэхдээ бүрэн эрхийнхээ хүрээнд шаталсан маягаар заавал нэмээрэй амжилт.

Агар [ 192.3.76.84 ]      |     10-р сарын 12 -нд, 21:00 минутанд

Их санасан хүнээр төрийн жолоо бүү атгуул гэж Хүрэлсүх их санасан

Бүтэнзаяа [ 104.168.92.172 ]      |     10-р сарын 12 -нд, 20:58 минутанд

Hurelsukh zarchimch shudraga er hun gj boddog amjilt ard tumniihe aj amidralig ood ni tathin tuld buhnee daichlaarai

Дэд дарга [ 202.21.101.130 ]      |     10-р сарын 12 -нд, 20:48 минутанд

Агентлагуудын дэд, орлогч дарга нэртэй ажил хийдэггүй, сул цалинтай усан толгойтуудыг зайлуулаачээ Хүрэлсүх ээээээээээээээ