Родриго Дутерте: Тэр хуурамч Америк руу би хэзээ ч явахгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 13

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте улсынх нь дотоод хэрэгт оролцож байна гэж Европын Холбоог буруутгалаа. Түүнчлэн Европын Холбоо нь Филиппинийг НҮБ-аас хасуулахыг хүсч байна гэж Родриго Дутерте үзэж байна. Хариуд нь Филиппиний Ерөнхийлөгч ЕХ-ны дипломат төлөөлөгчдийг 24 цагийн дотор улсаасаа гаргана гэж сүрдүүлсэн талаар “ВВС” агентлаг мэдээллээ.

Барууны улстөрчдийн төлөөлөл Филиппиний Ерөнхийлөгчийн улс орноо хар тамхинаас аврах тэмцлийг хатуу арга хэмжээ байна гэж шүүмжилсний дараа Р.Дутерте дургүйцлээ илэрхийлж байгаа нь энэ юм. Харин Европын Холбооны хэвлэлийн албанаас дээрх төлөөлөгчид тус холбооных биш гэж мэдэгджээ. Барууны улстөрчдийн төлөөлөл дунд Швед, Герман, Итали, Австрали, АНУ-ын төлөөлөгчид байсан аж.

Түүнчлэн Р.Дутерте “Би тэр хуурамч, ялзарсан Америк руу хэзээ ч явахгүй” гэж ярьсан билээ. 2016 оны зургадугаар сард Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш тэрбээр улс орноо амар тайван, хар тамхи хэрэглэдэг хүнгүй орон болгохоор тэмцэж байгаа юм. Харин АНУ, Европын Холбоо тэргүүтэй дэлхийн нөлөө бүхий улс, нийгэмлэгүүд Филиппиний тэмцлийг хэт хатуу байна гэж шүүмжилдэг. Олон мянган хүнийг баримт нотолгоогүйгээр барьж хорих, хар тамхи хэрэглэж, зарж байгаад баригдсан хүмүүсийг газар дээр нь буудан хөнөөх зэргээр хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж тэд Р.Дутертег буруутгаж буй. Харин Филиппиний Ерөнхийлөгч хар тамхичдыг баривчлах үеэр эсэргүүцэл үзүүлсэн, цагдаагийн албан хаагчийг хөнөөх гэж дайрсан зэрэг тохиолдолд л буудаж хөнөөх эрхийг цагдаа нартаа өгснөө хэлдэг. Гэхдээ түүний энэ тушаал үнэн зөвөөр хэрэгжиж байгаад олон улс эргэлзэж байна. Филиппиний гудамжнаа олон хүнийг үр хүүхэд, ойр дотныхон нь харж байхад буудан хөнөөж, хог зайлуулж байгаа адил шуудайнд хийгээд авч яваа дүр зураг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа цацагдсан билээ.

Хар тамхинд донтогч Хильберт Бэгельмэг дуулга өмссөн мотоцикльтой хүмүүс бууджээ.

Гэхдээ хагас сая хүнийг баривчлан шоронд суулгасан Родриго Дутертегийн тэмцлийн үр дүн гарсан гэж ажилагчид үздэг. Ард иргэд нь гудамжаараа тайван алхах болж, амьдралдаа сэтгэл хангалуун, аюулгүй байдалд байгаагаа тэд судалгаанд оролцохдоо хэлж байжээ. Хар тамхичдын үүр болсон байсан энэ улсыг Р.Дутерте нэг жилийн дотор хэрхэн өөрчилж байгааг олон улс ч харж байгаа. Тэрбээр Ерөнхийлөгч болохоосоо өмнө Давао хотын дарга байхдаа л “шийтгэгч” хочтой байжээ. Дутерте хотын дарга байхдаа аливаа шударга бус зүйлтэй хатуу тэмцдэгээрээ алдартай байсан гэдэг. Хар тамхины наймаа газар авч, гэмт хэргийн үүр уурхай болоод байсан улсаа хэрхэн хөгжүүлэхээ өөрөө мэднэ гэж зүтгэдэг тэрбээр олон улсад хандан бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулсан билээ. Тиймдээ ч өөрийнхөө улсын Хүний эрхийн комиссын төсвийг маш ихээр танажээ. Хар тамхины эсрэг ажиллагаа хүний эрхийг зөрчиж байгаа эсэхийг мөрдөн шалгаж буй тус комисстоо ч хатуурхаж байгаа “Шийтгэгч Ерөнхийлөгч” АНУ-ыг бол бүр үзэж чаддаггүй. Түүний тэмцлийг эрс буруутгасан Барак Обамаг хөнгөн явдалтай эмэгтэйн хүү гэж хүртэл доромжилсон удаатай. Тийнхүү өнгөрсөн онд Р.Дутерте Обаматай түнжин хагарч, АНУ-д айлчлахаа цуцалж байсан юм. Хамтран ажилладаг гол орон нь байсан Америктай хамтын ажиллагаагаа ч цуцалсан билээ. Одоо бүр АНУ руу зүглэхийг ч хүсэхгүй байгаа бололтой.

Зүүн өмнөд Азийн энэ орон нь эдийн засгаараа дэлхийд 46-д ордог нөлөө бүхий улс. Филиппин одоо ОХУ болон Хятадтай ойртож буй. “АНУ-тай хатран ажиллахгүй байлаа ч хүчирхэг улс хэвээрээ байж, хар тамхины эсрэг тэмцэлдээ ч амжилт олно гэдгийг Хятад, Орос хоёрын зүгээс хэлдэг” гэж Р.Дутерте ярьсан билээ. Улсынх нь дотоод хэрэгт оролцсон ямар ч байгууллага, улсын эсрэг зогсч, явуулж байгаа үйл ажиллагаагаа хамгаална гэдгээ Филиппиний Ерөнхийлөгч хатуухан мэдэгдлээ.

Түүний тэмцэл хүний эрхийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагууд нь тогтоох биз ээ. Хар тамхи гэх аймшигт тахлын эсрэг хатуу арга хэмжээ авахгүй бол манай улсад ч гэсэн мансуурах явдал аюулын хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Монгол Улс 2012 онд “мансууруулах бодис дамжуулагч улс” гэх ангилалд байсан бол 2016 онд “хар тамхи хэрэглэгч улс” болон “дэвшсэн”-ийг олон улсын судалгааны байгууллагын мэдээнд өгүүлсэн байдаг. Манай улс хар тамхины хэрэглээтэй хуулийн дагуу тэмцэж байгаа ч арай л зөөлдөөд байна уу гэмээр. Мансууруулах бодис хэрэглэсэн үедээ цонхоор үсэрч амь насаа алдах, гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдэх тохиолдлууд гарсаар байгааг бид мэднэ. Родриго Дутерте шиг хар тамхичдыг буудан хөнөө гээгүй ч энэ хүний арга барилаас суралцах зүйл их бий. Монголд ч хар тамхины эсрэг хатуу тэмцэл хэрэгтэй юм билүү.

Эмнэлгийнхэн хар тамхи наймаалагчийн цогцсыг авч явж байгаа нь.

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Зөвшөөрөлгүйгээр хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(27.123.212.131) 2017 оны 10 сарын 14

Manaid arai gaigui baga bgaa deer ni huulia changatgah heregtei,10-20 jiliin daraa amaa barihgui bhaar l bmaar bna

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 10 сарын 14

manaih shig hun am bagatai uls baga deerni darj baimeer ym daanch hereglej bgaa humuus dandaa oorsdiihni huuhduud ym daa

0  |  0
Na(27.123.212.141) 2017 оны 10 сарын 14

Manaih ingeesei.

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 10 сарын 13

ингээд л залууст хар бараан үүл хүссэн хүсээгүй нөмрөх нь тэр өөр сонголт байхгүй шүү дээ

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 10 сарын 13

Яагаад гэвэл ажил олдохгүй манай нийгэмд 4-5 жил их дээд сургууль сураад төгсөөд ямар ч ажлын байр олдохгүй зүгээр л дипломны хавтас төдий болж хувирах мэт

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 10 сарын 13

Манай улс 76,000. Хар тамхичинтай хэрэв цаазын ял сэргэвэл эдгээр этгээдүүд бүгд цаазын ялтай гэсэн үг сүүлийн үед залуус маань гэртээ хоол ундгүй байснаас шоронд орсон дээр тэнд яадаж хоолтой шүү дээ гэх бодол өдрийн бодол шөнийн зүүд болж байгаа бололтой

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 10 сарын 13

Филлипини ерөнхийлөгч шиг хүн Монголд гарч ирвэл энэ ялзарсан нийгмийг бугшисан шархаас гаргаж болох нээ. Ёстой нэг цэвэрлэх байлгүй дээ Харамсалтай Монголын хавтгайд иймэрхүү зөстэй аавийн хүү хэзээ ч гарч ирэхгүй ойлгомжтой

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 10 сарын 13

Монгол улс бүр барьцаалагдсан улс баялгын хараал хүрсэн дээр нь гуйлгачин нэртэй ард иргэд нь хагас өлсөглөнгийн байдалтай.Энэ эрчээрээ бол монгол Африкийн нохой амьдралаас хэзээ ч салахгүй бүр амлаж байна.

0  |  0
зочин(103.194.176.98) 2017 оны 10 сарын 13

Мундаг хүн байна. Ер аливаа улс орны дотоод хэрэгт хэн ч ямар ч улс хөндлөнгөөс оролцох эрхггүй байдаг Харин манайх бол өөр яагаад монгол улсын дотоод асуудлыг нэг ОУВС гэгдэх мөнгө хүүлэгч нарын гарт Монгол улсын хувь заяа байх гэж дээ нэг юм болохоо байхаар ОУВС асууж байж шиид гээд л Монгол улс өөрийн толгойгүй юм уу

0  |  0
завш дээ(103.26.194.147) 2017 оны 10 сарын 13

энэ хүнийг монголд авчраад 3 жил ажиллуулчих юмсан.

0  |  0
ч(202.72.245.122) 2017 оны 10 сарын 13

МАО яг энэ аргаар тэмцэж Хятадыг хар тамхинаас салгасан

0  |  0
sss(112.72.8.250) 2017 оны 10 сарын 13

mundag hvn yumda manai mongold iim hvn garahgvi yuma

0  |  0
z(202.131.235.198) 2017 оны 10 сарын 13

ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас 88671597, емэйл:incorvuz@mail.ru

0  |  0
Top