Байлдааны зориулалттай гранатууд айлын хашаанаас олджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 13

"Нийслэлийн Багануур дүүргийн наймдугаар хорооны иргэний хашаанаас хоёр ширхэг гранат олджээ" гэсэн мэдээлэл Онцгой байдлын албанд өчигдөр иржээ. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Цагдаагийн болон Онцгой байдлын хэлтэс, Зэвсэгт хүчний жанжин штабын Тусгай томилолтын 084 дүгээр ангийн албан хаагчид шуурхай ажиллаж, байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй F1 загварын хоёр ширхэг гранат байсныг аюулгүй болгосон байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top