Төв аймгийн хүүхдүүд ”хуулиа дээдлэе” гэв

Төв аймгийн хүүхэд багачуудын дунд зохион байгуулагддаг “Хуулиа дээдлэе” тэмцээнийг энэ жил “Гэр бүл хүүхэд бидний ирээдүй” сэдвийн хүрээнд аймгийн 27 сумыг дөрвөн бүсэд хуваан зохион байгуулж байгаа аж. Хоёрдугаар бүсийн тэмцээн өнөөдөр Баян-Өнжүүл суманд боллоо.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болсон “Хуулиа дээдлэе” тэмцээн 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа аж.

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг орон нутгийн иргэд, хүүхэд, залуучуудад сурталчлах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийг татан оролцуулах, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулж ирсэн гэж аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн М.Насалмаа онцолсон юм.

Тэмцээнд Алтанбулаг, Бүрэн, Дэлгэрхаан, Сэргэлэн, Өндөрширээт, Эрдэнэсант сумын багийн 120 орчим хүүхэд хоорондоо өрсөлдсөнөөс тэргүүн байрыг Бүрэн сумын баг, дэд байрыг Эрдэнэсант сумын баг хүртсэн бол гуравдугаар байрыг Баян-Өнжүүл сумын баг тус тус хүртэв. Тэмцээний эхний хоёр байрыг эзэлсэн багууд Аймгийн аваргын төлөө өрсөлдөх юм.

Сонирхуулахад, нэгдүгээр бүсийн тэмцээн Баян суманд болж, тэргүүн байрыг Баяндэлгэр, дэд байрыг Эрдэнэ сумын баг хүртжээ.

Л.Зул

www.zindaa.mn


 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )