Хүчирхийллийн эсрэг сургалт болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 13

Австралийн Улаан Загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр  “Хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ба хариу арга хэмжээ үзүүлэх” төслийг МУЗН хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сайн дурынханд зориулсан сургалтыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Улаан загалмай хорооныдарга, арга зүйч нар, Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн нийгмийн халамжийн газар,Нийслэлийн Онцгой байдлын газар зэрэг байгууллага, БЗД-ийн ИТХ-ын сургалт, хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтнүүд оролцов.

 Энэхүү сургалтаар  хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ба хариу арга хэмжээ авах талаар сургалтууд явагдлаа. Сургалтыг  МУЗН-ийн  Халамжийн хөтөлбөрийн багийн ахлагч Б. Оюу,  Хууль зүйн яамны бодлогын зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д. Саруул нарын хүмүүс удирдан явуулжээ.

Д.Амар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top