Ерөнхийлөгч Х.Баттулга төгссөн сургуульдаа мод тарина

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 13

 Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих өдрийг тав болон аравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон. Энэ зарлигийг Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа анх гаргаж, өөрөө мод тарих ажилд гар бие оролцож ирсэн юм.  

Энэ уламжлалыг Ерөнхийлөгч Х.Баттулга дагаж мөрдөх юм байна. “Мод тарих үндэсний өдөр”-тэй холбоотойгоор маргааш Ерөнхийлөгч Х.Баттулга Яармагийн 34 дүгээр сургуулийн талбайд мод тарина. Тус сургуульд Ерөнхийлөгч наймдугаар ангиа төгсчээ.

Т.Түвшин

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top