Мод нүүрс үнэд орж эхэлжээ

Өвлийн улирал хаяанд ирж буйтай холбоотойгоор мод, нүүрс гүйлгээтэй байна. Баянхонгор аймгийн төвд нэг портер хуурай мод 230.000 төгрөгөөр зарагдаж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс үнийн хувьд буурсан дүн гэнэ. Мөн шуудай мод 1100-2500 төгрөгөөр, шуудай аргал 3000 төгрөгийн үнэтэй байгаа аж.

 Дөвөнтийн уурхайн нүүрсний үнэ портерыг нь 100.000 төгрөг, Баянтээгийн уурхайн нүүрс мөн нэг портер нь 160.000 төгрөгөөр худалдаж байгаа ажээ. Жижиглэнгийн үнийн хувьд шуудай нүүрс Дөвөнтийнх 1500 төгрөг, Баянтээгийн уурхайнх 2000 төгрөгийн ханштай байгаа юм. Хүйтний эрч чангарах тусам мод нүүрсний үнэ өсөх хандалга ажиглагдаж байгааг орон нутгийн иргэд ярьж байна.

Л.Зул

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )