Хэрэг бүртгэх албаны 15 жилийн ой боллоо

2017 оны 10 сарын 14

Цагдаагийн байгууллагад Хэрэг бүртгэх алба үүсэн хөгжсөний 15 жилийн ойн баярын хурал /2017.10.13/ “Сүлд” чуулгад боллоо. Баярын хуралд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж оролцон, Хэрэг бүртгэх албаны үе үеийн алба хаагчдад баярын мэндчилгээ уламжилсан юм.

Мөн ойн баярын хурлын үеэр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг шагнал гардууллаа.

Түүхэн цаг хугацаанд Хэрэг бүртгэлийн ажиллагаа нь цагдаагийн байгууллагаас төр, иргэн, олон нийтэд үзүүлэх үйлчилгээний нэг хэлбэрээр байнга тасралтгүй хөгжин, оршин тогтнож ирсэн. 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Ардын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Монгол Улсын Их хурлын 2002 оны нэгдүгээр сард “Эрүүгийн хууль” болон “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-уудыг шинэчлэн баталж Хэрэг бүртгэх байгууллага, хэрэг бүртгэгч, хэрэг бүртгэх ажиллагааны эрх зүйн үндэс түүнд тавих прокурорын байгууллагын хяналт зэргийг хуульчилж өгснөөр цагдаагийн байгууллагад нэгдэн төвлөрүүлж, шинэчлэн байгуулах эрх зүйн үндэс бүрдсэн юм. 
Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ЦЕГ-ын даргын 2002 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 297 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд Хэрэг бүртгэх хэлтсийг байгуулж байсан түүхтэй.

Хэрэг бүртгэх алба нь 15 жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомж, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэн, гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх, хөнгөн гэмт хэргийн илрүүлэлт хохирсон иргэдийн эрхийг хангах ажилд ахиц гаргах, алба хаагчдын сахилга, хариуцлага ёс зүй, харилцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар үр дүнг ахиулах зэрэг зорилтыг дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлсээр иржээ.

Image may contain: 23 people

Image may contain: 23 people

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top