”Шүүхийн төсөв, шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагай байна”

2017 оны 10 сарын 14

"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал /2017.10.13/ 11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан Монгол Улсын шүүхийн 2017 оны III улирлын шүүн таслах ажлын дүн мэдээг танилцуулсан юм.

Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын тайланг хагас, бүтэн жилээр танилцуулдаг байсан. Энэ удаад III улирлын тайланг танилцуулах болсон шалтгаан нь 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, процессийн хуулиудыг шинээр мөрдөж эхэлсэн. Өнгөрсөн гурван сарын хугацаанд эдгээр хуулийн үр нөлөө, ямар байсныг хуваалцах зорилгоор энэхүү хэвлэлийн бага хурлыг зарласан гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан онцлов. 

Тэрбээр "Шинэ хуулиуд мөрдөж эхэлсэнтэй холбогдуулаад шүүхээр шийдэгдсэн хэргийн тоо өсч, шүүхийн ачаалал нэмэгдэж байна. УИХ-аас шүүгчийн орон тоог 700 гэж баталсан байдаг. Монгол Улсын хэмжээнд одоогоор 520 шүүгч маш өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс цаашид шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Шүүхийн тэмдэгтийн хураамжаар шүүх жилдээ 15-20 тэрбум төгрөгийн орлогыг төрийн санд оруулдаг.

Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд хэрэгжиж эхэлснээр шүүхийн ачаалал өсч, шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлага бий болоод байгааг хууль тогтоогчдын болон төсөв батлагчдын анхааралд хүргэх нь зүйтэй. Сүүлийн гурван жил дараалан шүүхийн төсөв байнга буурч байгаа. Гэтэл хэрэг жилээс жилд 10 орчим хувиар өсөөд байна. Тиймээс УИХ-аар төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед шүүхийн төсвийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, шүүгчдийн тоог нэмэх зайлшгүй шаардлага бий болоод байгааг энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар сэтгүүлч та бүхнээр дамжуулан хүргэхийг хүссэн юм” гэлээ. 

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.42.136) 2017 оны 10 сарын 16

60 тэр бум гэхээр зарим тэнэг нь мөнгө идсэн юм шиг хэрэг гэж үздэг тийм юм болоогүй зүгээр 60 тербумыг босгох арга ярисан байж болно хүний онигоо ярихыг хэрэг тооцохгүй шүү дээ

0  |  0
Zochin(66.181.188.178) 2017 оны 10 сарын 15

Bitgii davar busad turiin alba haagch nartai ijil tsalintai bolgoj ,iluu ursulduuniig shuuh baiguullagad heregjuulj chadaltai shudarga shuugchdeer urgelj tsus selbedeg baival deer shuugchees busad ni hun bish yumuu ene mongol ulsad.ard tumnii tatvariig yamarch bayalag buteehgui baij duraaraa idej uugaad hanadagui e

0  |  0
Зочин(182.160.4.9) 2017 оны 10 сарын 15

Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хүлээсэн үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг хүмүүс тохирсон хөлсөө авах ёстой. Харин шүүх, прокурорын байгууллага шудрага, үнэн гээч юу болохыг мэддэггүй хүмүүсээр дүүрсэн өнөө үед ийм юм ярьж болж байгаа юм уу? Шүүгчид инженерийн цалингаас 3.5 дахин өндөр цалинтай. Энэ цалиндаа тохирсон хэмжээний ажлыг хийэ үүргээ шударгаар биелүүлдэггүй хүмүүсийнхээ цалинг багасгаж шударга шүүгчдээ цалинжуулаад тоог нь нэмэхгүй юү дээ.

0  |  0
ZOCHIN(202.179.24.17) 2017 оны 10 сарын 15

BITGII DAVAR

0  |  0
Х(112.72.11.108) 2017 оны 10 сарын 14

Mongol улс иргэдээ шоронд бүгдийг хийхийн тулд шүүгчийн цалин, орон тоог нэмэхийг хүсэх нь аргагүй дээ. Дарангуйлалд шүүхийн орон тоог зайлшгүй нэмэх хэрэгтэй

0  |  0
боль цаашаа(202.70.37.34) 2017 оны 10 сарын 14

60 тэрбум шиг амьд гэрчтэй гэмт хэргийг хаагаад байвал тэр олон авилагч шүүхээр яадын

0  |  0
Top