Хүргэн Дэнзэнгийн хэрэг хэрхэх вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 14

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 13-нд болсон билээ. Г.Дэнзэн болон Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэлэлцэж, анхан шатны шүүхэд буцаах шийдвэрийг Улсын дээд шүүх гаргасан байна.

Шүүх хуралдаанаас Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэрэгт нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирлын хэмжээг бүрэн шалгаагүй хэмээн үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Сануулахад, Тэднийг тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, Г.Дэнзэн эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн хэрэгт буруутгаж, Г.Дэнзэнд 3,6 жилийн хорих ял, Я.Батсуурьд хоёр жилийн ял оноогоод байсан билээ. Тэгвэл энэ хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь хэргийг хэрэгсэхгүй эсвэл эсрэгээрээ хүндрүүлэх магадлалтай болж байна гэсэн үг юм. Хэрхэхийг харах л үлдлээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.119.166) 2017 оны 10 сарын 16

Ойлгомжтой шүүдээ, ерөнхийлөнч Баттулгын зөвлөх Алтанхуягийн хүргэн юу гэж хэрэгт орох вэ дээ, одоо чөлөөлөх биз, ингээд шударга шүүх сөнөж мафийн гарт орлоо

0  |  0
Zochin(103.26.195.50) 2017 оны 10 сарын 15

Buur neg bichih yumaa olj yadsan yum shig sonin yum tugsguld ni bichih yum. Ugaasaa ali neg ni l bolno shdee

0  |  0
Top