Монголчууд хүүхдийн живх үйлдвэрлэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 14

Манай улсын нэг сарын хүүхдийн живхний хэрэглээ 8-9 сая ширхэг бөгөөд энэ хэрэглээгээ бид 100 хувь импортоор оруулж ирдэг байв. Импортын нэг живхийг дунджаар 1000 төгрөг гэж тооцвол манай улс жилд ойролцоогоор 96 тэрбум төгрөгийг гадагшаа урсгадаг гэсэн үг. Тэгвэл Монголд анх удаа Т.Батмөнх захиралтай “Сүлд шонхор” компани “Тоди” брэндийн хүүхдийн живх үйлдвэрлэж эхэлжээ. Тус компани бүрэн хүчин чадлаараа ажиллавал дотоодын хэрэглээний 80-90 хувийг хангах боломжтой гэнэ.

“Тоди” брэндийн памперсийг живхний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Япон улсын технологиор үйлдвэрлэжээ. Живх үйлдвэрлэхэд 18 нэр төрлийн түүхий эд ордог агаад түүхий эдээ АНУ, Герман, Тайвань зэрэг улсаас оруулж ирдэг байна.

Эх орны ирээдүй болсон балчир үрсдээ зориулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг учраас живхний чанарт онцгой анхаардаг.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.176) 2019 оны 07 сарын 25

Манай хүүд бас харшил өгөөд болисон уг нь үндэсний үйлдвэрлэгч ээ дэмжмээр байхын даанч харамсалтай

0  |  0
Odgerel(103.212.119.108) 2017 оны 10 сарын 18

Size ni tomroh tusmaa muudaad baih yum. Ene tal deeree anhaarmaar bnaa. Ugni undesnii uildwerlelee demjmeer baina.

0  |  0
Эмээ(66.181.186.244) 2017 оны 10 сарын 14

Чанарт анхаар

0  |  0
Зочин(202.70.46.224) 2017 оны 10 сарын 14

Зарим хүүхэдэд харшил өгөөд бна.Жил бүр сайжруулах хэрэгтэй

0  |  0
Top