Илтгэлийн уралдаанд амжилттай оролцжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 15

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв хамтран “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Энэ үеэр илтгэлийн уралдааныг дүгнэсэн.  ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хошууч Ч.Мэндэлмаа “Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал” илтгэлээрээ гуравдугаар байранд шалгарсан байна.  

Нэгдүгээр байранд МУБИС-ийн багш Д.Одгэрэл /Ph.D/ “Монголын тусгай хэрэгцээт боловсролыг дэмжих” судалгааны зарим үр дүн сэдвээр, хоёрдугаар  АШУҮИС-ийн багш, эмч П.Хэрлэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асран хамгаалагчдын амьдралын чанарын асуудалд” илтгэлээрээ шалгарчээ. 

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top