Хэрэг бүртгэх албаны 15 жилийн ойн тохиов

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 15

Цагдаагийн байгууллагад Хэрэг бүртгэх алба үүсэн хөгжсөний 15 жилийн ой тохиолоо.  Энэ үеэр баярын хурал хийж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм. ЦЕГ-ын даргын 2002 оны наймдугаар сарын 30-ны өдрийн 297 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд Хэрэг бүртгэх хэлтсийг байгуулсан. Хэрэг бүртгэх алба нь 15 жилийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомж, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлэх,иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар үр дүнг ахиулах зэрэг зорилтыг дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлсээр иржээ.

Д.Амар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top