Зон олны намын даргаар П.Очир-Пүрэвийг бүртгэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 15

Зон олны намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх хэлэлцжээ. Зон олны намын Бага хурал 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж,   Э.Одбаярыг өөрийнх нь хүсэлтээр намын даргын ажлаас чөлөөлж, П.Очирпүрэвийг намын даргаар сонгосон юм байна.  Намын даргыг шинээр сонгосон Зон олны намын ажиллагаа Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуулийг зөрчөөгүй, тухайн намын дүрмийн зохицуулалтад нийцсэн хэмээн Улсын Дээд шүүх үзэж, хүсэлтийг ханган, улс төрийн намын улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.

Д.Амар

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top