Монголын топ машины шоу болж өндөрлөлөө

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 15

  Супер тоноглосон Монголын топ машин, манайд улсад байгаа хамгийн үнэтэй машин, мотоциклын цуглаан болох “Ub auto tuning-2017” амралтын өдрүүдэд Наадам центерт болж өндөрлөлөө. Тус “Ub auto tuning-2017” жилийн шоуг “Тэнгэрийн Модун” ТББ, М77 авто клуб, спорт машин сонирхогчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа.

Шоунд манай улсад байгаа хамгийн үнэтэй, ховор, содон,  хэв маягийг нь өөрчилж тоноглосон олон автомашин, мотоцикл оролцлоо.  

Анх шоунд 2010 онд 60 машин оролцуулснаар шоуг эхлүүлж байсан бол өнөө жил илүү өргөн хүрээг хамарч, 200 гаруй машин, 50 орчим мотоцикл шоуг нь чимсэн байна. Амралтын өдөр зохион байгуулагдсан уг шоуг бүх насныхан олон мянган үзэгч үзэж сонирхсон байна.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top