“Команд штабын” сургуульд баруун бүсийн офицер бүрэлдэхүүн хамрагдлаа

2017 оны 10 сарын 16

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны А/224 дүгээр тушаалаар Баруун бүсийн Онцгой байдлын газруудын офицер бүрэлдэхүүний дунд ““Команд штаб”-ын сургуулийг зохион явуулах удирдамж батлагдсан.

Уг удирдамжийн дагуу  2017 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан  “Команд штабын” сургуульд Баруун бүсийн Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 30 гаруй  офицер, удирдах албан тушаалтан хамрагдлаа.

Команд штабын сургууль 10 дугаар сарын 14-ний өглөөний 05:00 цагт “Яаралтай цугларах” дохиогоор бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлын үзлэгийг явуулан сургуульд оролцогч бүрэлдэхүүнийг хээрийн байрлалд шилжин байрлуулсанаар эхэлж, өгөгдсөн цагийн байдал дээр ажиллах дадлага сургуулиудыг явуулсан юм.

Хууль сахиулах болон Онцгой байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын бэлэн байдал, албаны бэлтгэл, ур чадвар, харилцан хамтын ажиллагааг тодотгож, удирдах бүрэлдэхүүний сургалтын чанар, технологийг сайжруулах, тэднийг цагийн байдал үүссэн үед хууль эрхзүйн хүрээнд оновчтой шийдвэр гаргах ажиллагаанд сургах, албан хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэх зорилготой тус сургуулийн удирдагчаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top