Жийп унасан “ТЭНЭГҮҮД”

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

“Зээл авчих юм сан. Олдохгүй байна”, “Төр засаг жижиг дунд бизнесийг үнэндээ дэмжихгүй байна” гэж байнга ярьдаг нэг найз маань саяхан 60 сая төгрөгний зээл авангуутаа 50 саяар нь машин аваад уначихдаг юм байна. Зээл нь бүтсэнд баярласан ч бүх мөнгөөрөө шахуу машин авчихсанд нь гайхаж бас уур хүрч билээ. Тэгээд “Манайхан тийм, ийм” гэж байнга гоочилж явдаг нөхөртөө жаахан тэрслүү үг чулуудмаар санагдаад “Манайхан мөнгөнд хэтэрхий хайнга хандаж байна” гээд хэлчихэв. Амьхандаа мөнгө төгрөгөө дэмий зүйлд үрсэнийг нь сануулах гэж “чи” гэхийн оронд “манайхан” гэж ёгтоор хэлсэн хэрэг. Үнэндээ, хэлснийхээ дараа “Өөрийгөө хичээ” ч юм уу, нэг тиймэрхүү утгатай үг сонсоно гэж хүлээж байтал өнөөх чинь “Харин тийм ээ. Манайхан ч тийм шүү. Миний хувьд аятайхан машин унахгүй бол ажил бүтэхгүй байна шүү дээ” гэж хариулж билээ. “Яагаад” гэтэл “Хүмүүс ялгаж харьцаад байх юм. Дараагийнхаа зээлийг хөөцөлдөхөө бодоод сайхан машин аваад уначихлаа” гэдэг юм даа. Энэ бол үнэхээр бодит үйл явдал юм шүү. Монголчуудын нэг нэгнээ дугаарладаг муухай зан ийм байдалд хүргэсэн байна.    

Яг иймэрхүү жишээтэй олон бизнесмэнүүд жийп унангаа 10 сая төгрөгт багтах  бизнесийг зохицуулсан шигээ явж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Монголд бизнесийн орчин байхгүй гэж яриад байдаг нь угтаа бол худлаа юм. 20 хувийн ашиг олдог бизнесийг дэлхийд “сайн” гэсэн зэрэглэлд баттай оруулна. Гэтэл Монголд муу бизнесийн тоонд орно. Үнэхээр авсан зээлийнхээ 20 хувиар нь бизнес хийхэд 100 хувийнх нь хүүг төлөөд дээр нь ашиг гаргана гэдэг хөгжингүй орнуудад бол мөрөөдөл. Мөнгөнд хандаж байгаа нь ч өөр. Нэгэн америк залуу өөр байсан нэг ширхэг балыг үзгээр сольж, түүнийгээ үзгийн саваар, дараа нь тоглолтын тасалбараар солих зэргээр ажилласаар жилийн дотор орон сууц болгосон тухай сонсч байлаа. Баялагт хэрхэн хандах ёстойг харуулсан жишээ энэ. Тэгэхэд зарим монгол бизнесмэнүүд мөнгөнд хэтэрхий хайнга хандаж боломжоо үгүй хийж байна. Ер нь монголчууд тэнгэр заяатай, дандаа бусдыг зарж, явсан болохоор мөнгийг нэг их тоодоггүй, тиймэрхүү сэтгэлгээ нь давамгайлаад байдаг гэж ярих хүнтэй ч таарч байлаа. Гэтэл үгүй юм аа. Харин ч шуналтай улс байх аж.

Телевизээ асаалаа. Дэлгэц дээр “Бид ирлээ” хэмээх хөгжөөнт нэвтрүүлгийн хөтлөгч залуу “Хоёр хүн гарч ирээд сүмо барилдаж шагнал хожоорой” хэмээн хашгирахад хүн үл гарч ирнэ. Ичимхий монгол зан нь нөлөөлж байгаа хэрэг. Удалгүй нэг жаахан хүү зориглон гарч ирмэгц, харж байснаа нэг бүдүүн залуу гарч ирэн хөөрхий хүүг алгадаж унагачихаад шагнуулчих жишээтэй. “ТВ тохиролцоо”, “Хүслийн хүрэл хором” ч гэх шиг нэвтрүүлгүүд суваг бүрийг эзэгнэн хамгийн их орлоготойд тооцогдож байна. Гадаадад хүний шунал дээр дөрөөлсөн нэвтрүүлгүүд байдаг ч арай соёлтой байдаг. Тэнд хэн ч 10 долларын төлөө үсээ хайчлуулж, элсэн чихэр, өндөг, гурил исгэгч тэргүүтнээс бүрдсэн зуурмагийг ууж, толгойгоороо гурил зуурахгүй. Гэтэл Монголд иргэдээ доромжилсон энэ мэт нэвтрүүлгийг цацсаар л. Бусдын өмд, гутлыг хайчлах санал тавьчихаад “10 цаас тийм ч амар олдохгүй шүү дээ” хэмээн орилох хөтлөгч залууг харахаар алгадаад хаячихмаар санагдахыг яана. “Ядаж 20 мянгыг өгч байж ингэж хашгираач” гэмээр санагддаггүй гэж үү. Төр засаг нь хүртэл иргэдийнхээ шунал, бэлэнчлэх сэтгэлгээнд тохируулж, бодлогоо хэрэгжүүлнэ. Улстөрчид “Их дээд сургуулийг төлбөргүй болгоно” гэж амлаад л Ерөнхийлөгч болж, улс төрийн нам “Оюутнуудыг цалинтай болгоно” гэж амлаад л төрийн эрхийг гартаа атгаж байна. Бусдад өр тавьж зугаацчихаад эцэг эхээсээ худлаа хэлж мөнгө авдаг оюутан, 60 сая төгрөгний зээл авчихаад дараагийн зээлээ бодон үнэтэй машин авч унадаг бизнесмэн, Оюутолгой, Тавантолгойгоос орж ирэх хөрөнгийг дараагийн Оюутолгой, Тавантолгой дээр “ажиллах”-ын тулд сонгогчдод тарааж байгаа төр засаг гурвын хооронд ялгаа үгүй билээ. Жийптэй атлаа зээлтэй өнөөгийн монголчуудын төрхийг “Оройгүй тэнэгийн үлгэр”-тэй зүйрлэвэл онох мэт. 

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жийп(103.212.118.36) 2017 оны 10 сарын 17

банк дампууруулсан өртөнгүүд л жийп унадаг даа

0  |  0
Басаа(207.228.78.84) 2017 оны 10 сарын 16

Хаха. Уг нь мөнгөө гамнах сэтгэлгээний талаар яриад байх шиг байхын тэмээ гэхээр ямаа гээд явчихиймаа. Буруу талтай залууртай тэргийг хориглоё гэнүү.

0  |  0
Зочин(202.9.42.193) 2017 оны 10 сарын 16

Мөнгө олох хэцүү үрэх амархан . Хуримтлал бии болгох хэрэгтэй .

0  |  0
Хүн(78.193.207.96) 2017 оны 10 сарын 16

Буруу талдаа жолоотой , хууль зөрчсөн , хуучин машинуудаа явуулахаа болиоч ээ . Дээр дооргүй л хууль дүрмээ зөрчих юм . Эсвэл тэр замын хөдөлгөөний дүрмээ өөрчил өө .

0  |  0
Буруу талдаа жолоота(78.193.207.96) 2017 оны 10 сарын 16

Хүн

0  |  0
Тиймээ (103.212.119.90) 2017 оны 10 сарын 16

Буруу сэтгэлгээ давамгайлсан нийгэмд амьдарч байна даа. Зөв бизнес хийж байгаагаа, ариг гамтайгаа харамч, дотуур тамиртай гэж гоочилж ярина.

0  |  0
Zochin (112.219.121.179) 2017 оны 10 сарын 16

Mashin gaiguie ter utasnii dugaart bas l asar ih ach holbogdol ugch bgaan shuu bas l 11tei dugaargui bol hariltsagchid n dugaariig n avahgui jishee ch zunduu. Zugeer l gadaad uzemj, materiallag baidliig chuhalchilsan tarhinii turaaltai. bgaadaa setgel hanadaggui ch ymuu hangaluun negnee doosh n hiij deerengui zagnaj iherhseer niiteere iljirsen.

0  |  0
1(49.0.135.43) 2017 оны 10 сарын 16

mongoliin tv nudiig ogt uzdeggui tsagiin garz

0  |  0
ё(202.72.245.122) 2017 оны 10 сарын 16

Монголын телевизүүдийн хөтлөгч залуус хямд цалинтайгаа яг адил дэндүү хямд сэтгэлгээтэй Түүндээ бусдыг уриалж гутаана.Монголын телевизүүд дампуурахгүйн тулд хямд бүхнийг сонгож үнэтэй мэт харагдуулахыг хүснэ Монгол хэлээр замбараагүй тоглоно

0  |  0
Й(49.0.150.66) 2017 оны 10 сарын 16

Яг унэн.....ажил хийж бгаа болохоор тавлаг унаа бас унмаар.....монгоо хураах гэхээр хэдэн жилийн дараа.....

0  |  0
zorro(202.131.242.226) 2017 оны 10 сарын 16

яг тийм өр тавьж таван богд, мөнхадааг баяжуулдаг тэнэгүүд

0  |  0
Zochin(66.181.180.245) 2017 оны 10 сарын 16

Manaihan chin ugasa shog shd yamar mglchuud bid mungutei bj vzsen bish joohon mungunii baraa haraad bulaigaa delgj aash zan ebderch bga shibshigvvd olon bnoo

0  |  0
Ok(202.70.46.210) 2017 оны 10 сарын 16

Saihan helj dee. Olj hardaggui ontsog bna.

0  |  0
монгол(103.10.22.185) 2017 оны 10 сарын 16

яг үнэн, өнгөрсөн зун дүүгийн жийптэй жуулчинд явсан. нэг бааз дээр ирсэн чинь пургоны жолооч бөгс долоочих гээд яриа өдөөд байсан. дараах нь дүүгийн жийп гээд хэлсэн чинь тоохоо байчихдаг шаасан. ийм л байна.

0  |  0
isis(59.153.114.90) 2017 оны 10 сарын 16

өргөн уудам нутагт аюулгүй талаа бодоод монголоо ганц чирч явдаг уул уурхайн салбарынхан их унадаг.тэд хөлдүү мэдлэггүй шантаач нарт муу хэлүүлэн шар мэдээнд тархиа угаалгасан ардуудын эмнэлэг цагдаа цэргийн зардал болох төсөвийг бүрдүүлж байгаа ажил олгогч баатрууд...харин ашиггүй гэрээ хийж хавтгай халамжаар тараадаг улс төрчид бол яаалт ч үгүй тэнэгүүд бас луйварчид

0  |  0
Зочин(112.72.12.65) 2017 оны 10 сарын 16

Жижиг дунд үйлдвэр гэнэ шүү тэрүүгээр чинь яахын улс хөгжих юмуу? Олон тооны ажлын байр бий болох юм уу? төсөвт төвлөрүүлдэг мөнгө нэмэгдэхиймуу? Шал дэмий мянгуужиндаад л хөрөнгө мөнгө дэмий үрсэн луйварчдын л лоозон шүү дээ.

0  |  0
наран(66.181.191.56) 2017 оны 10 сарын 16

Ийм хүмүүс зөндөө зөндөө Нэг л их баян сэтгэлгээтэй Гэхдээ зээлээр гангараад яанам Толгой нь их хоосон санагддаг Хайрлах хэмнэх зөв хандлага бхгүй Эцэг эхчүүд бидний алдаа юмуу даа Өөр хэлэх үг олддоггүй юм

0  |  0
мгл(51.211.175.19) 2017 оны 10 сарын 16

Сэтгүүлчээ гадаад тэгдэг ингэдэг гэдгээ болчих хэрэгтэй. Тэнд ч ялгаагүй сохор зоосны төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй хүмүүс зөндөө байгаа.

0  |  0
zochin(66.181.176.162) 2017 оны 10 сарын 16

UKHER MONGOLOO GEJI

0  |  0
Zochin(75.159.208.215) 2017 оны 10 сарын 16

Yadgiin tord bgaa ni usan teneg doord bgaa ni harin amjuulj bgaa ni sereglen yum bishuu!!!

0  |  0
guest(27.123.212.135) 2017 оны 10 сарын 16

Голын олоод үнэнийг өчив.

0  |  0
Оюун(43.228.131.206) 2017 оны 10 сарын 16

Юу үнэн таны бичсэн үнэн.

0  |  0
Top