Эрдэнэсийн эрэлчид Осама Бен Ладены цогцсыг яагаад хайх болов?

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Эрдэнэсийн эрэлчин Билл Уоррен гэгч эр Арабын тэнгисийн гүнд мөнх нойрсч буй Осама Бен Ладены цогцсыг эрж олохоор санаа шулуудаад байгаа гэнэ. Шумбагчдын өлгий нутаг Калифорнийн уугул тэрбээр цогцсыг хайх явцаа дүрс бичлэг, гэрэл зургийн хальснаа үлдээх бөгөөд олсон хойноо ДНХ-ийн (дезоксирибонуклейнхүчил) шинжилгээ хийхийг хүсч байгаа аж. Хүнд бэрх гэж хэлэхэд багадмаар энэ ажил руу зориглон орохдоо тэрбээр харин бусад эрэлчдийн адил “олно” гэсэн хүслээр жигүүрлээгүй нь сонин. Түүний хэлснээр хайгуулын гол зорилго нь цогцсонд бус үнэнийг олж тогтооход оршиж буй аж. “Би АНУ болон түүний засаг захиргааныханд итгэхгүй байна. Тиймээс би цогцсыг олж “Дэлхийн №1 алан хядагч” үнэхээр үхсэн гэдгийг батлах болно” гэж тэрбээр ярьсан байна. Билл Уоррен ярианыхаа төгсгөлд “Би энэ ажлыг ямар нэгэн мөнгөн дүнгийн төлөө биш цэвэр эх оронч сэтгэлээр, үнэнийг олж мэдэхийн төлөө л хийж байгаа юм” хэмээн онцлон тэмдэглэжээ. Мань эрийн найз бүсгүй нь орос үндэстэн бөгөөд “Оросын тагнуулчид Бен Ладеныг үхсэн гэдэгт итгэхгүй байна” гэж ярьдаг нь хайгуулын ажил эхлүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэнэ. Хайгуул 14 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Билл Уоррены халааснаас 400 мянган ам.доллар гарах аж. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(27.123.212.135) 2017 оны 10 сарын 16

Zow

0  |  0
Top