Хүчиндүүлсэн таван настай охиныг хамгаалалтад авчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Монголын нийгэмд хүүхэд хамгааллын асуудлаар хамгийн дорвитой ажил хийж буй хүн бол "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан билээ. Тэрбээр хамгийн сүүлд хүүхэд багачуудад зориулж, "Ид шидийн орон" төслийг амжилттай хэрэгжүүлж ашиглалтад өгөөд байгаа. Хүүхдийн төлөө өөрийн үйл хэрэг, үлгэр дууриалаараа жинхэнэ утгаараа "ЗА" гэж хэлж чадаж байгаа тэрбээр охидыг хамгаалах аян өрнүүлэх гэж буйгаа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэжээ.

Ч.Ганжавхлан "Доодохоо захирч чадахгүй яргачид хэрээс хэтэрлээ !!! 5 настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн талаар мэдээллийг хараад анх пост хийсэн залуутай нь хамт хотоос зайдуу байрлах тус охины байрлаж буй газарт очлоо. Очиход 108 хүүхэд хамгааллын багийнхан, цагдаагийн ажилтан, хүмүүс ирчихсэн байв. Тэнд угаасаа эцэг эхийнх нь аль нь ч байгаагүй харин архи үнэртүүлсэн хоёр хүн охиныг өөр дээрээ байлгаж байсан тул 108-н багийнхан хамгаалах байр луугаа охиныг аваад явлаа. Эмчилгээ, өмгөөлөл болон бүх асуудлыг хариуцаад явна гэв. ТОМ ДЭВШИЛ гэж харж байна БАЯРЛАЛАА ! Бид зөвхөн ойрын хугацаанд болоод өнгөрсөн 13 настай охины амийг хөнөөсөн хэрэг, 5 настай охиныг хүчиндсэн хэргүүдийг харлаа, үзлээ, ханалаа ! Одоо ганцхан 7 хоног шуураад өнгөрөх биш хүчирхийллийн эсрэг нэлээн том хэмжээний акц явуулья, илүү хүчтэй тууштай хөдлөе гэсэн саналыг тэдний багийнханд тавив. Нааштай хүлээж авсан. Зарим нэг сэтгүүлчид бас сенсаац хөөхгүй яг нөлөөллийн зорилготой, төлөвлөгөөтэй хамтрая гэж хэлж байна лээ.

Анх мэдээлэл түгээсэн залуутай нэлээд ярилцлаа. Өчигдөр шөнө шүүх эмнэлгийн хүлээлгийн өрөөнд анх энэ хэргийн талаар сонссон байна. Шүүх эмнэлэг 5 НАСТАЙ ОХИН ХҮЧИНДҮҮЛЧИХЛЭЭ ГЭЭД ИРЖ БАЙХАД хураамжийн 10.000 төгрөгийг төлөхгүй бол үзлэг хийх боломжгүй гэж буцаахыг залуу нүдээрээ харжээ. Тэгээд тэр залуу би наад 10,000 төгрөгийг нь төлчихье өө, үзээд өгчих хэмээн үзлэгийг хийлгэсэн байна. Ингээд гэртээ ирээд бухимдсан сэтгэл, харсан үзсэнээ нүүр номондоо нийтлэсэн нь тэр ажээ. 10,000 төгрөг өгөөд хаячихаагүй бодитой хандаж араас нь санаа зовж хөөцөлдсөн тэр залуу бол 1000SHARE-с илүү юм.

Ээжүүд ээ, сайхан сэтгэлт хүмүүс ээ, ямар ч байсан төр засаг 108 хүүхэд хамгааллын төв бодитой хөдлөж хүүхдийг найдвартай хамгаалалтанд авч, хэрэг хийсэн этгээдийг баривчилсан байна. Хүүхэд хөөрхий байн байн догонцоод тун хэцүү өрөвдөлтэй харагдаж байсан. Ямар олиг байв гэж дээ ! Цаашдаа бид хамтдаа үүний эсрэг юу хийж чадах вэ ! 
Дахиад ийм хэрэг гарна ! Ёрлож байгаа юм биш шүү, ийм зүйл хийхэд бэлэн маш олон яргачид энхрий бяцхан үрсийг маань гишгэлэх гээд шүлсээ савируулан халамцуу нүдээр ажиж суугаа. Бид зүгээр л суугаад байх уу ? Бид Солонгосын оюутнууд шиг 6 сар биш юм аа гэхэд ядаж нэг бүтэн сар нэг асуудлаа бариад тууштай жагсаж чадах уу ?" хэмээн бичжээ.

Үнэхээр Ч.Ганжавхлан шиг сэтгэж, бодож яваа олон мянган хүн бий гэдэгт найдаж байна. Тиймээс монголчууд минь энэ асуудал дээр санаа сэтгэлээ нэгтгэж, ирээдүй хойч үеийнхээ, бяцхан үрсийнхээ төлөө үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, нийгэмдээ нөлөөлцгөөе.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.238.150) 2017 оны 10 сарын 17

Шоу болохоор л ХҮНИЙ эрх яриад гүйдэг ИЧИНХОРЛОО одоо ЖИНХЭНЭ ХҮН ёсоор гүйх ёстой биш үү

0  |  0
зочин(202.131.238.150) 2017 оны 10 сарын 17

25, 30 настай хүүхэн хүчирхийлэлд өртсөн гэж ХУДЛАА яриад гүйхэд гүйгээд байсан ИЧИНХОРЛОО эмэгтэй ХААШАА АЛГА болов оо

0  |  0
ШҮҮХ ЭМНЭЛЭГ(202.131.228.131) 2017 оны 10 сарын 17

16-НАСНААС ДООШ БОЛ УЛС ДААДАГ ЭМНЭЛГИЙН БҮХ ЗАРДЛЫГ. ХУУЛЬ БАЙДАГ.

0  |  0
ЯЛ(202.131.228.131) 2017 оны 10 сарын 17

ЦААЗЫН ЯЛ БАЙХ ЁСТОЙ . ЦААЗАЛЖ АЛАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
Zochin (66.181.186.91) 2017 оны 10 сарын 16

Эмнэлэгийнхэн зев бн. Тэд ажлаа л хийж бн. Татварын менгеер санхууждэг байгуулалт хандивийн эсвэл сэтгэл хедлелийн ундсэн дээр сувилагч зардал гаргаж болохгуйшдээ. Тэднийг битгий буруутгаа. Харин тэр эмнэлэгруу авч очсон хумуус тиймхэн бага менгийг гаргаж телех хэрэгтэй.

0  |  0
зочин(103.229.122.129) 2017 оны 10 сарын 16

Эвий эвий гэж тэр муу бяцхан амьтныг яахаараа гэсэн асуулт зовоож бна. Шүүхийн шинжилгээнийхэн гар хардаг мөнгө ахиу өгсний талд дүгнэлт гаргаж өгдөг гэсэн яриа байдаг юм бналээ ерөнхийлөгч хүрэлсүх эд нар анхаарах бгаа даа. Яанадаа. Хүүхэд улс орны ирээдүй гэдэг биздээ. Зочин

0  |  0
Hj(139.5.218.127) 2017 оны 10 сарын 16

Adguus malaas dor.hun sug.yaj hun gej yavj baisan muu shees ve...

0  |  0
Zochin(109.217.87.187) 2017 оны 10 сарын 16

Arai ch deeeeeeeee! Angus Arai ch dee Mongol mn! Adguusnaas dor setgexuitei xumuus, xeden xaltar tsaas xarsan emnelgiin ajiltnuud! minii oxin shg jaaxan amitaniig tamlaad xayachij ! Bi Europe d amidardag. End mongold oo baigaa shg saixan bish ch xumuusiinx n xunleg baidal, tusarxuu soyol, xariutslagatai baidal unexeer saixan! xuuli duremee changatgaj, tsaaziin yalaa sergeej, yadaj ard tumen ee aix ayulgui bailgaasai ene Zasag Tur !

0  |  0
зочин(150.129.142.104) 2017 оны 10 сарын 16

Иймл эмч нэртэй, цагаан халаад өмссөн малуудаас болж, Эрүүлийг хамгаалах салбарын нэр хүнд унаж байна. Аягүй бол энэ мал цалингаа нэмүүлэнэ гэж хашгирч яваа, ичих нүүргүй мал байхдаа . хуулинд хүчиндүүлж, эмнэлэгт ирсэн насанд хүрээүй хүүхдийг үнэгүй оношилж, эмчлэх заалт оруулах хэрэгтэй.

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 10 сарын 16

arai arai

0  |  0
Монгол ээж(59.153.114.145) 2017 оны 10 сарын 16

ӨӨ.Тэр хүн, эмч мөн үү? Хүн мөн үү?.5-хан настай нялх амьтнаас... Зарим нэгэн эмчийн халат өмсөж орон тоо бөглөж суугаа юуч мэдэхгүй нохдуудыг цэвэрлээчээ!!!!!!

0  |  0
Арай ч дээ(66.181.181.138) 2017 оны 10 сарын 16

хураамжийн 10.000 төгрөг...Арай ч дээ.. Ямар нийгэд амьдраад байгаа юм бэ.

0  |  0
Top