Г.Галбадрах: Талийгаач охин надад Эрдэнэ засгийн унагыг дуулж өгнө гэж байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

  Буудалд харамсалтайгаар амиа алдсан арван гурван настай охины ааваас Зиндаа.мн сайт ярилцлага авч, болсон явдлын талаар мэдээлэл хүргэсэн билээ. Талийгаач охиныг “Очир” төвийн зочид буудлын эзэн эмэгтэй архи дарс уудаг, буудал хэсдэг мэтээр ярьсан нь үрээ алдаад гашуудаж буй эцэг, эхэд нь хүндээр тусжээ. Арван гуравхан настай жаахан охин архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан гэж хэлэх үндэслэл байхгүй билээ.

Талийгаач хэн байв гэдгийг хамгийн сайн мэдэх хүмүүс бол аав ээж нь төдийгүй хичээл заадаг багш нар нь юм. Тиймээс  Л.Майлсид хичээл зааж байсан ангийн багш, бага ангийн багш, хөгжмийн багш нартай нь уулзлаа. Баатар хот Москвагийн  нэрэмжит улсын тэргүүний 33-р сургуулийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 8А ангид талийгаач суралцаж байжээ. Тэрээр урлаг соёлын авьяастай, сайхан дуулдаг уртын дуучин охин байсныг багш нар нь өгүүлж байна.

Талийгаачийн бага ангийн багш Г.Галбадрахтай ярилцлаа. Тэрбээр Л.Майлсид 1-5 дугаар анги хүртэл нь хичээл заасан ангийн багш нь юм.

-Охины хувьд энгийн чөлөөтэй ярьдаг, нээлттэй сурагч. Майлс хүүхдэд их тусархаг. Ер нь урлаг спорт, сурлагаар өөрийгөө дайчилдаг тийм хүүхэд байсан. Урлагаар анги, сургууль дүүрэгтээ байнгын манлайлагч сурагч юм. Урлагаар хүмүүжсэн хүүхэд бол маш зөв хүүхэд байдаг. Бусадтай харилцах харилцаа, зан байдал нь их нийтэч хүүхэд. Хичээлдээ ч сайн суралцдаг. Ямар нэгэн буруу характер, янз бүрийн зан байгаагүй.

Байнга л өөрийгөө хөгжүүлэх гээд секц, дугуйланд явна. Аав, ээж, эмээ өвөө нь хүүхдийнхөө төлөө маш их явдаг. Хаана уралдаан тэмцээн болж байна хүүхдийнхээ төлөө тэнд нь хамт явж байдаг. Бүжгэнд ч орж л байдаг. Урлагаар сургуулийн уралдаан тэмцээнээс тэргүүлдэг тийм л сурагч. Өвөрмонголд болсон "Боржигон" дууны улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан. Зургаа, долоон орны дуучин хүүхдүүд оролцсон уралдаанд тэргүүлсэн. Монгол хэл, хэлний чиглэлийн хичээлдээ илүү сайн байсан.

Хамгийн сүүлд та хэзээ уулзсан бэ?

 Дунд ангид орсон ч байнга надтай ирж уулзана. “Багшаа би ийм уралдаан тэмцээнд орж байгаа” энэ тэр гээд ярина. Хамгийн сүүлд надтай мессэж бичсэн байсан. Нас барахаасаа дөрвөн хоногийн өмнө юм байна. Би Солонгост явж байсан юм. “Багшаа би Эрдэнэ засгийн унагыг сурч байгаа. Энэ дуугаараа уралдаан тэмцээнд оръё гэж бодож байгаа. Таныг ирэхээр дуугаа дуулж үзүүлнэ” гэсэн мессэж бичсэн. Би өөдөөс нь хариу бичсэн. “Миний хүү сайн байна. Урлагаа орхиж болдоггүй юм шүү. Уран бүтээлүүддээ сайн суралцаад яваарай” гэж би хариу бичсэн. Тэгж хүртэл надтай холбогдож байсан. Аягүй хөөрхөн өөрийнхөө хийж буй зүйлдээ итгэлтэй тийм л хүүхэд байсан даа.

Т.Цэнджавын нэрэмжит “Алтан говийн унага” боржигон говийн бүсийн урлагийн наадамд тэргүүн байр эзэлжээ

 Би их харамсдаг юм. Анх сонсоод, ээжтэй нь таараад  их уйлсан. Хэцүү юм байна лээ. Нэг хэсэг шокноос гарч өгөхгүй байгаа юм чинь. Гэтэл хэвлэлээс мэдээлэл уншлаа. Арван гурван настай хүүхэд шоконд ортол архи уугаад явж байна гэж байх уу. Хэзээ ч тийм зүйл байхгүй. Ямар учиртай тэгж хүүхдийг гүтгэж байгаа юм. Үүнийг уншаад надад  тийм хэцүү байгаа юм чинь, аав ээжид нь бүр хэцүү л байгаа байх. Манай 33 дугаар сургуулийнхан энэ хүүхдийг  урлаг соёлын авьяастай ямар сайн хүүхэд байсныг мэднэ. Урлагаар бол юм дуулгах л хүүхэд байсан даа.  

 Тэр буудлын ажилчид яагаад 13-хан настай хүүхдийг буудалд оруулав. Буудлын тэр эмэгтэйгийн ярьж байгаа үнэхээр сонин санагдсан. Адилхан эх хүн биз дээ. Өөрөө яагаад тийм жаахан хүүхдийг буудалд оруулдаг юм. Хамгийн гол нь тэр буудлынханд буруу байгаа байхгүй юу. Хараа хяналт өөрсдөө тавих ёстой биз дээ. Тэр охиныг тэгж буруутгаж болохгүй. Манай охинд буруу зуршил байгаагүй. Би түүнийг баттай хэлнэ. Тэгж нэг их муу муухай хүмүүстэй нийлэх хүүхэд биш. Ер нь тэгээд 13-хан настай хүүхэд шүү дээ. Архи уугаад явах уу. Тэгнэ гэж байхгүй.

    Энэ хүүхдийн эцэг эх, өвөө, эмээ нь араас нь байнгын хараа хяналтаа тавьдаг хүмүүс.  Би ар гэрийнхэнтэй нь бүр найз болчихсон. Байнга ар гэрээс нь охиноо ирж авдаг, бидэнтэй хичээл сурлага нь яаж байна гэж санаа тавьдаг. Тийм л хүмүүс. Эцэг эхийн анхаарал халамж сайтай. Урлаг соёлын арга хэмжээнд охин оролцох болоход хамт хэн нэг нь хувцсыг нь торонд хийчихсэн л явж байдаг. Эсвэл хөгжмийг нь барьчихсан явж байна. Энэ дууг дуулахад зориулж ийм малгай, хувцас оёулсан гэдэг ч юм уу. Байнга л хамт явдаг байсан. Эцэг эхийн анхаарал халамж бол үнэхээр мундаг байсан. Өөрийнх нь сонирхлыг хөгжүүлэхийн төлөө гэрийнхэн нь дэмждэг, анхаарал хандуулдаг. Гэтэл зарим хүүхдийн эцэг эх өөр шүү дээ. Хүний өмнөөс арга хэмжээнд орох гэж байгаа юм шиг загнадаг хүн байдаг. Гэтэл Майлсын хувьд бол өөр. Тэр тусмаа ардын дуугаар явж буй хүүхэд бусдаар өөр байдаг юм байна даа гэж энэ охиноос олж хардаг байсан.

Хөгжмийн багш Т.Тунгалаг:  Охин урлагтайгаа л хамт байсан

  Би нэгээс тавдугаар анги хүртэл нь хөгжмийн хичээлийг орж байсан. Майлс маань хөгжмийнхөө хичээлд дур сонирхолтой ханддаг. Дуу хөгжимд дуртай сурагчийн нэг байсан. Таван жил дуу хөгжим заасан. Сургуулийнхаа “Эгшиглэн” хамтлагт дуулна. “Эгшиглэн” хамтлаг маань дүүрэгтээ дандаа уралдаан тэмцээнд эхний байруудыг эзэлнэ. Хотод мөн шилдэг хамтлагаар шалгардаг сайн хамтлаг. Энэ хамтлагийн дуучин. Сургуулийнхаа урлагийн үзлэгт байнга ордог. Ангийнхаа урлагийн үзлэгийн алт, мөнгө, хүрэл медалийг тогтмол авдаг авьяаслаг сурагч байлаа. Ангиа төлөөлж сургуулийнхаа урлагийн үзлэгт гоцлол дуучнаар орно. Байр эзэлнэ.

Ардын дуу дуулах дуртай. Ардын дуугаар алт, мөнгө, хүрэл медаль олон авч байсан. Ардын дуу сайхан дуулдаг. Бидний хамгийн хайртай шавь нарын нэг маань байсан л даа. Тодорхойлж хэлвэл багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Дуугаа хобби болгосон. Дуундаа маш дуртай. Ангийнхандаа, үеийнхэндээ нэр хүндтэй, ангийнхаа авьяаслаг сурагчдын нэг байлаа.  Ер нь анги хамт олонтойгоо их нийцтэй нийтэч сурагч байсан. Элдэв ааш зангүй, эелдэг хөөрхөн зантай тийм л хүүхэд.

 Соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Т.Цэнджавын нэрэмжит “Алтан говийн унага” боржигон говийн бүсийн урлагийн наадамд тэргүүн байр эзэлснээ надад үзүүлж байсан. Зун болсон уралдаан. Хичээл сургууль тарсны дараа өөрөө эцэг эхтэйгээ бие дааж ороод энэ уралдаанд тэргүүн байр эзэлсэн байсан. Ардын дуу дуулах дуртай. Дандаа авьяасаа хөгжүүлж байдаг тэргүүний сурагч. Урлагаар манлайлдаг. Дуулахаас гадна урлагийн бүх төрлийн авьяастай. Ардын дууг илүү дуулах сонирхолтой байсан. Уртын дууг хөөрхөн аялна. Цаашид дуулсан бол ирээдүйтэй сурагч байлаа.

Ийм харамсалтай зүйл болсонд үнэхээр харамсаж байна. Үнэмшихгүй байгаа юм чинь. Бидний хамгийн хайртай шавь нарын минь нэг байсан. Ер нь урлагаар явж байгаа хүүхдийн хүмүүжил өөр байдаг шүү. Бусад дугуйлан секцээр явдаггүй хүүхэдтэй харьцуулахад арай л өөр байдаг. Майлс бол эцэг эх нь анхаарал сайн тавьдаг хүмүүжилтэй айлын өөрөө ч зөв хүүхэд байсан.

Саяхан тэрээр “Багшаа би шинэ дуу сурч байгаа. Намар би таныг ирэхээр уртын дуу дуулж өгнө өө” гэж манай нэг технологийн багшид интернетээр холбогдож ярьсан байдаг байхгүй юу. Хэд хоногийн өмнө ч гэсэн тэр хүүхэд урлагтайгаа л хамт байсан. Урлагтаа хайртай хэвээрээ. Урлагт сэтгэл зүрхээ өгсөн сурагч байсан юм.

Ангийн багш Р.Болормаа: Майлс бусдыг ойлгож хүндэлдэг, даруухан охин

  

Охины суралцаж байсан 8А анги.

Манай анги англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Анги бүрээс шилэгдэж орж ирсэн сурагчид суралцдаг. Ерөнхийдөө сурлага, хүмүүжлээрээ тэргүүний хүүхдүүд орж ирдэг. Тавдугаар анги төгсөөд зургадугаар ангид орохдоо шалгалт өгөөд англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангидаа Майлс орж ирсэн. Тэгж бодохоор хичээлдээ сайн байсан. Өөртөө их анхаарал тавьдаг. Эцэг эх нь ч мөн маш их араас нь анхаарал хандуулж, хичээл нь яаж байгаа бол гэж анхаарал сайн хандуулж ирсэн. Хоёр талынх нь өвөө эмээ нь ч гэсэн охины араас сайн явдаг, тийм хүүхэд. Өнгөрсөн жил гэхэд англи хэл, математиктаа давтлага авдаг байв. Явж байсан дугуйлангийнх нь багш надад хэлж байсан. “Танай ангийн Майлс бол хичээл даалгаврынхаа гүйцэтгэлийг сайн хийх юм” гэж хэлж байсан. Угаасаа хүүхэд өөрийнхөө дуртай юманд сайн байдаг шүү дээ. Майлс бусдыг ойлгож хүндэлдэг, даруухан охин байсан.  

Аав ээж, өвөө эмээ нь ийнхүү хайртай охиныхоо төлөө санаа тавьж, хичээл сурлага, урлаг соёлын ур чадвар, авьяасыг нь хөгжүүлэхийн төлөө байнга анхаарал тавьж ирснийг  багш нар нь онцолж байна.

Талийгаач охины аав Т.Лхагвасүрэн дээрх Улсын тэргүүний 33-р дунд сургуулийг дүүргэжээ. Тэрбээр морин хуурч, дуу хөгжмийн багш мэргэжилтэн төдийгүй Хөх хотын Үндэсний дээд сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байжээ. Охиндоо урлагаар хичээллэх, дуу дуулах авьяасыг нь хөгжүүлэхийн төлөө хамгийн их дэмждэг байжээ.

Т.Амартүвшин

Гэрэл зургийг Б.Баярбаатар

ZINDAA.MN 

 

Сэтгэгдэл ( 128 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaya(202.70.46.229) 2017 оны 11 сарын 02

muuhai ymaa harmasmaar ym buudaliin awgai bvvr muuhai ym hvchin vildegdej bhad ashig orolgoo bodood suuj bdagbuudaliig ni haaj ooriig ni hvchin vildsen hvmvvstee ni hamt shiitgewel taarni

0  |  0
zochin(43.228.129.250) 2017 оны 10 сарын 20

Ter zochid buudal anharal handuulsan bol hen yamaroroo ruu oroh bichig barimt shalgah gd shaardlaga tavidaggui yumuu

0  |  0
zochin(43.228.129.250) 2017 оны 10 сарын 20

shuuhiin shinjilgeeenii hureelengej gej dald ormoor gazar bh yumaa.hedtei hen bsan arhinii hordlogo gej garagadag .ene gazriig undseer ni buulgaj buh ajilchdiin soloih heregtei.Hund zoduulaad uhsen huniig ch arhinii horlogo gd l suuj bdag.Maliin emch naraas ch doloon dor hun chanaraa aldsa bogloos bolson agguusnuud .

0  |  0
ZOCHIN(43.228.129.250) 2017 оны 10 сарын 20

ter zochid buudliin shalgaad ajillja bsn huniin shaardlga tootsoochee.jaahan khin orj bhad haraa hyanalt tavif=dagui yumaa.mal yumaa.HAIRAN HUUHED .

0  |  0
ееги(103.57.93.150) 2017 оны 10 сарын 17

Наад адгуусуудаа хурдан тонилгооч. дээ

0  |  0
zochin(66.181.176.198) 2017 оны 10 сарын 17

hoorhii doo vree aldsan etseg ehiig n bodohoor ymr hetsvv bgaa bol deeshee tenger hol dooshoo gazar hatuu gegch l... tsaaziin yal heregtei yum bn

0  |  0
zochin(103.50.207.152) 2017 оны 10 сарын 17

Khairan saikhan khunii nyalkh ur, aluurchdiig tsaazaar abakh kheregtei ter nobshnuud yakh gej bidnii dund amidrakh estoi yum buzar khuuruud....

0  |  0
Ф(27.100.20.42) 2017 оны 10 сарын 17

Эвий эвий нялх амьтан ямар их зовж ухсэн бол аймшигтай. Араас нь тэгж доромжлох буудлын эзэн авгайг хатаах юмсан.

0  |  0
0202(103.194.176.101) 2017 оны 10 сарын 17

Тэр буудлынхан бага насны хүүхэдэд үйлчлэхгүй оруулахгүй гэсэн бол хүний хөөрхөн нялх үр өнөөдөр хичээлээ хийгээд,дуугаа дуулаад дэгэж дэрвээд гүйж явах л байсан биздээ.Мөнгө л олж байвал юу ч хийхээс буцхаа больсон иймэрхүү газрыг бүгдийг нь хаагаачээ,дэн буудалд бүх муу муухай юм үйлдэгдэж байдаг бна.Архидалд,биеээ үнэлэлт,нууц амрагуудын уулздаг газар... хүний амь нас хороодог газар болсон байна шдээ.Энэ буудлын эзэн,тухайн үед ажил үүргээ гүйцэтгэмэр аядаж байсан хүмүүсд хүний АМЬ НАС БҮРЭЛГЭХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛСЭН хэргээр ял сонсогохыг ШААРДАЖ байна.

0  |  0
zochin(202.9.42.64) 2017 оны 10 сарын 17

Baiar buzarnuud uhsen hunii hohi gsn shg ih hutsaj bh shiv 13 han nastai huuhediig arhichin gd helj suugaa buudliin awgai uuruu uhvel taarna. Nasand hureegui huuhdiig buudald oruulsan buruugaa haatsailah gj bga yum bh da. Umhiirsun awgai chn

0  |  0
zochin(202.179.31.104) 2017 оны 10 сарын 17

Manai ulsiin huuli arai l sul ymaa hyatdiig bid nar muulaal bdag teghed huuli ni changa bolohoir hulgaich garahgui l bna tiim bolohoor busdaas suraltsaj huulia changalmaar bna erhem tusheedee yu hiij manuuhai bolood naana suugaad bgaa ymbe yaj heden haltar togrog olohuu geed suuj bh hoorond chin gem zemgui bitshen urs hohirsoor l bhuu oloh mongoo tur hoishino taviad huulia heregjuuleed hiih ymaa hiivel yasiin be

0  |  0
Zochin(66.181.185.44) 2017 оны 10 сарын 17

13han nastai ohin arhi uuj bna gj bi sonsoj bgagvin bna ydaj 16,17ahlah angid orson bl bj blh bl ym gewch dunguj dund angiin yugaach mdhgvi hvvhed shvv de mongoliin huuli heterhii zuulun bna da

0  |  0
erleg(146.158.201.208) 2017 оны 10 сарын 16

ter2 lalariig tsáazal erhem erunhiilugchuu

0  |  0
Зочин(27.123.214.102) 2017 оны 10 сарын 16

13 настай охин хордлого болтлоо архи уухгүй. Хүн дүрстэй махчингуудыг цаазаар ав. Бас буудлын бузар авгай охины нэр төрийг гутааж сэтгэл нь шаналан зовж байгаа ар гэрийн хүмүүсийг улам зовоож хүний зовлонгоор жаргал хийж байна. Буудлыг нь хаах хэрэгтэй.

0  |  0
Irgen(150.129.141.6) 2017 оны 10 сарын 16

Ted nariig zasaad haychih holboo gej baidag bolyy.

0  |  0
sok(139.5.218.150) 2017 оны 10 сарын 16

ter nowshnuudiig tsaazal buudliin hogiin ajilchidiin zurgiig olood olon niited zarlachih owsgootoi setgel zurhtei aawiin huu eejiin ohin bnuu nuur tsarainuudiig n bugded haruulj jigshuulmeer bnaa

0  |  0
Zochin(202.179.24.31) 2017 оны 10 сарын 16

Naadahi buudliin buzar avgai chini hun munuu baliar shulam tonil

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 10 сарын 16

buudliin ezen avgai uhvel taarna.

0  |  0
Итгэл Итгэл(211.172.41.75) 2017 оны 10 сарын 16

Mongold yu hamgiin ih bn gewel Haa saigvi byydal bga shdee.ene bvgdiig haah zogsooh tsag n bolson l baimaar yum.ene hyanalt shalgaltiinhan yugaa vzej shalgachaad tentsvvleed ajillah zuwshuurul uguud bdg bnaa.

0  |  0
Зочин(103.229.120.135) 2017 оны 10 сарын 16

Буудалын эзэн авгай ёстой бузар авгай бна үхвэл таарна үхээсэй. Маш их уйчлал гуйж тухайн үеийн ажиллаж бсан хүндээ арга хэмжээ авахын хооронд бага насны хүүхэд гүтгэж байдаг үхвэл таарсан авгай

0  |  0
Иргэн(202.70.46.218) 2017 оны 10 сарын 16

Цаазал

0  |  0
Иргэн(61.134.100.222) 2017 оны 10 сарын 16

Балиар буудлийн ажилчид хэдэн халтар төгрөг бодоод нялх хүүхдийн амьнд хүч бна олон заваан буудлуудыг хааж цөөлөх цаг нь болсон шүү

0  |  0
Irgen(150.129.143.138) 2017 оны 10 сарын 16

Ter buudlin buzar awgachuulig barij huulin hariutslaga huleelgeh heregtei jaahan huuhed alsan aluurchdig tsaazaar awachee

0  |  0
Ням(211.238.85.135) 2017 оны 10 сарын 16

Буудлын эзэн авгай, хүлээн авч оруулж байгаа жижүүр (резепшин) ийг шалгах хэрэгтэй яагаад насанд хүрээгүй жаахан охиныг буудалд оруулсан юум ? Алуурчинтай холбоотой буудалд нь хүн авчирч орлогоос нь хувь хүртэж байдаг ч юум билүү! Сайн шалгах л хэрэгтэй дээ.Ер нь манай улс цаазын ялыг сэргээж иймэрхүү алуурчидыг ард түмний нүдэн дээр устгах хэрэгтэй

0  |  0
Иргэн(112.72.11.117) 2017 оны 10 сарын 16

Тэр хамт байсан бүх лалруудыг цаазлаад өг.Бүлэглэж ингэж байгаа хүмүүс хүмүүжихгүй нүднээс далд болго.Цаазаар аваач

0  |  0
Gaamaa(59.5.178.172) 2017 оны 10 сарын 16

Nasand hureegui huuhed oruulsan buudliin ajiltand arga hemjee avch buudliin uil ajilgaag zogsooj buudliig haah heregtei

0  |  0
би(103.10.20.58) 2017 оны 10 сарын 16

хуулиа чангатгая цаэазын ялтай улс больё

0  |  0
Zochin(202.21.106.103) 2017 оны 10 сарын 16

Bi uuniig sonsood uneheer ih haramsaj gashuudaj bn Huurhii nylh amitnig tegj tarchilj zowooson muusain arastnuudiig bugdiig ni tsaazlahig husej bn

0  |  0
11111111111(202.9.41.49) 2017 оны 10 сарын 16

Buudliig haaj busdad surgamj uguh jeregtei.2

0  |  0
дүүжил(139.5.218.238) 2017 оны 10 сарын 16

маш нарийн хатуу хууль хэрэгтэй байна аа. .. маш чанга учир нь монголчууд араатнаас долоон дор чөтгөрүүд болсон байна.... бид ядуу байж болно оо өнөө маргаашаа яая гээд явж байж болно гэхдээ эх орныхоо төлөө нэгдье л даа бүр бодохоор л дотор давчдаад байна маш хатуу байх хэрэгтэй хүчин хүн амь бол цаазал хулгай бол хурууг нь тасд өөр хэлэх юм алга цуцуцу

0  |  0
амь(139.5.218.238) 2017 оны 10 сарын 16

Монголчуудаа босоё оо энэ маш том эмгэнэл шүү хэн дуртай нь хүн алдаг хүчинддэг болсон байна гадуур явахад ч хэцүү байдаг үнэндээ нил шүлэнгэтсэн харцтай эрчүүд .... олны өмнө шийтгэ эрүү шүүлтээр оруулахгүй бол хэзээ ч гаж донтонгууд айхгүй ээ.... хүн чанаргүй хүмүүсийг хуулиар л барьна шүү дээ заавал олны нүдэн дээр цээрлүүл

0  |  0
Zochin(202.179.26.31) 2017 оны 10 сарын 16

Um sain amgalan bolog.Mash haramsaltai.Nyalh hvvhdiig buudald huurch oruulaad alsan baij taaraa.Ter buudliin hvmvvs, ter hamt baisan hvmvvsiig bvgdiig ni heregt tatah yostoi shvv.

0  |  0
zochin(139.5.216.244) 2017 оны 10 сарын 16

Ewii har hyalh amitan daan ch de hrleh ug alga ter muu buudliin awgai arai ch de uu ert u ur huuhedgui nowsh ymu tegsen ch emegtei hun bj denduu hargis yma ter muuhai buudliig ni haagaasai

0  |  0
Bolor(202.179.25.51) 2017 оны 10 сарын 16

Nowsh uyma hairan huuhed yaj bgaam bedee ymar hatuu horwoo wee yaj ingej nylh amitaniig arhinii hordlogoor uhsen gj onshildog bnaa eoooooo

0  |  0
zuzu(103.26.194.50) 2017 оны 10 сарын 16

Үнэхээр их харамсаж байна. Хайран сайхан хүний нялх үрийг яаж байгаан бэээээээ????? зүрх сэтгэл үнэхээр их өвдөж байна

0  |  0
Erdenet (150.129.142.189) 2017 оны 10 сарын 16

Er ni nuhduudiig shalgah heregtei Ter zerleg novshnuud uridchilan buudlin uud sahigchtai tohirson bsan gej bodoj bna esvel Tanidag ch yumuu .

0  |  0
Erdenet (150.129.142.189) 2017 оны 10 сарын 16

Buudliin ajiltanguud tun hariutslagagui, setgelgui bailaa Daa. Tiim bizdee, nasand hureegui huuhed ergeetei humuustei orchoor Yadaj gaihaj araas ni anhaaral tavij boldguin bhdaa. Yaj Hurch mehelj avch orsiin buu mec shuudee.yamar arhag arhichin bainga ordog yumnuud orj bfaa bish. Er nu Ene neg butelguu buudald nasan hureegui huuhduud avch ordog uilchluulegchudtei , sonin bish yum Bna ldaa , mungu olj bval busad ni hanaagui bolson muu eriin gazar bna, hatuu arga hemjee avch hAriutslaga tootsoh heregtei bson bna, Ene muu buudal Bol yarshig l bna, Haasan bhad yadiin , Uildver yavuulj bfa bis

0  |  0
хө(103.11.195.34) 2017 оны 10 сарын 16

Гэмт хэрэгтний зургийг хармаар байна. Бас худлаа шинжилгээ хийсэн эмч, тэр буудлын хүний зургийг хармаар банйа.

0  |  0
B(202.70.46.213) 2017 оны 10 сарын 16

Buudluudiig haah heregtei jaahan hvvhed orj bhad hvve haaya gej bh heregteishdee haramsaltai bn bidnii hoich ireedvi

0  |  0
azzaa(150.129.141.80) 2017 оны 10 сарын 16

Монголчууд ер нь шууд хэлхэд монгоний толоо юу ч хийхээс буцахгуй болчихсон адгийн улсууд хужаагаас доор муухай улс

0  |  0
Бүсгүй хүн (202.9.40.227) 2017 оны 10 сарын 16

Монголдоо тайван сайхан амьдрах боломжгүй болж байна. Ажилгүйдэл архидалт хэт балмад залуус их болж. Хаа хаанаа анхаарах л хэрэгтэй юм. Хятадад улсаа өгч идүүлээд ,хэдэн балмад залуус нь охид хөвгүүдийг хүчирхийлээд арай л биш юмаа. Хуулиа чанга болгох. Мэргэжлийн алдаа гаргасан үед шууд ажлаас нь халах /жишээ нь шүүх эмнэлгийн шинжээч эмч буруу дүгнэлт гаргаад хүн хохироосон баына/

0  |  0
Mongol(202.70.46.231) 2017 оны 10 сарын 16

Tur zasag n dulii tsarailaad baival udahgui humuus tsusan oshoo avdag bolno doo.Bid chin tsos ihtei humuus...Hunii saihan ohin uriig huchirhiilj alchihaad iim novshnuud amid yavaad ch yadag yum.Tsaaziig yaliig sergeeh heregtei.

0  |  0
zochin(202.9.41.232) 2017 оны 10 сарын 16

Tsaaaziin yaliig sergeegeed uguuchdee guij bn

0  |  0
Zochin(83.227.94.89) 2017 оны 10 сарын 16

Buudaltai ni zailuul novshiig buzar bulai yumnii uur uurhaig ustgah heregteishdee ug undseer ni novsh gej yamar niigemd amidraad bnaa

0  |  0
Zochin(83.227.94.89) 2017 оны 10 сарын 16

Hunii erdene bolson uriig alchihaad yu dongosson novsh ve ter odoo henbe uuruu emegtei hun eh bishuu hamaasantan bnadaa

0  |  0
Zochin(83.227.94.89) 2017 оны 10 сарын 16

Ter buudliin ezen geed bgaa avgai hunii uriig gutaan diromjilson bna , Iim hachin jijighen buudliig boliulah heregteishdee hichneen hunii uriig ingej buzarluulsan uur boldoo buudaltai ni zailuulj uurt ni arga hemjee av muu novshnuudtaigaa taarsan novshiig

0  |  0
зочин(66.181.180.21) 2017 оны 10 сарын 16

Буудлын эмэгтэйг хүчингийн хэрэгт хамтран оролцогчоор татах хэрэгтэй.

0  |  0
zochin(202.70.46.237) 2017 оны 10 сарын 16

Iim l muuhai niigem bolood bnshd ymarch huuli hyanalt bhgui ichguurgui muuhai humuuseer duurtsen burhan erguuleed shiitgeh tsag n irnee

0  |  0
Иргэн(103.10.22.47) 2017 оны 10 сарын 16

Цаазын ялыг сэргээж цаазлах хэрэгтэй

0  |  0
эээ(202.9.41.33) 2017 оны 10 сарын 16

Эвий дээ хөөрхий эцэг эх эмээ өвөө нь ямар хэцүү бгаа бол үхсэн хүн үг хэлэх биш,арай дэндүү юмаа.ингэхэд гэмт хэрэгтнүүдийн зургийг тавиач ээ.гэм хийчихсэн аятай аав эмээгийнх нь зургийг тавиад энэ охины хамаг амьдралыг ухаж төнхөхөө болиоч.гэм нүгэлтэнгүүдийн амьдрал ар гэрийнхнийг ухаж төнхмөөр байна.эрхэм сэтгүүлчидээ

0  |  0
wow(202.9.43.212) 2017 оны 10 сарын 16

ter buudaliin zahiral huuhen ooroo jinhen ywdaltai gar .buudalaa omgoolj hamgaalahiin tuld yu ch yarij medeh humuus.termuu baliar zawaan ochir towiig haawal taarna.bas buudalaa ooriinhoo nereer nerlchihjee.ezeniig ni ochiroo gedgiin.

0  |  0
Зочин(73.14.251.85) 2017 оны 10 сарын 16

Хөөрхий охины нэр нь таараагүй юм биш үү!

0  |  0
Zochin(172.58.16.129) 2017 оны 10 сарын 16

Hujaa nariin hiij baigaa dald yavuulga, minii medeh surguuli ulaan diplomtoi togsson neg zaluug duujilj alsan baisan deer ued, iim dald chimeegui dain harsaar baihad hereg hiisen humuusiig bugdiig hamsaatanguudtai ni ustgadaggui iumaa gehed l tumnii nuden deer gar holiig ni tastaj shiitgedeg bolmoor baina,

0  |  0
мммм(202.179.26.147) 2017 оны 10 сарын 16

Хайран сайхан хүүхэд, алуучдыг цаазал санаатай аллага байна, авьяаст нь атаархсэн хүмүүс зохион байгуулсан байж ч мэдэхийн

0  |  0
иргэн(27.123.212.143) 2017 оны 10 сарын 16

Уншихаар нүднд нулимс цийлэгнээд бх юм ямар өрөвдөлтэй юм бэ

0  |  0
Zzz(66.181.180.153) 2017 оны 10 сарын 16

Hereh ch muu ug.oldohgui. yumaa. Hairan saihan ohin ur.

0  |  0
Зочин(66.181.191.44) 2017 оны 10 сарын 16

Алуурчдыг цаазал.Гэмт хэоэгтнүүдийн үүр болсон буудлыг хааж, хариуцлагыг нь тооцож шоронд нь хий

0  |  0
sue(27.123.214.90) 2017 оны 10 сарын 16

Boowiig ni taslaad nohoid og he he nohoich tooj idehgvi tiim adguusuudiin ymiig

0  |  0
Duk(202.70.46.227) 2017 оны 10 сарын 16

13 Nas geed boddo Yu gaach medehgyu jaahan ohin shu de iim ohiniig tegj helsen geheer gomdood gol harlaad bn

0  |  0
Хаа(103.229.123.248) 2017 оны 10 сарын 16

Буудал нэртэй янханы газрын хаа. Тэр муу янханы газрын хөгшин *** яахаараа хүний нялх үрийг тэгж гутаадаг байна.

0  |  0
өөө(182.160.38.156) 2017 оны 10 сарын 16

Цаазал муу новшнууд тэр шоронд хатаа ахиж нар салхи бүү үзүүл муу новшнууд юмдаа

0  |  0
mongol(183.81.171.2) 2017 оны 10 сарын 16

tsaaziin yaliig sergeeh heregtei

0  |  0
Зочин(27.123.214.105) 2017 оны 10 сарын 16

Эдлэнэ засгийн унага дуулдаг хүүхэд бие үнэлэгч байх учиргүй! Новшнууд муухай гардаж байна даа! Тэнгэр ниргэг

0  |  0
D(124.158.107.38) 2017 оны 10 сарын 16

TER OCHIR TUVIIIG GALDAN SHATAA

0  |  0
Зочин(202.21.124.129) 2017 оны 10 сарын 16

Цаазын ялыг дэмжиж байна

0  |  0
Баярхүү(103.229.122.94) 2017 оны 10 сарын 16

Насанд хүрээгүй хүүхдийг Архи согтууруулах ундаа болон садар самуунд уруу татсан. Гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдлаар хангаж өгсөн. Гэмт хэрэг үйлдэгдэж байхад тусламж үзүүлээгүй гэх мэт зүйлс харагдаж байна. Насанд хүрээгүй хүүхдэд буруу өгөх ёсгүй бөгөөд ийм зүйлрүү оруулж байгаа нийгэм асран хамгаалагчид буруутай гэдгийг санах хэрэгтэй.

0  |  0
ИИ(66.181.187.251) 2017 оны 10 сарын 16

НААД ХОЁР НӨХРӨӨ ХУРДАН ШОРОНД НЬ ХИЙГЭЭЧЭЭ.ТЭНД ХҮЛЭЭЖ БАЙГАА ХУЛГАРУУД ИХ БАЙГАА ДАА.

0  |  0
umshigch(202.179.26.148) 2017 оны 10 сарын 16

Ter novshiin buudliin avgaig shorond hiivel taarna6 Nogoo hyyhdiin baiguullaga yasan beeeeeeeeeeeeee

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 10 сарын 16

arhi hucheer tsutgasan baihaa.. tegehleer ih hemjeenii arhi 13 han nastai ter jaahan amitand hor shigl uilchilne bizdee

0  |  0
Top