Сурагчид мэргэжлээ зөв сонгоход анхаарчээ

Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/-аас "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээ"-ний хүрээнд мэргэжил сонголтын сургалтыг зохион байгууллаа. Сурагчид уг үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, мэргэжлийн хүмүүстэй харилцан ярилцаж, өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ авчээ.

12 дугаар ангийн сурагчдад ирээдүйн мэргэжлээ сонгоход нь  дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан тус сургалтыг ХХҮГ нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, эрх бүхий "Чадамж боломж" сургалтын төвтэй хамтран зохион байгуулсан юм. МСҮТ-ийн суралцагчид болон Баруун-Урт сумын дөрвөн ЕБС-ын төгсөх ангийн сурагчид гэд нийт 350 хүүхэд хамрагджээ.

“Сурагчдын хувьд маш идэвхитэй байсан. Сургуулиуд ч маш сайн зохион байгуулалттайгаар төгсөх ангийн сурагчдаа хамрууллаа. Ер нь хүүхдүүд ажил мэргэжлээ хэрхэн сонгох вэ, юун дээр анхаарах ёстой вэ? гэдэг талаар тодорхой мэдээлэлтэй байдаг юм байна. Огт мэдээлэлгүй хүүхэд гэж бараг байхгүй байна. Энэ бол сайн тал. Харин сургалтаар энэхүү мэдээллээ илүү баталгаажуулж, өөрөө өөртөө дүгнэлт хийсэн байхаа” хэмээн аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн М. Хүрэлтогоо хэллээ.
Л.Ганаа
www.zindaa.mn


Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )